Ган: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 6:
Ганг чанаржуулсан болон нүүрстөрөгчит ган гэж ангилдаг. Нүүрстөрөгчит ганд нүүрстөрөгчийн хэмжээ 0.1-1.3% байдаг. Бүх нүүрстөрөгчит ганг дөрвөн үндсэн шинжээр ангилдаг. Нүүрстөрөгчийн агуулгаар, зориулалтаар, исэлгүйжүүлэлтээр, баталгаажилтын төрлөөр нь ангилна. Нүүрстрөгчийн агуулгаар нь бага (нүүрстөрөгч 0.1-0.3%), дунд (0.3-0.6%), их (0.6-1.3%) гэж ангилдаг. Харин нүүртөрөгчийн зориулалтаар нь ердийн зориулалтын ган, хийцийн ган, багаж хэрэгслийн ган гэж ангилна. Мөн нүүрстөрөгчийн баталгаажилтаар нь А (химийн найрлагын баталгаатай), Б (механик шинжээр баталгаажсан), В (хими, механик шинжээр баталгаажсан) гэж ангилдаг. Түүнчлэн нүүрстөрөгчийн исэлгүйжилтээр нь тайван, хагас тайван, буцламтгай хэмээн 3 ангилна. Хийцийн ганг цементацлагдах (0.1-0.2%), сайжруулагдах ган (0.3-0.5), өндөр чанартай ган (0.5-аас дээш нүрстөрөгч агуулсан) гэж ангилдаг.
 
