Цэцэрлэг сум (Архангай): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: ru:Цэцэрлэг (Архангай)
No edit summary
Мөр 9:
[[mk:Цецерлег, Архангај]]
[[ru:Цэцэрлэг (Архангай)]]
 
Цэцэрлэг сум нь төрт улс түүхэн уламжлалтай сум билээ Сумын бүтэц, засаг захиргаа
Цэцэрлэг сум нь Монгол аймаг, Хүннүгийн үеийн уугуул нутаг бөгөөд 1926 онд БНМАУ-ын захиргааны дүрэм ёсоор хуучин мэргэн гүний хошуу Зая бандид гэгээний шавь нутгийн ард иргэдээс бүрдэл болж Цэцэрлэг-Мандал аймгийн харьяанд байгуулагджээ.Цэцэрлэг сум нь 1931 оны 2-р сард Улсын бага хурлын тэргүүлэгчид, засгийн газрын тогтоол гарч аймаг сумдын хилийг шинэчлэн тогтоохоор заасны дагуу Цэцэрлэг-Мандал аймгийн Рашаант уулын хошуу нь Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Жаргалант, Цэцэрлэг гэсэн 3 сум болон байгуулагджээ. Ингэхдээ Цэцэрлэг сумын төв нь эсгий гэртэй Агьт, Халзан худаг зэрэг газраар нүүдэллэж байгаад 1933 онд одоогийн байгаа Их хужиртад суурынин төвлөрчээ.Их хужирт нь Улаанбаатар хотоос Булган аймгийн замаар 552 км Архангай аймгийн замаар 683 км, аймгийн төвөөсөө 215 км оршино. Цэцэрлэг сум өмнө ба баруун талаараа өөрийн аймгийн Хайрхан, Эрдэнэ-мандал, Жаргалант сумуудтай, хойт талаараа Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Рашаант, зүүн талаараа Булган аймгийн Баян-Агт сумтай хиллэдэг. Тус сум хойт талаасаа урдаа хүртэл 130 км, баруунаас зүүн захаа хүртэл 60 км өргөн газар нутагтай.
Үүсэл, хөгжил
Сум нь 1691-1911 оны Манжийн ноёрхлын үед Халхын умарт Замын баруун гарын умарт хошуу гэгдэн нэрлэгдсэн. Богд хаант Монгол улсын үед буюу 1911-1921 оныг хүртэл Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу, 1923-1931 онд Цэцэрлэг мандлын аймгийн Рашаант уулын хошуу гэж нэрлэгдэн дотроо Дашдэндэв, Дулаан, Норовлин, Рашаант, Цагаан, Цагаан тохой, Цэцэрлэг, Чандмань уулын сум гэж 8 суманд хуваагдаж байжээ. Хошуу нутгийн хил хязгаар нь хошуу нутгийн тэмдэглэл бичигт: Зүүнш Хөвсгөл нуруу хүрчээ..Өмнө Элстэй хүрчээ баруунш олон голын билчир хүрчээ. . . Баруун өмнөш нуламтай хүрчээ... гэхчилэн бичсэн байх бөгөөд Хамтатган тэмдэглэсэн бичигт энэ хошууг Хануйн голын хойт хөвөө Сэлэнгэ мөрний өмнөт хөвөөнд нутаглана гэж товч тодорхойлжээ.
Сүм хийд гэвэл Мэргэн гүний хошуунд 3-4 хүрээ, сүм дуган байжээ. Эдгээрээс хамгийн том хүрээ нь Дарав бандидын хүрээ юм. Дарав бандид хутагтын анхдугаар хувилгаан Лувсансодов Жамцын (1637-1702) үед Хануйн голын Ханан хад гэдэг газар анх дугантай үүсч олон газар нүүдэллэж явсаар 1826 онд бүрмөсөн суурыпиж туйпуу дугануудтай тохилог сайхан хүрээ болсон түүхтэй юм билээ. "Дашдаржаа Чойлин" хийд гэсэн нэртэй байв. Үүнээс гадна Хялгантын хүрээ 1849 онд, Далхын дуган 1870 онд, Отогийн дуган 1915 онд байгуулагдсан. Мөн 195 лам хувраг шавилан суудаг 7 дацантай Бух голын хүрээ намар, өвөлдөө байнгын эргэл, мөргөлтэй байжээ.
Зая гэгээн Лувсанпринлий гэгээний мэндэлсэн газрын ойролцоо "Дүвхан" нэртэй хийд, 9 том цац хэлбэртэй суварга, түүнийг тойруулан 108 жижиг суварга босгосны сүүлд эсэргүүний бослогын үед галдан шатааж устгасанаас одоо зөвхөн суурь нь үлджээ.
