Соёл Урлагийн Их Сургууль: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.179.18.178 (яриа)-н хийсэн засваруудыг 202.70.33.130-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 19:
*Хөгжимийн урлагийн сургууль
 
==Гадаад харилцаа==
зайл
СУИС-ийн гадаад харилцаа өргөжиж, Английн Лондон хотын Вимбледоны урлагийн сургууль, Францын Лион хотын Хөгжмийн консерватори, ОХУ-ын Дорнод Сибирийн Соёл, урлагийн Улсын Академи, Кемерово мужийн Соёл, урлагийн Улсын Академи, Екатеринбург хотын Хөгжмийн Академи, Москвагийн Гнесиний нэрэмжит Хөгжмийн Академи, ХБНГУ-ын Мюнхен хотын Телевиз, киноны дээд сургууль, Японы Сока их сургууль, БНХАУ-ын өМөЗО-ны Багшийн их сургууль, Урлагийн дээд сургууль, Солонгос улын Чунг-Ангийн их сургууль, Югославын Белградын Соёл, урлагийн Академитай хамтран ажиллаж байна.
:-Соёл, Урлагийн Их Сурууль ОХУ-ын Екатеринбург хотын академи
:-Москва хотын Гнесины нэрэмжит хөгжмийн академи
:-Улаан -үүдийн Дорнод Сибирийн соёл
:-урлагийн академи
:-ОХУ-ын Кемерово мужийн Соёл урлагийн улсын академи
:-БНСУ-ын Чунг Ангийн их сургууль
:-Германы Мюнхены телевиз, киноны сургууль
:-БНХАУ-ын Бээжингийн төвийн үндэсний их сургууль
:-өМөЗО-ны Хөх хотын Улсын их сургууль
:-Багшийн их сургууль
:-тэдгээрийн харъяа сургуулиуд
:-Францийн Лион хотын хөгжмийн дээд сургууль
:-Югославын Белоград хотын Соёл урлагийн академи
:-АНУ-ын Хойт Каролины их сургууль
:- Английн Вимбельдоны урлагийн сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд багш, оюутан, сургалтын материал солилцох, эрдэм шинжилгээний хурал, семинар сургалт, ярилцлага зохион байгуулах, сургалтын удирдлага, зохион байгуулалт, ажлын арга барилаас харилцан суралцах, тоглолт хийх, үзэсгэлэн гаргах хэлбэрээр хамтран ажиллаж байна.
 
==Бусад==
СУИС 1993 оноос докторын сургалтыг явуулж байна. Соёл, урлаг судлалын салбарт докторын зэрэг хамгаалуулах Зөвлөл ажилладаг.
СУИС–д жил бүр профессор багш нарын болон оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг. СУИС-ийн профессор-багш нар улсын хэмжээний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиумд өргөнөөр оролцдог. СУИС-ийн уран бүтээлчид гадаад орнуудад, тоглолт хийдэг, олон улсын фестивалиас шагнал хүртэгсэд цөөнгүй байдаг. СУИС-ийн бүрэлдэхүүнд Соёл, урлаг судлалын хүрээлэн ажилладаг. Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн ажилтнууд, СУИС-ийн пхрофессор багш нарын хүчээр нүүдэлчдийн соёлын уламжлал, шинэчлэл, хөгжим, театр, дүрслэх урлагийн хөгжил, соёлын менежмент, маркетингийн асуудлаар судлагааны олон бүтээл туурвив. 2000 онд “Монголын соёлын түүх” 3 боть суурь бүтээл хэвлүүлэв.
[[category:Монгол Улсын Их Сургуулиуд]]