Ариун Гурвал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Ариун Гурвал'''ын санаа нь [[Библи|библи]]-д гурван бодгалиас бүрдэх нэгдмэл нэг үнэн Бурхан хэмээн заадаг. Библид: Эцэг Бурхан, Хүү Бурхан, Ариун Сүнс Бурхан гэж бичсэн байдаг бөгөөд товчоор: Эцэг, Хүү, Ариун Сүнс гэдэг. Эдгээр нь тус тусдаа гурван Бурхан гэж байгаа бус харин гурван бодгалийн гурвууланд нь Бурханлаг сүр жавхлан, мөн чанар байдаг гэдэгт оршино. Гурвал нэгдмэл цогц болсоноор Үнэн дангаар оршигч Ганц Бурханыг бий болгодог.
Зарим гаж буруу урсгалд Гурвалыг үгүйсгэх, буруугаар тайлбарлах явдал байдаг бөгөөд ингэх нь библийн үнэнтэй нийцдэггүй болно. Ингэснээрээ библийн зүйлтүүдтэй зөрчилддөг.
 
==Гурвал гэдэг үгний утга==
[[Англи хэл|Англи хэлэнд]] Trinity гэж нэрлэдэг нь [[Латин хэл|Латин хэлний]] Trinitas гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь гуравын тоо, триад гэсэн утгатай. Тооны нэрний үүднээс бус Жинхэнэ нэр буюу оноосон нэрний үүрэгтэйгээр хэрэглэгддэг байжээ. Энэ үг нь Trinus болно. Энэ үг маань 2 үгний нийлбэр үг бөгөөд unitas буюу ганц гэсэн оноосон нэртэй хамжигдсан болно. '''Trinitas + Unitas = Trinus'''
 
Мөн [[Грек хэл|Грек хэлэнд]] "Τριάς" (Триас) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь нэгдмэл, нийлсэн гурван биесийг хэлдэг.
[[File:Shield-Trinity-Scutum-Fidei-English.svg|thumb|240px|Ариун Гурвалын нэгдлийн хүснэгт]]
 
==Библийн тайлбар==
[[Библи]] нь Бурхан бол - Нэг мөн чанар хийгээд гол зүйлийн нэгдэл хэмээн тунхагладаг ([[Марк]] 12:29, Дуулал 6:4, Галат 3:20). Гурвалын аль нэг нь тусдаа салангид байсанаар Бурхан болж чадахгүй, харин нэг бүр нь бусадтайгаар хамт байсанаар Бурхан мөн гэж үздэг. Гурвалын бодгалийн аль нэг нь хэзээ ч хийгдсэн болоод бүтээгдсэн бус харин нэг бүр нь үндсэн орших байдал, шинж чанарууд, хүч хийгээд алдар дотор эн тэнцүүхэн оршдог гэдгийг Библи заадаг ба Христэд итгэгчид ийнхүү итгэдэг. Библид Ариун Гурвалын талаар хамгийн анх Эхлэл 1:26-д дурддаг.
Теологичид хүмүүст энгийн байдлаар Гурвалыг тайлбарлахдаа Өндөгийг жишээ болгож авдаг ба өндөг нь хальс, цагаан, шар гэсэн 3 хэсгээс бүрддэг. Тэрний аль нэг нь байхгүй бол өндөг болж чадахгүй, үүнтэй адил Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав нэгдмэл байсанаар нэг Бурханыг бий болгодог хэмээн тайлбарладаг болно. Хэдий зарим теологичид энэ тайлбарыг сайн гэж үздэггүй боловч хамгийн энгийн ойлголт нь энэ гэдэгтэй дуу нэгтэй зөвшөөрдөг.
 
==Христ ба Гурвал==
[[Христ]][[Файл:[[Файл:Example.jpg]]]] Иордан голд усан баталгаа хүртсэн талаар Библид дурддаг (Матай 3:13-17, Марк 1:9-11, 3:21-23, Иохан 1:29-39). '''Матай 3:16-17'''-д "16Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурханы Сүнс тагтаа лугаа адил бууж, Түүн дээр ирэхийг тэр харав. 17Тэнгэрээс: -Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог гэх дуу гарлаа." гэжээ.
 
Энд Гурвалын бүрэн илрэл илэрсэн бөгөөд Гурвалын баталгааны хамгийн тод яруу тод илэрхийлэл болно. Хүү бол Христ, Тагтаа бол Ариун Сүнс, Тэнгэрээс гарсан дууны Эзэн бол Эцэг болно.