Нутгийнхны хууч: Монгол улсад шарын шашин дэлгэрч нутаг даяар сүм хийд байгуулагдаж байсан тэр цагт Чулуут багийн Чулуутын голын эрэгг "Бухын хүрээ" хэмээх бага шиг дацан сүм байгуулагдаж уг сүмд үе үеийн гэгээнтнүүдээс тодруулан залж байсан гэнэ. Бухын хүрээний сүүлчийн Дарбабандида гэгээнтэн уг нутгийн хамгийн ядуу ганц бие эмэгтэйгээс төрж өвгөн аавын гар дээр өсжээ. Өвгөн аав нь уг хүүг тэжээж өсгөхөд бас л хүнд ядуу байсан гэдэг. Өвөө нь хүүг 3 настай байхад нь үүрээд айлаар хэсэж сүү тараг олж өгөхөөр явж байтал хүү:
- Өвөө намайг Дарбабандида гээч гэж хэлэхэд өвөө нь өмнөөс нь:
- Гал амсмар, алдас болно. Чи бид хоёр тийм том хүний нэрийг авч яаж болохов гэсэн гэдэг.
Хүүг 5 настай байхад нь гэгээнтний дүрд тодруулахаар өвгөнийд очиход өвгөн ихэд сандарч:
- Та нар айл андуурсан юм байна гээд суулгах гэхээр ширдэг байхгүй, амсуулах гэхээр идээ байхгүй, ийм өтөг шороотой хүүхэд яаж гэгээнтэн байхав гэжээ.
Харин хүү хүмүүсийн авчирсан хувцсыг хараад:
- Энэ миний хувцас мөн байна. Харин эрхийг минь мартчихсан байх юм гэж дүр тодруулахаар ирсэн хүмүүсийг сандруулж байсан гэдэг.
Хүүг нялх өлгийтэй харангадаж байхад нь нутгийн нэгэн эмгэн- Эвий хүний үр байгаа даа хэмээн сүү ам руу нь дусаасан юмсанжээ.Тэгтэл хүү хэлд орж үг хэлдэг болмогцоо: Нэг эмээ надад сүү өгөхөд миний дотор зөөлрөөд сайхан болж билээ гэж ярьсан гэдэг.
Цэцэрлэг сум нь 1918 оны тоол-логоор сум өрх 788, эр хүн 1781 (үүнээс тайж 289, хамжлага ард 489, лам 537, албат ард 300, сул ард 166), эмс охид 1356 бүгд 3137 хүнтэй хэмээжээ.
эцэрлэг сумын орон нутаг дахь төр захиргааны байгууллага нь Ардын Засгийн эхний жилүүдэд 9-11 багтай, 1950 оноос сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа 5 бригадтай, 1992 оноос сумын засаг даргын тамгын газар 5 багтай, 1997 оноос Иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар 5 багтайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. 1959 онд Туулант сум байгуулагдаж Цэцэрлэг сумаас тасраад 1961 онд буцаж нэгдсэн."Чөлөөт амьдрал" нэгдэл 1956 онд үүссэн бөгөөд 1960 онд бусад нэгдлүүдтэй нийлсний дараа 2.5 мян. ам км. нутагтай, 992 гишүүн, нийгмийн өмчийн 59,3 мянган малтай, 1,7 сая төгрөгийн мөнгөн орлого, 2,9 сая төгрөгний үндсэн хөрөнгетэй байжээ.
Цэцэрлэг сумын хошуунд үе уламжлан ирсэн овог нь боржигон, хаад боржигон, харгус, баяжих, олхонууд, Тайж нар, Монгол, харьд, Могот нүдтэн, шуудай, жонгор, улаар
онход юм.
Монгол улсын хувьсгалт тэмцэл, батлан хамгаалах үйлст Цэцэрлэг сумын өвөг дээдэс, үе үеийнхэн идэвхитэй оролцож ирсэн байна. Мэргэн гүн Мөнх-Очирын хошууны нутаг Ацын хөндийд Х.Чойбалсангийн удирдсан баруун замын төв штаб байрлаж ойролцоохи хошуудаас цэрэг элсүүлж байлаа. Тэгээд ч 1921 оны 6 дугаар сард Дарва бандид Гэгээний хийдийн ойролцоо 3 удаа байлдаан болж, цагаантнуудыг бут цохиж тэдний дээрэмдсэн 1000 гаруй үхэр, 100 шахам тэмээг хураан авч, мөн удалгүй Ад хайрханы өвөрт болсон тулалдаанд дахин цохилт өгч 950 адуу, 1050 үхэр, 150 тэмээ бусад зүйлийг өвлөн авчээ. (Х.Чойбалсангийн тухай баримт бичгүүд. 82-84 дүгээр талд буй)Улс орноо харийн дайснаас хамгаалах 1939-1945 оны байлдаанд оролцсон ахмад дайчид Цэгмэдийн Лувсансамдан, Раднаагийн Ханд, Самдангийн Агваан, Гомбын Цэрэндорж, Жасрайн Гүнчин, Лхамжавын Лхамжаа, Дармаагийн Рэнцэн нараараа Цэцэрлэг сумынхан бахархдаг юм.
 
