Чарльз Диккенс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.131.225.178 (яриа)-н хийсэн засваруудыг WikitanvirBot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллэ�
Мөр 7:
Усан боомтын доод албаны түшмэлийн хүү Диккенс бага балчир наснаасаа дутагдах гачигдахын зовлонг амсаж, эцэг нь өр төлбөрөөсөө болж шоронд орсон тул арван настайгаасаа хар бор ажил хийн явснаа сүүлдээ сонины сурвалжлагч, [[Английн парламент|Английн парламентад]] бичээчээр ажиллаж байсан нь түүний хувьд нэг ёсны их сургууль болж, хожим нь зохиолч болоход нь нөлөөлсөн байна. Түүний үзэл бодол төлөвшихөд Англид гарсан чартистуудын хөдөлгөөн, [[1840]]-өөд оны [[Европ]] дахиныг хамарсан чөлөөлөх хөдөлгөөн эерэг нөлөө үзүүлжээ.
Диккенс сонин хэвлэлийн газар ажиллаж байх үедээ [[Лондон]] хотын ядуусын хорооллынхны аж байдлыг дүрсэлсэн хэд хэдэн найруулал бичснээбичсэнээ Боз гэдэг хуурмаг нэрээр ''[[Бозын найрууллууд]]'' ([[1836]]) нэртэйгээр нийтлүүлсэн байна. Энэ номдоо Англид баян хоосны ялгаа зааг хэтэрхий гүнзгийрч, ядуу хүн хүний тооноос хасагдахад хүрээд байсныг харуусан бичсэн байдаг. Хүмүүсийн тухай бодол найруулалд "Лондон хотынхон хүний амьд явах, үхэх хоёрыг огт тоохоо больсон нь гайхмаар. Хүн нь хүнээ өрөвдөх, хайрлах, дайсагнахын аль нь ч алга. Хүн үхжээ л гэхэд тэр хүн одоо мартагдлаа гэж хэлэх ч арга алга. Учир нь, тэр хүнийг амьдад нь бас хэн ч дурсдаггүй байсан юм чинь" гэж бичсэн байна. Хүн гэдэг эрхэм нэр төр утга учраа алдсанд харуусан халаглах сэтгэлээ илтгэсэн энэ үг Диккенсийн уран бүтээлийн ерөнхий агуулгыг тодорхойлдог юм.
 
== Уран бүтээл ==