Боржин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Боржин нь болор, халтмал, молор, биндэрьяа, апатит, ортит, циркон, монацит, колумбит, танатали..."
 
No edit summary
Мөр 1:
Боржин нь пегматик гаралтай гол чулууны нэг бөгөөд өнгөлгөөний чулууны ангилалд багтана. Боржин нь болор, халтмал, молор, биндэрьяа, апатит, ортит, циркон, монацит, колумбит, танаталит, пирохлор, литий, цагаан тугалга, молибденит, титан, уран, хайлуур жонш зэрэг олон эрдэсийг агуулдаг. Боржин нь пегматик гаралтай гол чулууны нэг бөгөөд өнгөлгөөний чулууны ангилалд багтана. Монгол улс боржингоор баян бөгөөд бүх аймгуудад байдаг. Том хэмжээтэй хагаралгүй боржинг барилга замын ажилд янз бүрийн зориулалтаар өргөн хэрэглэх ба түүнчлэн хөшөө, урлал чимэглэийн болон бэлэг дурсгалын зүйлс хийхэд өргөн ашиглана. Боржин нь нүх сүвгүй, ус нэвчдэггүй,бөх бат, хүйтэн даахдаа сайн.
Чанар сайтай боржин ОХУ, Украйн, АНУ, Норвег,Энэтхэг, Казакстан, Канад зэрэг улсад бий. Ягаан, саарал, цайвар, цагаандуу боржин Төв, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудын нутагт, улаан боржин Сэлэнгэ, Дорноговь, Хөвсгөлд, хар өнгөтэй боржин Завханд, ногоон өнгөтэй нь Төв, Булган, Хэнтийд байдаг.
Боржин нь өнгөлөхөд гоё толигор болдог бөгөөд улаан, шар, хар, ногоон өнгөтэй нь олон улсын зах зээлд харьцангуй өндөр үнэ хүрдэг.