Хувьсгалт тэмцлийн зүтгэлтэн П.Бямбажав, Ядмаа, Батаа, З.Хажидмаа нар Цэцэрлэг сумын уугуул билээ.Эх орныхоо энхийн манаа бүтээн босголтонд оюун ухаан, идэвхи зүтгэлээ гаргасан зүтгэлтнүүд манай сумаас олон төрсөн. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын гадаад таатай орчин бүрдүүлэх, тусгаар тогтнол, язгуур эрх ашгийг хамгаалах үйлсэд нас биеэ зориулсан хошууч генерал Б.Цийрэгзэн, улс орныхоо бүтээн босголтонд барилгын цэргийн салбарт удирдах алба он удаан жил хашсан хурандаа Д.Пүрэвжав, өнөө үед халааг нь авч яваа дэд хурандаа С.Банзар, ард иргэдээ гэнэтийн осол, байгалийн гамшгаас хамгаалах, сэргайлэх албанд он, XVII зууны халх монголын нэрд гарсан Гурван хутагтын нэг Дорно дахины нэртэй гүн ухаантан, соён гэгээрүүлэгч, ухааны таван ялгуулсан хутагт Эрдэнэ Лувсанпринлий зая бандидаас эхлээд дарба бандида Агваанчойжордондов гэгээнээр залгамжлаад Мэргэн гүнтнүүдийн үе залгамжлал энэ бүгд манай нутгийн нүүр царай юм. удаан жил зүтгэж яваа хурандаа Ч.Батчулуун, дэд хурандаа Ц.Лувсанжамбаа нарыг төлеөлөн дурдахад нэн таатай. Монголын номын мэргэжлийн цуглаан байхыг уриалж байжээ. Мэргэн гүний хошууны сүүлчийн захирагч Гомбожав Монголын шинжлэх ухааны академийн судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсныг дээр дурьдсан.
 
