Модун шаньюй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 42:
 
 
МЭӨ 175174 онд Модун шаньюй Хань улсад элч илгээж, Лю Хоу хатантай гэрлэх санал тавьжээ. Энэ нь Лю Хоу хатантай гэрлэснээр Хань улсыг эрхэндээ оруулах зорилготой байлаа. Үүнийг мэдсэн Лю Хоу хатан энэ саналд татгалзсан хариу өгчээ. Хань улсын эрх баригчид хүсэлтийг нь хүлээж аваагүй тул Модун Хань улс руу довтлох байх гэж айж байсан боловч Модун Лю Хоу хатны хариуг нааштайгаар хүлээн авч, дайн хийгээгүй юм. МЭӨ 174 онд Модун шаньюй нас баржээ. Модуныг түүний хүү Цзиюй залгамжилж, Лаошан шаньюй хэмээх цолтойгоор Хүннү улсын шаньюй болжээ. Энэ явдлын тухай "Ши цзи" зохиолд: "Маодунь хальсны дараа хүү Цзиюй нь шаньюй болж, Лаошан гэх өргөмжилсөн нэртэй болов." хэмээн тэмдэглэжээ.
 
[[Ангилал:Хүннүгийн шаньюй нар]]