Гурванбулаг сум (Баянхонгор): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
Хонгор нутгийн Гур­ван­булаг сум гэхээр хаа газрын хvмvvс “АА, НӨГӨӨ ТАРВАГАНЫ ОРОН УУ ” гэх нь бий. Архан­гайнхан Цахираар да­ван ирж тарвагачилна. Зав­ханыхан Отгоноос бєєнєєр ирж ан хийцгээнэ.
'''Гурванбулаг''' нь [[Баянхонгор]] аймгийн [[сум]] юм.
Социа­лизмын vед аймгийн худалдаа бэлтгэлийн газраас тvvхий эдийн тєлєв­лєгєє биелvvлэх гэж гагц Гур­ван­булаг сум руу говийн анч­дад томилолт єгч явуулдаг байжээ.
Гурван­булаг сум Ар­дын хувьсгалаас ємнє Сайн ноён хан аймгийн Жонон бэйлийн хошуу, 1924 оноос Цэцэрлэгмандал айм­гийн Богдмарал уулын хошуу хэмээг­дэж байгаад 1931 онд Баруун Гурванбулаг сум бол­жээ. Хошууны сvvлчийн ноён Пvрэв гvн хэмээх дор­нын таван хэлийг тєгс эзэмш­сэн, ятга, шанз, ёочин, морин хуур гээд чавхдаст хєгжмийн бvхий л зэмсгээр тоглодог, соёл, боловс­ролын хувьд ар халхдаа гайхагдсан хvн байсан гэдэг. Нутгийн ардууд Пvрэв гvнийг 1930-аад оны хэлмэгдлийн vеэр эрх ямбаа орхин, нутгаасаа оргож одсон гэлцэх бєгєєд хожим Бємбєгєр ногоон театрт мо­рин хуур тоглодог хєгжимчин болсон байсантай тааралд­сан гэж итгэл vнэмшилтэй­гээр хууч хєєрнє. Тэр ч бvv хэл, аугаа их Тvдэв хуурчийг зvсээ хувилгасан Ягаан ноён /Пvрэв гvн/-оо яг мєн гэж мэтгэнэ.
Энэ нутгийнхны бас нэг домог болсон бахархалт хvмvvн бол Манж, Чин улс, автономитын vед амьдарч, цэцэн цэлмэг ухаанаараа хошуу нутгийнхнаа байтугай зvрхний хайртай Монголоо ємгєєлєн хамгаалж байсан Мэргэн Жа гvн юм. Тvvнийг ХIХ зууны гарамгай цэцэн шvvгч, заргач байсан тухай тvvх шастирт олонтаа тэмдэг­лэсэн байдаг. Тухайл­бал, “Мэргэн ардын vг” хэмээх номонд “Чулууны хэрэг шvv­сэн нь” зэргээр бичсэн аж.
Халх даяар мэргэн хэмээн алдарш­сан Жамъян гvний шарилыг оршоосон ариун бунхан тєрсєн нутагтаа бий. Хар-Усны голын ар биед Шарилын нарийн хамарт байх ГУРВАН НОЁНЫ ШАРИЛ бол Монгол Улсын хэмжээнд хо­вор­хон тооцогдох, тvvхийн дурсгал яах аргагvй мєн. Чингэс хааны алтан ургийн шууд угсааны ноёдын шарил эндээс єєр хаана ч байхгvй гэж мєрийц­сєн ч болно. Учир нь фео­далын хэмээх хоморгын хар сvvдэр євєг дээдсийн маань “ясыг хvртэл єндєлзvvлж” байсан зэвvvн цаг байлаа шvv дээ. Ноёдынхоо онгонд гар хvрээгvй нь Гурванбулагчуудын хvн жудгийн илрэл гэдэгтэй хэн маргах билээ. Сумын анхны даргаар Цозон хэмээх эмэгтэй ажиллаж байсан ба Тvvнийг нутгийнхан нь ийн авгайлан дууддаг байснаас биш жин­хэнэ нэр нь Д.Дуламжав юм билээ. 1941 онд Архангай, Євєрхангай, Говь-Алтай аймгуу­даас олон сум таслан Баянхонгор аймгийг байгуу­лахад шинэ аймгийн баруун хойд хяз­гаарын сум болсон тvvхтэй аж. Сумын тєв одоогийн байгаа Шар усны голын хєвєєний Хєвийн аманд тєвх­нєн буурилтлаа гурвантаа нvvжээ. Гурванбулаг бол Хан­гайн нурууны ноён оргил Отгон­тэнгэр хайрхны зvvн урд зvгт оршдог єндєрлєг бvсийн нутаг билээ. Нутгийн дийлэнх хэсэг далайн тvвш­нээс дээш 2000 гаруй мет­рийн єндєрт єргєгд­сєн тул наадмын маргаашнаас шахуу хяруу цавцайж, зуны эхэн сар хvртэл уулсын оргил цасан хуягтай байж ч мэдэх эрс тэс уур амьсгалтай юм. Бай­галийн мужлалын хувьд мєнх цэвдэгтэй гэхэд хилсдэхгvй тул давхар барилга баригдах нєхцєлгvй, дан байшингууд л барьдаг гэж мэргэжилтнvvд учирлах нь бий. Аймгийн тєвєєс 265 км зайтай тус сум Баянбулаг, Хvрээмарал, Заг, Жаргалант, Завхан аймгийн