Монгол улсын Их сургуульд он удаан жил оюуныхаа сорыг шимж Ардын багш хэмээх өндөр нэр хүндтэй цолыг хүртэл уйгагүй ажилласан Дагвын Чойжилсүрэн агсны үй олон шавь нар Монгол хэлний ухааныг өөд татаж өндөр хэмжээнд авч яваа. Шавь нараас нь Цэцэрлэг сумын уугуул Ц.Сүхбаатар, Ж.Лувсандорж, С.Шарав гээд энэ салбарын толгой эрдэмтэд төрсөн.
 
Эрдмийн бүтээл, хийсэн ажлаараа монголд төдийгүй Дэлхийд данстай шинжлэх ухааны байгууллага их сургуулиудад тэргүүлэх чиглэлийн эрдэмтэд, Шинжлэх ухааны доктор, профессоруудын тэргүүн эгнээнд Л.Мягмар, Ц.Аюурзана, Ч.Цэрэннадмид, ЖТэрэлхүү, М.Ган-зориг, Ц.Даваадорж, Ц.Сүхбаатар, Д.Лувсандорж, Ж.Дугаржав, Б.Бям-бажав, Ц.Эрдэнэсамбуу, Л.Нарантуяа, Ц.Эрдэнэчулуун, А.Пүрэвжанцан гээд үргэлжлүүлэх эрдэмтэд олноороо энэ нутгаас гаралтай билээ.
 
Боловсролын салбарт он удаан жил ажиллаж боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгийн эзэд болсон Ш.Нямжав, Г.Агваандорж, Д.Ломбо, С.Очирпүрэв, С.Шарав, Т.Ядамсүрэн, Н.Наранцэцэг, П.Балжид,Н.Дашмягмар, Ч.Мягмар, Бадамсүрэн нарыг жишээ болгон төлөөлүүлж дурьдахад ийм байна.Шинэ үеийн зохиолч, яруу найрагчид З.Агваанданзан, Д.Баярсай-хан, Т.Ядамсүрэн, Чулуунбаатар, Л.Цэдэв нар өөрсдийнхөө бүтээлээ хэвлүүлэн Монголын нийт уншиг-чиддаа олон удаа хүргэсэн нь уг нут-гийн агаарын сайхныг амталж, байга-лийн үзэсгэлэнд баясаж, өвөг дээдэс, аав ээж, ахан дүүсийн хуримтлуулсан нөр их түүх, амьдралын нарийныг мэдэрсний ач гавъяа гэлтэй.
 
Сумын 10 жилийн сургууль
 
Сумын сургууль 1938 онд 20 гаруй сурагч, 2 гэртэй тэнхим нэртэй хичээлээ эхэлж эрхлэгч багшаар Хуйлаагийн Данаа гэгч хүн ажиллаж байжээ. 1940 онд бага сургууль болон өргөжин 54 сурагчтай хичээллэж 1944 онд анхны төгсөлтөө хийсэн. Анхны төгсөгчдийн дотроос төр нийгмийн зүтгэлтэн, анагаахын гавьяат ажилтан Ч.Цэрэннадмид, Гэгээрлийн тэргүүний ажилтан С.Шарав, Агваандорж, төр улсын ахмад ажилтан Д.Цэрэндаш, И.Равдан, статистикийн тэргүүний ажилтан Г.Шинэндэнцэл нарын зэрэг алдар цуутнууд төрж гарчээ. Тус сургууль 1966 онд 7 жилийн сургууль, 1968 онд 8 жилийн сургууль, 1992 онд 10 жилийн сургууль болон өргөжлөө. Энэ хугацаанд 2000 гаруй хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлсэн байна. Үе үеийн төгсөгчдийн дотроос ардын багш Чойжилсүрэн, төрийн соёрхолт эмч Ө.Бямбаа, Монгол улсын хүний гавьяат эмч Ж.Олзвой, анагаах ухааны доктор Л.Мягмар, гавьяат механикжуулагч Б.Хануй, хөдөлмө-рийн баатар Бямбадорж, Улсын аварга малчин Г.Сүхбаатар, Ардын гэгээр-лийн тэргүүний ажилтан Д.Ломбо, Т.Ядамсүрэн, Н.Дашмягмар, П.Бал-жид, Н.Наранцэцэг, Ж.Ядамсүрэн, Ж.Амархүү, Намсрай нарын зэрэг боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд ажил хөдөлмөрийн талбарттөрөн гарсан алдар цуутнуудаараа бахархдаг. Цэцэрлэг сумын хүн эмнэлэг нь анх 1930 онд Ж.Баасан эмчтэй, 1 галчтайгаар гэрт байгуулагдсан.
 
