Даланжаргалан сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 24:
Байгалийн мужлалаар говийн бүсэд багтах боловч нутгийн баруун хойт хэсэг нь хээр талын бүсэд хамаарна. Говь хээр хосолсон цөлөрхөг хээрийн энэ экосистемд ихэнхдээ газарзүйн хувьд бага зэрэг хотгор гүдгэртэй нам дор болон хад чулуурхаг, элэгдэж эвдэрсэн хавцал, толгодорхог болон уулархаг газрууд байдаг. Хуурай, эх газрын уур амьсгалтай, байнгын хүчтэй салхи болон шороон шуурга хосолсон цаг уур нь тухайн бүс нутгийн ургамал амьтдын бүлгэмдэлд их нөлөөлдөг. Говьд усан хангамж бага байдаг боловч цэнгэг хүйтэн уст булаг шанд Их нартын хөндийг усаар хангалттай тэтгэж байдаг. Эдгээр булаг шанд нь сайранд шингэснээ хэдэн зуун метрийн цаанаас дахин оргилон гардаг. Зарим булаг нь зөвхөн их борооны дараа ил гарах нь бий. Мөн горхи, булаг, худаг болон улирлын чанартай цөөрөм тус нөөц газарт элбэг. Их нарт дахь худгууд нь нутгийн зүүн хэсгийн, булаг болоод улирлын чанартай горхиуд нь нутгийн баруун хэсгийн усны үндсэн нөөц болдог байна. Их нартын булаг, худгийн уснууд нь маш цэнгэг, цөөрмүүдийн ихэнх нь уухад тохиромжгүй устай байдаг ч зэрлэг амьтдын хувьд усны чухал нөөц төдийгүй усны шувуудыг харж болох тохиромжтой газар билээ. Мөн энд Халзан уулын рашаан зэрэг янз бүрийн өвчин анагаах чадалтай рашаан усны нөөц ихтэй.
 
[[file:///C:/Documents%20and%20Settings/Pearl/Desktop/rams.jpg]]
[http://www.ikhnart.com/rams.html их нартын аргал]
'''''Амьтны аймаг'''''
Их нарт хөхтөн амьтдын зүйлийн бүрдлээр баялаг. Энд дэлхийд хамгийн том уулын хонь болох сүрлэг сайхан угалзнаас өчүүхэн жижиг орог зусаг хүртэл янз бүрийн хөхтөн амьтад тохиолдоно. Жижиг махан идэшт хөхтнүүд олон байдаг ч ихэнх нь шөнийн амьдралтай. [http://en.wikipedia.org/wiki/Argali Аргаль хонь] (Ovis ammon) нь урт зэгзгэр хөлнийхөө хүчээр хурдан давхидаг бол янгир ямаа (Capra ibex) нь хаданд хурдан шаламгай авирч, аюулаас зайлж зугатах бөгөөд нэг овгийн эдгээр амьтад бэлчээр нутгаа хамтран эзэмшинэ. Угалз нь маш том биетэй, ер бусын гоёмсог, том, бүтэн мушгирсан эвэртэй байдаг боловч говийн угалзны эвэр нь харьцангуй жижиг. Их нартад янгир ямаа аргаль хониноос цөөн тоотой байдаг ч тархац нутгийнхаа бусад хэсэгт илүү олон тоотой байдаг. Хоёр зүйлийн зээр байдгийн нэг нь цагаан зээр (Procapra gutturosa) нөгөө нь хар сүүлтий (Gasella subgutturosa) бөгөөд Их нартад улирлын чанартай тохиолдоно. Азид ховор тооцогддог хулан адуу(Equus hemionus) Их нартын өмнө хэсгээр зарим зун тааралдана. Махчин амьтдаас саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс, халздай дорго, өмхий үен Их нартад байдаг. Жижиг хөхтнөөс дэлдэн зараа, дагуурын зараа, атаахай, чичүүл, алагдаахай, үхэр огдой, боролзон туулай, хээрийн болон хадны барагчин, хэдэн зүйлийн гар далавчтан тохиолдоно. Мөн олон зүйлийн шувууд энд нүүдэллэн ирж, эсвэл суурин амьдарна. Их нартын хад, цохионы ангал цавуудад олон зүйлийн шувуудын үүр байдаг нь энд үүрлэх боломж нөхцөл маш сайн байгааг харуулж байна. Олон зүйлийн шавьж, аалз, аалз хэлбэртэн мөн бусад сээр нуруугүйтэн байдаг ч ихэнх нь бага судлагдсан.
 
'''''Ургамлын аймаг'''''