Зэвэрэгггүй ган
Энэ төрлийн ган нь агаар мандлын, хортой орчны нөлөөнд зэвэрлэлийг тэсвэрлэх чадвартай чанаржуулагч гангийн нэгдэл байдаг. 1913 онд Гарри Бреали (Harry Brealey) янз бүрийн хайлшийн шинж чанар, төрлийг судалж байгаад хромын агуулга өндөртэй гангууд хүчилтөргөчид тэсвэртэй болохыг олж нээжээ.
Химийн найрлага:Зэвэрэлд тэсвэртэй гангийн үнсэн чанаржуулагч элемент нь хром юм. (Cr12-20%)Хромоос гадна зэврэлд тэсвэртэй ганд дагалдах төмөр болон түүний хайлшууд (C, Si, Mn, S, P,) мөн ганд шаардлагатай физик, механик шинжийг нэмэгдүүлэх ба зэвэрлийг тэсвэрлэх чадвартай (Ni, Mn, Ti, Nb, Co, Mo) зэрэг элементүүдийг нэмж өгдөг. Энэхүү зэвэрэлд ороггүй чадвар нь хромын агуулгатай шууд хамааралтай байдаг. зэвэрэлд тэсвэрлэх чадварын шалтгаан нь хромыг агуулсан деталийн гадаргуу хортой орчинд хүчилтөрөгчитэй урвалд орохгүй нимгэн гадаргууг үүсгэдэгтэй холбоотой. Энэ шинж чанар нь материйнлын гадаргуугин дотоод бүтэцэд дотоод хүч, дефеккт байдаггүйтэй холбоотой юм. Нийлмэл чанаруулагч гангууд хүчлийн хүчтэй орчинд (хүхэр, давс, фосфор болон тэдний хольцын) Ni, Mo, Cu, Si-ын өндөр агуулгатай хэрэглэгддэг.
Химийн найрлага:
Ангилал: Зэвэрлэд тэсвэртэй ганг химийн найрлагаар нь дараах байдлаар ангилдаг:
-хромын агуулгаар нь мөн дараах байдлаар ангилна.
+Мартенсит
+Мартенсит -Феррит
+Феррит
-Хром никелийн
+Аустенит
+Аустенит-Феррит
+Аустенит-мартенсит
Аустенит-Карбид
-Хром марганец никелийн
Мартенсит ба мартенсит -ферритын гангууд нь агаар мандалын, хортой орчны нөлөөнд маш сайн зэвэрлэлийг тэсвэрлэх чавартай ба механик шинж чанар өндөртэй. Эдгээр гангуудыг хүнсний, химийн үйлдвэрүүдэд, хутга зүсэлтийн багажуудын чанары, сайжруулахад ашигладаг.
Ферритын гангуудыг хүчилтөрөгчийн орчинд (Жнь: азотын хүчлийн уусмалд) аж ахуйн багаж техникуудад зориулж, хүнс, хөнгөн үйлдвэрийн зуухны бүтэцэнд ашиглагддаг. Феррит-Хромын гангуууд нь азотын хүчлийн орчинд зэврэлд маш сайн тэсвэртэй, хортой орчинд фторт устөрөгчийн, фосфорын хүчил, азотын хүчилд тэсвэртэй байдаг.
Аустенитын гангууд
Аустенитын бүлгийн гангийн үндсэн давуу талууд нь маш сайн нэгдмэл шинж чанарууд бат бөх, уян налархай, хортой орчинд тэсвэртэй ба маш сайн технологийн шинж чанартай. иймээс аустенитын зэвэрэлд тэсвэртэй гангуудыг янз бүрийн салбарт гааргууг бүрэх материал болгон маш өргөн хэрэглэдэг.
Аустенит-Феррит ба аустенит мартенситын гангууд:
Аустенит-ферритын гангууд: Энэ бүлгийг гангийн давуу тал нь аустенитын гангуудтай харьцуулахад никелийн агуулга багатай маш сайн гагнагддаг чадвартай. Аустенит-ферритын гангуудыг нисэх хүчин, машин үйлдвэрлэлд болон химийн салбарт түгээмэл хэрэглэдэг. Энэ төрөлд хамаарагдаг гангууд:
08Х22Н6Т
08Х21Н6Т2Т
08Х18Г8Н2Т
Аустенит-Мартенсит гангууд: Өнөр бат бөх чанартай, технологийн зэврэлд тэсвэртэй гангуудад орчин үеийн феррит ганг боловсруулж байна. Эдгээр гангийн төрлүүд:
07Х16Н6
09Х15Н9Ю
08Х17Н5М13
Төмөр никелийн ба никелийн үндсэн хайлшууд
Аустенитын гангуудыг зэврэлд тэсвэрлэх чавартай хайлшууыг хүхэр, хүчтэй хүчлийн орчинд химийн тоног төхөөрөмжин өргөн ашигладаг. Энэ зорилгоор үндсэн төмөр никелийн хайлшийг 04ХН40МТДТЮ ба никель молибдены 470МФ хром никелийн ХН58В, хром никель, молибдены суурь үндсэнд хэрэглэдэг.
хромитын зэвэрэлд тэсвэртэйг гангуудыг гидравликийн процессын хаалт, хөөлгүүрийн палатка, арматур, зсэгч багаж, уржин, аж ахуйн зүйлүүдэд өргөн ашиглана.
Хром никелийн ба хром марганец никелийн зэврэлд тэсвэртэй гангуудыг аж ахуйн зүйлүүд, гал тогооны сав суулга хийхэд түгээмэл хэрэглэдэг.
Харин аустенитын зэврэлд тэсвэртэй гангууыг хортой нөхцөлд ажиллах тоног төхөөрөмжүүдийг, 350-800С өндөр темпратурд ажиллах тоног төхөөрөмжүүийг хийхэд өргөн ашигладаг.
 
Дулаанд тэсвэртэй ган
 
Дулаанд батжилттай гангуудыг өндөр темпратурын орчинд (хайлах темпратурын 0,1 0,3) тодорхой цаг хугацаанд хэрэглэдэг.
Шинж чанар: Дулаанд батжилтай чанар бол өнөр темпратурын нөхцөлд деформаци, эвдрэлд орохгүй байх чадвар юм. Дулаанд батжилттай үндсэн шинжүүд нь гулсамтгай чанар, удаан хугацаан бат бөх байх чавар байдаг.
Гулсамтгай чанар: Тогтмол хүчний нөлөөгөөр тасралтгүй деформацид орох үзэгдлийг гулсалт гэнэ.
 
== Ишлэл ==
{{reflist}}