"Аида"-ны өөр хувилбарууд

no edit summary
'''''Аида''''' ({{lang-it|Aida}}; {{lang-ar|عايدة}}) нь Францын Египет судлаач [[Огюст Мариетт]]ийн бичиж үлдээсэн үйл явдалд тулгуурласан [[Антонио Гисланцони]]гийн [[цомнол]]д зориулж [[Жузеппе Верди]]гийн бүтээсэн, дөрвөн бөлөгт [[дуурь]] юм. 1871 оны 12 сарын 24-нд [[Каир]] дахь [[Хедивийн Дуурийн Театр]]т [[Жованни Боттесини]]гийн удирдлагаар анх тоглогджээ. Монголд [[Дуурь Бүжгийн Эрдмийн Театр]]ынхан 2011 оны 6 сарын 4-нд анх тоглосон.
 
==Ерөнхий ойлголт==
“Аида” дуурийн зохиол нь түүхийн бодит үйл явдал дээр үндэслэгдсэн хэмээн цомнол зохиогч Мариетт өөрөө баталсан байдаг ч энэхүү үйл явдлыг чухам хэзээ болж өнгөрснийг мэдээлээгүй бөгөөд “Фараоны үеийн түүх” хэмээн тэрээр тодотгосон байна.
Хэзээ ч байсан бай, ямартай ч Египет Этиопуудын мөргөлдөөний түүхийн үеийн нэгээхэн хэсгийн тухай үйл явдлыг харуулсан аж. Цэрэгжүүлсэн дэг жаягтай Египетийн агааргүй мэт орон зай, гавалж гинжилсэн хуягт цац суварга (пирамид), нэг маягийн хувцас өмсгөл бүхий газар зүйн хязгаар нутагт болж буй эмгэнэлт хайр сэтгэл, гурван хүчтэй авьяаслаг залуу хүмүүсийн нэгдэл, сүйрлийн тухай өгүүлэх энэхүү дуурь нь том хэмжээний 4 бүлэг, 7 үзэгдэлтэй бөгөөд олныг хамарсан үзэгдлүүд, мөн балетыг оруулсан нь гадна шинжээрээ Францын том дуурьтай төстэй. Үндсэн хэв маяг (жанр) нь гол дүрүүдийн дотоод ертөнцийн догдлол, шаналлыг нээн харуулсан сэтгэл зүйн драм. Хүн төрөлхтний гол үзэл санаа болох эх нутгаа гэсэн сэтгэлтэй зэрэгцсэн хайрын дурлалт сэтгэл, түрэмгийллийн эсрэг зөрчилдөөнөөс гадна шударга ёс, энэрэнгүй үзлийн бат итгэлийг багтаан хамруулсан.