Ши Пэйпү: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Ши Пэйпү''' ({{lang-zh|时佩璞|{{pinyin|Shí Pèipú}}}}; 1938 оны 12 сарын 21, Күнмин, [[Бүгд Найрамдах Хятад У..."
(Өөрчлөлт алга)

12:16, 9 Долоодугаар сар 2011-ий байдлаарх засвар

Ши Пэйпү (Хятад: 时佩璞; 1938 оны 12 сарын 21, Күнмин, БНХУ2009 оны 6 сарын 30,[1] Парис, Франц) — хятадын дуурийн дуучин, тагнуулч юм.

Намтар

Ши Пэйпүний эцэг, эх сургуулийн багшаар ажиллаж байсан. Юннань дахь Күнмин хотод өнгөрсөн бага насанд франц хэл сурчихсан, Күнминий их сургуулийг төгссөөн. Дараа нь Бээжины дуурийн дуучин болсон, бас хэд хэдэн жүжгийн зохиолууд бүтээснээсээ Бээжины зохиолчдын холбооны гишүүн болсон.[2]

1964 онд Ши Бээжин дахь франц элчин сайдын яамны хорин настай ажилтан Бернар Бурсикотой (Франц: Bernard Boursicot) танилцсан. Нөгөө яамын ажилтнуудын гэр бүлүүд хятад хэл заалгасан Ши Бурсикот өөрийг үнэхээр бүсгүйг байгаа, харин эцэг нь хүүг хүсэж байснаас эр хүний хувцас өмсүүлдгийг хэлжээ. Хэдэн цагийн хойш тэд хоёр янагийн холбоотой болж, түргэн зуурын энгэр зөрүүсээр байвч Бурсико Ши Пэйпүг эмэгтэй байна гэж итгэлтэй үлдсэн.[3] 1965 оны 12 сарт Ши "жирэмсэн" гэж Бурсикот өгүүлсэн. Дөрвөн жилийн хойно түүнд үнэхээр аль нэгэн Шинжааны хятад эмчээс худалдан авсан "өөрийн" хүүг заасан. Дараагийн 10 жилээр Бурсиког бусад Франц улсын Ази дахь элчин сайдын яамуудад томилогдсноос тэр хоёр ховор уулзаж байсан.

Ши, Бурсиконы холбоон тухай Хятадын тагнуулын газар мэдмэгц Бурсикогоос элчин сайдын яамны баримт бичгийг дамжуулахыг шаардсан. Тиймээс Бээжинд ажилласан 1969—1972 оны үе, Улаанбаатарт суусан 1977—1979 оны үеэр Бурсико Хятадын тагнуулын газарт 500 гаруй баримт бичгээ өгсөн юм.[3]

1979 онд Бурсико Францт буцаж ирээд, 1982 онд Ши, "хүү" хоёртоо виз хийж, тэднийг Парист хүргээсэн. Гэхдээ 1983 оны 6 сарын 30-т тэр хоёулаа францын тагнуулын газраар баривчлагдсан.[2] Шоронд хийсэн Бурсико эцсийн эцэст Ши Пэйпүгийн жинхэнэ хүйсийг мэдтэл амиа хорлож оролдсон юм. 1986 оны 4 сарт Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Миттеранаар чөлөөлөгдсний дараа Ши Пэйпү Парист үлдээд хотын дуурьт дуучин болсон. 2009 оны 6 сарын 30-т нас барсан.[2]

1993 онд АНУ-ын киноны найруулагч Дэвид Кроненберг Ши Пэйпүний намтрыг "М. Баттерфляй" хэмээсэн кинод үзүүлсэн юм.

Эшлэл

  1. "Shi Pei Pu - Telegraph". London: telegraph.co.uk. July 3, 2009. Retrieved 2009-07-16.
  2. 2.0 2.1 2.2 Wadler J. «The True Story of M. Butterfly; The Spy Who Fell in Love With a Shadow», The New York Times, August 15, 1993. Accessed July 2, 2009.
  3. 3.0 3.1 Wadler, Joyce. «Shi Pei Pu, Singer, Spy and ‘M. Butterfly,’ Dies at 70», The New York Times, July 1, 2009. Accessed July 2, 2009.