Анандын Амар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 119.40.102.32 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 19:
<blockquote>"Надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохыг мэдсэн. Нөхөд намайг хаяж таягдах болжээ. Гомдох газаргүй. Хоёрт, нөхдөөс эсэргүү нартай холбоотой гэж үздэг юм уу, намайг хардах аваас би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй. Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна" гэж хэлжээ.
Мөн өдрийн орой 12-р бага хурал болж, Х.Чойбалсан Ерөнхий сайд Амарын ажил явуулгын тухай илтгэл тавьж, уг хурлаас гаргасан тогтоолд "Амар нь Японы эзэрхэг түрэмгийчүүдийн хөлсний тагнуулууд ба эх орноосоо урвагчид хийгээд дээд ангийн лам нар, феодал нарын хувьсгалын эсэргүү ажил явуулгыг бут ниргэх явдалд төрөл бүрээр эсэргүүцлийг учруулж, үнэн хэрэг дээрээ тэднийг шууд хамгаалах байдалд хүрсэн"</blockquote>
хэмээн заагаад түүниндтүүнийг ялтны ширээнд шилжүүлэн, мөнхүү хурлаар [[Хорлоогийн Чойбалсан|Чойбалсан]] Ардын сайд нарын зөвлөлийн [[Ерөнхий сайд]] болжээ.
 
Үүний дараа Амарыг [[ЗХУ|ЗХУ-д]] хүргүүлэн, Сталины шадар этгээдүүдээр хэргийг нь шалгуулж байгаад [[1941]] оны [[7 сарын 10]]-нд цаазаар аваачжээ. А.Амар эцсийн мөрдөн байцаалтад, өөрийгөө ямар ч гэм буруугүйг нотлоод, өмнөх мэдүүлэг бол аргагүйн эрхэнд гаргасан худал зүйл. Үнэн хэрэг дээрээ [[Монгол улс|Монгол улсын]] нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш гэж өчжээ.