Монте Кристо гүн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 97.104.11.238 (яриа)-н хийсэн засваруудыг EmausBot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 19:
 
== Агуулга ==
Гол дүр нь [[Эдмон Дантес]] хэмээх залуу юм. Түүнийг хар залуудаа онгоцны ахмад болж хайртай хүүхэнтэйгээ суух гэж байгаа их азтай хэмээн хүмүүс атаархана. Гэвч Эдмоны санаснаар болсонгүй. Атаач хүмүүсийн гайгаар амьдрал нь орвонгоороо эргэх болно. Өөрийгөө насаараа хорих ял авсныг ч, ямар хэрэг хийснээ ч мэдэлгүй арван хэдэн жил шоронд суух боловч сүүлийн хэдэн жилүүдэд хажуу өрөөнийхөө галзуу гэгддэг Ширээт лам Фариатай ухсан нүхээр нь дамжин уулздаг болж, амьдрах хүсэл эрмэлзлэл нь сэргэж Фариа өвгөнөөс олон орны хэлээр чөлөөтэй ярих гэх мэт маш их зүйлийг сурж авдаг. Шоронгийн хуягуудын галзуу гэгддэг тэр өвгөн бол үнэндээ 5 орны хэл мэддэг, химич, физикч, [[Испани]]йн эрдэмтэн хүн байжээ. Эдмон Фариа хоёр олон жил өдөр бүр нүхээрээ дамжин нэгнийхээ өрөөнд орж уулзаж, нүхээ цааш ухах хоорондоо Эдмонд өвгөн өөрийн мэддэг чаддаг бүх эрдмээ зааж сургаж, мөн түүгээр зогсолгүй амьдралынхаа эцсийн мөчид Эдмонд эрдэнэстэй арлын газрын зургийг зааж өгчихөөд амьсгал хураана. Залуу хүү хайрт найзаа алдсандаа маш ихээр гутарч ганцаардсан ч Иф цайз (Түүний суудаг байсан шорон)-аас оргож, далайд хэдэн бээр зогсолтгүй сэлж амь гарна. Удалгүй эрдэнэстэй арлаа олж, эрдэнэсээ аваад асар их хэмжээний [[алт]], [[алмааз]], [[үнэт чулуу]]ны эзэмшигч болж, өөрийг нь шоронд суулгахад хүргэсэн бүх хүмүүсээс өшөөгөө авч сайн санаат хүмүүст ачаа хариулах болно. Bidnii medeh monte cristo gun zonhioliig angliar The coutn of Monte Cristo geh buyu ooroor helvel Monte Cristogiin tootsoo gesen ug bolno