Ишлодой ринбүчи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Ишлодой ринбүчи''' (төвд хэл:ཡེ་ཤེས་བློ་གྲོས་རིན་པོ་ཆེ; ''Ye-shes bLo-gros Rin-po-che'') б..."
(Өөрчлөлт алга)

17:20, 12 Долоодугаар сар 2011-ий байдлаарх засвар

Ишлодой ринбүчи (төвд хэл:ཡེ་ཤེས་བློ་གྲོས་རིན་པོ་ཆེ; Ye-shes bLo-gros Rin-po-che) буюу Ело тулку (ཡེ་བློ་ེསྤྲུལ་སྐུ།; Ye bLo sPhrul-sku; 1943, Литан, Төвд) — Орост амдрадаг Төвдийн Буддизмын гэлүгба ёсны гэлэн, хувилгаан, гэвш байна. Буриадад буддын шашныг шинээр сэргээдгээрээ алдаршсан юм.

Намтар

Боловсросон нь

Ишлодой 1943 онд Төвдийн Литанд мэндэлсэн. Ишлодойн ринбүчи хувилгааны дөрөвдүгээр дүрээр тодорч залагдсны хойш 6 насандаа гэлүгба ёсны хийдэд сурж эхэлсэн юм. Хоёр гол багш нь Адон Пунцог ринбүчи, түүний шавь Лувсанхайдав байсан. 7 насандаа банди санвар хүртсэн. Ишлодой ринбүүчийг 13 настай байхад хятадын арми Төвдөд халдан орсны дараа багшийн зөвлөлтөөр шашны боловсролоо үргэлжлүүлэхээр Лхаст явсан. Лхас хот дахь Брайбун хийдийн Гоман дацангийн буриад гаралтай Тувданчойжням багшаар буддын гүн ухаан заалгасан

1959 оны 3 сарт хятадууд Төвдийг эзлэсэн тул Ишлодой Энэтхэгт цагаачлан оджээ. 1959 оноос 1971 оны хүртэл сурсаар 1963 онд Далай ламаас гэлэн санвар хүртсэн. 1972 онд Сарнатх дахь бурханы шашны их сургуульд ороод, Бодь мөрийн зэргийн курсыг төгсснөөр азар гэх цол авсан юм. 1975 онд Швейцараас ирсэн, Гоман хийдийн хамба лам томилогдсон буриад Агвааннямаар Ишлодой гурван жилийн үеэр ном сурсаар байсан. Язгуур үндэсний лам нь Тувданчойжням, бусад чухал багшид нь Далай багш, Тижан ринбүчи, Лин ринбүчи тооцогдоно.

Монгол, Дарамсалад ажилласан нь

Yүний дараа Ишлодой Дарамсала дахь Төвдийн архивын номын сангийн хэлтэсийн эрхлэгчээр ажилласан юм. 1979 онд Брайбун Гоманд төвдийн бурханы шашины лам нарын дундхи эрдэмийн хамгийн өндөр цол болох гэвш лхаарамба цолыг хамгаалажээ. 1992 онд Монгол улсын сүсэгтнүүдийн гүйлт, Далай багшийн даалгавраар Монголд хүрч ирсэн юм.

Орост ном заасан нь

1993 онд Далай лам буриадын Жамьян Шагдаров хамба лам, Доржижаб Мархаев дээд хамба ламын гүйлтээр Ишлодой ринбүчийг Буриадад явуулжээ. Иволган дацаны "Даши Чойнхорлин" бурханы шашны их сургуульд цанид зааж эхлэлсэн юм. Харин 1999 онд Yлаан-Yдийн дэргэдэх өөрийн "Ринпоче Багша" гэсэн хийдийг байгуулсан. Их сургуулийн ажлаа төгсгөн нөгөө хийдэд 2004 онд байрлачихжээ. Дараагийн үеэр Ишлодой ринбүчигийн нярайн үзлэгээр Буриад болон Орос даяар олон номын төвийг (Орос: дхарма-центр) байгуулагджээ. Жигжид, Ауюш, бусад ядам бурхдын авшиг Буриад, Халимаг болон Владивосток, Екатеринбург, Иркутск, Новосибирск, Омск, Санкт-Петербург, Северобайкальск, Усть-Илимск, Чита зэрэг хотуудад өгсөн. Бас хэдэн Оросын их сургуульд бурханы шашинт улсуудын соёлд зориулсан лекц уншдаг юм.[1]

Ишлодой ринбүчийн бичсэн номууд

Ишлодой ринбүчийн бичсэн олон ном орос хэлээр орчуулагдан гарчээ.

  • Наставления по созерцанию Ямантаки в затворничестве. — Улан-Удэ: Нютаг. — 1997
  • Краткое объяснение сущности Ламрима. — СПб.: Нартанг; Улан-Удэ: Нютаг. — 2002
  • Комментарий к практике осуществления безмятежности. — Улан-Удэ: Ринпоче-багша, 2010 — ISBN 978-5-902493-09-9
  • Комментарии к тексту «Лама Чодпа» и практику «Бумши» — Улан-Удэ: Ринпоче-багша, 2009
  • Краткий комментарий к практике Одиночного Героя Шри Ваджрабхайравы. — Улан-Удэ: Ринпоче-Багша, 2010

Эшлэл

  1. Новости дацана Ринпоче-Багша