1971 онд тус эмнэлэг нь хүний их эмчийн салбар болон өргөжиж 1 их эмч, 2 сувилагч, асрагч, галч, угаагч гэсэн орон тоотойгоор ажилласан. 1971-1985 он хүртэл салбарын эрхлэгч эмчээр Зохиолт, Дорж, Энхтуяа эмч ажиллаж, 1985-1990 онд эрхлэгч эмчээр А.Ширмээ, 1990-1991 онд Я.Ганбаяр, 1991-1998 онд А.Алтангэрэл, 1998-1999 онд Х.Цогцолмаа нар тус тус ажиллаж, 2000 оноос одоог хүртэл эрхлэгч эмчээр Л.Оюунчимэг ажиллаж байна. Одоо тус эмнэлэг нь 12 ортой, их эмч 3, дүн бүртгэгч бага эмч, эх барих бага эмч, багийн эмч 4, сувилагч 5,асрагч 4, тогооч, нярав, жолооч, галч гэсэн бүгд 24 орон тоотой ажиллаж байна.Туулант багийн их эмчийн салбарыг 2002 онд нээж ажиллуулсан. Үүнд: их эмч 1, бага эмч 1, сувилагч 1, тогооч 1 гэсэн 4 орон тоотой 2 ортойгоор ажиллаж байна. Хүн эмнэлэг нь 1170 өрхийн 4497 хүн амд үйлчлэх, алсын цэг нь 80км, ойрын цэг нь 30 км-ийн хүрээнд үйлчилгээг явуулдаг. Сумынхаа хүн амын нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнд илүү анхаарч сумын хүн амыг эрүүлжүүлэх, өвчлөл, эндэгдлийг бууруулах, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх орчинг бүрдүүлэх ба эрүүл мэндийг дэмжигч эмнэлэг болохын те-лөө эрхэм зорилготой ажиллаж байна.
 
Сумын хүүхдийн цэцэрлэг
 
Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн харьяанд анх 1965 оны 10 сард 2 бүлэгтэй, 3-7 насны 30 хүүхэдтэй ^цэцэрлэг байгуулагдсан. Анхны хүмүүжүүлэгч эрхлэгч нь Бадам багш байлаа.
 
Хүүхдийн цэцэрлэг 1971 оноос улсын төсвөөр 50 хүүхдийн ортой ажиллаж эхэлсэн. 2001 онд нам даралтын уурын зуухтай болж эрүүл ахуйн шаардлага хангасан цэцэрлэгт 50 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Сүүлийн 10 гаруй жил цэцэрлэгийн эрхлэгчээр Ч.Эрдэнэчимэг тасралтгүй ажиллаж байгаа.
 
Биеийн тамир спорт
 
Манайхан бөхөөр тун маруухан хэрнээ сумынхаа наадамд аймгийн арслан заануудыг сөхрүүлчихдэг сумын хэдэн заантай. Бөхгүй ч гэж дээ. Бөхчүүд дундаа сонин намтартай улсын арслан Мэргэн гүний хошууны Баясахын Банзар нь 1898 онд Цэцэрлэг сумын нутаг Өвгөн Хонгоржийн Мянган адуутын бууц гэдэг газар төрж 7 нас хүртлээ эх нутагтаа өсч торнисон гэдэг.
 
Монгол улсын заан Аюурзана нь 1900 онд Цэцэрлэг сумын нутагт төрсөн бөгөөд 1925 оны наадамд 9 давж аравт үлдэн улсын заан цолын болзол хангаж байсан тухай архивын материалд тэмдэглэгдсэн байдаг.
 
