Мауссолос хааны бунхан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Өөрчилж байна: nn:Mausoleion; cosmetic changes
Мөр 1:
[[ЗурагФайл:Mausoleum_of_Halicarnassus.jpg|thumb|right| [[Maусолус|Мауссоллос]]ын [[бунхан]], 1572. Maртин Хээмскэрк]]
 
'''Мауссоллосын булш''', '''Маузоллосын бунхан''' ({{lang-gr|Μαυσωλεῖον της Ἁλικαρνασσοῦ}}) эсвэл '''Галикарнассусын бунхан''' гэж олноо нэрлэгддэг байгууламж нь МЭӨ 353-350 оны хооронд Персийн нэгэн хаант улсын хаан Мауссоллос болон түүний эхнэр бөгөөд эгч нь болох [[Кариагийн Артемис II]] нарт зориулан Галикарнассус буюу одоогийн [[Турк]] улсын Бодрумд баригджээ. Уг барилгыг Грекийн [[архитекторч]] [[Сатирус]], [[Пифиус]] нарын удирдлага дор барьсан бөгөөд ойролцоогоор 45 метр өндөр, эртний Грекийн уран барилгын мастерууд болох [[Леокарес]], [[Бриаксис]], [[Паросын Скопас]] болон [[Тимофиус]] нарын уран барилгын онцлогийг тусган, чимэглэл бүхий 4 өөр талтай хийсэн бөгөөд [[Сидоны Антипатер]] [[Эртний Дэлхийн 7 гайхамшиг|Эртний Дэлхийн 7 гайхамшгийн]] нэг хэмээн нэрлэсэн байдаг.
Мөр 8:
[[Анатолий]]н эрэгт орших бяцхан хаант улсын нийслэлийг Галикарнассус хэмээн нэрлэдэг байжээ. МЭӨ 377 онд уг улсын хаан [[Милосын Гекатомнус]] нас барж, түүний орыг ханхүү Мауссоллос залгав. Гекатомнус [[Перс]]ийн эзэнт гүрний харъяанд байдаг байсан ба өөрийн улсаас гадна хөрш хэд хэдэн хот, мужийг захирдаг байв. Гекатомнус хаан Маусоллос ба Артемис нараас гадна Ада ([[Mакедоны Александр]]ын өргөсөн эх), Идриус, [[Пиксодарус]] гэсэн хүүхдүүдтэй байв. Мауссоллос хаан болмогц өөрийн газар нутгаа Анатолийн баруун өмнөд эрэг тийш тэлж, нилээд хэдэн хотыг өөрийн эзэмшилдээ авчээ. Тэрээр 25 жил орчим хаан ширээнд суусан байна. Тэрээр Анатолийн эрэгт маш олон Грек хотуудын суурийг тавьсан ба Грекийн ардчиллыг ихээр хөхиүлэн дэмждэг байв. Тэрээр шинэ нийслэл хоттой болохоор шийдэн Галикарнассусыг шинэчилж эхлэв. Тэрээр хотыг тэнгистэй холбох боомтыг сайжруулан томруулж, Тэнгисийн давалгаанаа орж ирэхгүй болгосны сацуу хотын жирийн иргэдийн байшингууд, хотын төв талбай, гудамжуудыг холбосон засмал зам тавьсан байна.
 
[[ЗурагФайл:The_maussolleion_model_dsc02711-miniaturk_nevit.jpg|thumb|upright|Миниатурк дэх Галикарнассусын бунхны багасгасан загвар, [[Истанбул]]]]
 
Мөн хотын боомтын эрэг хавьд өөртөө зориулан тэнгис болон эх газрын аль алийг нь бүрэн тольдон харж чадахуйц өндөрлөг газарт хүчирхэг хамгаалалт бүхий ордон босгуулсан байна. Хотыг тойруулан харуулын цамхаг бүхий хэрэм босгуулж, Грек маягийн хэв загвартай гоёмсог [[театр]], [[сүм]]ийг бариулжээ.
Мөр 19:
== Бунхны бүтээн байгуулалт ==
 
[[ЗурагФайл:Mausoleum_of_Maussollos_ruins.JPG|thumb|left|Бунхны [[туурь]] өнөө үед]]
 
Артемис хатан бунхны ажилд зориулан харамгүй их хөрөнгө зарцуулж, тухайн үеийн хамгийн авъяаслаг уран барилгачдыг авчрахаар элч нараа Грек рүү илгээж байв. Элч нар Эфесусын Артемисийн сүмийн засварын ажлыг удирдагч Скопас болон Леокарес, Бриаксис, Тимофиус нарын зэрэг алдарт барималчид тэргүүтэй хэдэн зуун уран дархныг хөлслөн авчирсан байна. Хотыг бүхэлд нь харахуйц толгой дээр босгосон бөгөөд уг байгууламжийг тойруулан хашаа босгосон байв. Чулуун арслангууд, бурхан, охин тэнгэрүүд хөшөөг тойруулан чимэглэсэн ба өнцөг бүрт нь морьтон баатруудын чулуун хөшөөг урлан байрлуулжээ. Талбайн төв хэсэгт гантигаар 45 метр /135 тохой/ орчим өндөр бунхан байгуулжээ. Уг бунхан 3 хэсэгт хуваагдсан байсан бөгөөд эхний хэсэгт тэмдэглэлт үйл явдлууд, [[Центавр]], [[Лапиф]]уудын тулаан, [[Амазоны дайчид|Амазоны дайчдыг]] дүрсэлсэн чимэглэлүүд бүхий чулуун шатууд байдаг байв. Түүний дээр есөн талт 36 баганатай байсан бөгөөд багануудын дунд хөшөө байдаг байв. Багануудын орой дээр гурав дахь хэсэг буюу [[Суварга]] байсан ажээ. Орой дээр нь дөрвөлсөн морин тэрэг хөлөглөн давхиж буй Мауссоллос ба Артемис нарыг дүрсэлсэн хөшөөг урласан байдаг байв.
Мөр 83:
[[ms:Makam Maussollos]]
[[nl:Mausoleum van Halicarnassus]]
[[nn:Mausoleet i HalikarnassosMausoleion]]
[[no:Mausoleet i Halikarnassos]]
[[os:Галикарнасы мавзолей]]