Аймаг сумандаа алдартай аймгийн арслан Д.Цогнэмэх, аймгийн заан Ө.Бямбаа, З.Агваанданзан, Д.Баасанжав, Т.Бямбажав, аймгийн начин С.Жамган, Ж.Сэрдорж, П.Хүрэлбаатар, З.Батбаяр гээд бахархах хүчтэнүүд ихтэй. Тавь жараад оны хүүхэд багачууд барилдаж ноцолдох дуртай ч байж. Бие биенээ Цэцэрлэг сумын заан шар Бямбажав зодоглоод гэж ирээд л цоллодогсон. Нутаг орондоо тэдний сэтгэлд ургатал л алдаршсан бөх байж дээ. Заан маань аархуу, зэрвэс харвал сагсуу ч гэмээр нэгэн байж. Цамба гэдэг нэгэн хүчтэн Дөрөө нуурын өмнө байрладаг Шар давааны ээлээс орой хүртэл шүдлэн үхэр үүрч гараад бооцоогоо авч байсан гэдэг. Ухаа толгой доороос чулуу өргөж шаачсан нь өнөө хүртэл ямар ч хүчтэн юдөлгөж чадаагүй гэдэг. Цэцэрлэг сум агт морь, хурдан күлэг, жороо мориор баялаг нутаг. Хэнтий, Сүхбаатар аймаг хүртэл явж «орь шинжиж адууныхаа угшил угсааг ;айжруулж байсан Хохь тайж Жалчигийн дөрөвдүгээр хүү Гүржав нутаг усандаа алдартай сайн уяач байжээ. Ж.Гүржавын уясан таван насны морьд нь аймаг суманд түрүү айргийн тавд тогтмол ордог байв. Ялангуяа түүний уясан хурдан хүлэг хоёр бор морь, шарга морь, хээр азарга нь Архангай, Хөвсгөлийн наадамд тус бүр 2-3 удаа түруүлж байжээ. Морь уяхын зэрэгцээ шинжих, танихаараа алдартай байсны жишээ нь гараанд гарах морьдоос айргийн тавд ирэх морьдыг байр эзлүүлэн тааж бооцоогоо авч байсан гэдэг. Одоо Цэцэрлэг суманд аймгийн алдарт уяач Д.Тэгшдүүрэн, Ш.Самдан нарын морьд хурдтай байгаа билээ. Эрдэнэт хотод болсон төвийн бүсийн хурдан хүлгийн Их насны морьдын уралдаанд Д.Тэгщдүурэнгийн халзан морь аман хүзүүдсэн билээ. Чөлөөт амьдрал нэгдлийн сүрэгт байсан жороо хар морийг Улсын гавьяат жүжигчин Нансалмаа гуай унаж баримтат кинонд зургаа авахуулж байсан нь тус нутаг жороо морь, хүлэг морьдоороо алдартай болохын нэгэн баримт мөн билээ. Олон улсын хэмжээний мастер шүхэр, далавчит шүхэр, агаарын хийн бөмбөлөг, уулын спортод оюун ухаан, хүч чадал, амь биеэ зориулсан энэ төрлийн спортоор монголдоо босоо, олон улсын хэмжээнд нэртэй тамирчин Д.Отряд Цэцэрлэг сумын уугуул билээ. Мөн тус сумын уугуул төрсөн нутаг ус, ах дүүсээ олон улсад мандуулж явсан Монголын гар бөмбөгийн шигшээ багийн тал дааж явсан алдарт тамирчин спортын мастер Д.Цогнэмэх, монголын спорт аялалын хөдөлгөөнийг анх санаач-лагчдын нэг спортын мастер ЖТэрэл-хүү, спортын мастер Тэгщдүүрэн нар нутгаас тодорсон биеийн тамир спортын алдартнууд юм.
 
Илүү ихийг www.arkhangai.net гэсэн хаягаар орж үзээрэй.