Отгон, Архангайн Хангай, Цахир сумдтай хил залгаа оршдог. Таван баг, 711 єрх, 2575 хvн, 80 гаруй мянган малтай. Гэр асга, Асгат, Гур­ван­булаг, Морин мєрт, Хонгио зэрэг сvрлэг сайхан уул ну­рууд нvд баясган оршихоос гадна Чингэс хааны морины мєр, Чингэс хааны уургаа тулж тvшvvлсэн нуруу гэх мэт монголчуудын язгуур тvvхтэй холбоотой газрууд олон. Хv­лэг морьдоо уралдуулдаг Цэнгэлийн голын хєндий зуны цагт наадмын уухайд умбана. Билvvт, Тvргэн, Шар-Ус, Хар-Усны голууд эхийн сvv адил эгнэгт хvн, малаа умдаалан мяралзана. Єлзийтийн голыг єгсєн зvvн, баруун, дунд са­лааны эхэнд тулахад ёстой л амьдын диваажин тэр байх даа гэмээр сэтгэл тєрнє. Нутгийн ардуудын шүтэж дээдэлж явдаг нэг уул бий. ТҮҮНИЙ НЭР НЬ "АСГАТ ГУРВАНБУЛАГ ХАЙРХАН" энэ уулын 4 зүгээс нь булаг шанд нь ориглосон, урд зүгээс нь харвал Улаалан дүрэлзэх галын дөл хэлбэрийн чулуун асга хадтай, урамдах буга гөрөөс гээд бүхий л зүйлийн амьтад нь мяралзсан ЭХ ГАЗРЫН ДИВААЖИН БОЛСОН САЙХАН НУТАГ ДАА.
ХӨХ НУУР гэж газрын тунгалаг мэлмий хол ойрын амьтан ах дvvсийн сэтгэлийг соронздон оршино. Хєх нуурын эргэн тойрон Цагаан битvvхэй, Улаан битvvхэй гээд єлзий буянаа єгсєн газрууд элбэг. Заваг, Холбоо зэрэг олон нуур бий. Хєх нуураас мэргэжил­тэн оросууд загас их барьдаг байсныг бодоход загасны нєєц сайтай нь мэдэгддэг. Энэ нуурт Шотландын Лох-Несс нуурт байдаг шиг усны аварга амьтан байдаг гэж одоо ч нутгийнхан нь ярьдаг юм. Гурванбулагийн уугуул, ши­нэ мянганыхныг соён гэгээ­рvv­лэх vйлсэд тvvчээлж яваа зохиолч, яруу найрагч Г.Аюур­зана “Хєх нуурын vлэг гvрвэл” гэж эсээ хvртэл бич­сэн байх нь сонин. Тvvнд єгvvлс­нээр “1950-иад онд тарваганы отрынхон Хєх нуурын хєвєєнд шєнийн ца­гаар майхныхаа аман тушаа гал тvлээд, хоол чанан сууж. Гэнэтхэн ус цvл­хийн дуугарч, нуур савнаасаа арваад алхам халин анчид руу орж иржээ. Гайхан хартал тvvдгийн гэ­рэлд хоёр том улаан нvд цогшин харагдаж байх нь тэр. Хуучин цагт лам явсан нэгэн євгєн:
-Хєєе, хvvхдvvд минь бо­лохоо байлаа. Галаа хаа, майхныхаа амыг зєрvvл­дээрэй! гэж. Майхныхаа амыг зєрvvл­дэн галаа хаатал, нуу­рын усан дотроос хvглийн бараантах аварга том амьт­ны толгой нэлээд азнаснаа буцаад цvл цалхийн далд оржээ. Тэдгээр хvмvvсийн vгээр бол тэр том усны амьт­ны нvд лавтайяа аягын чинээ байсан гэнэ” гэсэн нь бий. Єєр нэг удаа нутгийн малчид нуураас єєр хоорондоо vvдэн хоймрын чинээ зайтай хоёр том эвэр цухуйж цухуйж далд орохыг харжээ. Хєх нуурт усны аварга бух байдаг хэ­мээн туйлын итгэлтэй ярьц­гаана. Намар мєс хадаалахын цагт хачин уянгалсан дуу гарах бєгєєд тэр нь монголын бухны дуутай хачин адилхан тул мєнєєх “эврийг” vзсэн хv­мvvс “Нуурынхаа эзэн савд­гийн эврийг харлаа” гэж бат итгэхээс ч яах билээ. Хєх нуурын цаад эхээр буга, аргаль, янгир зэрэг ан амьтан элбэг тааралдана. Дэлхийн “Улаан ном”-д орсон Вансэм­бэрvv цэцэг зуны цагт хаа сайгvй хосоор ургах. Гурван настай хvvхдийн толгой шиг том хумбарцагт эл цэцгийг гадныханд тэр бvр зааж єгєєд байхгvй. Хэрвээ эмийн жур­маар хэрэглэхээр бол нохой­гоор татуулан домнож авна. Гурванбулагийнхан дууч хуур­чаараа алдартай улс. “Сэрvvн сайхан хангай”, “Хєг­лєг хан­гайн бараа” хэмээх ардын сонгодог уртын дуу­нууд энэ л нутгаас гарвалтай ажгуу. “Баянхонгор миний нутаг” дууг зохиосон “Морин хуур” наад­мын тэргvvн шаг­налт хєгжмийн зохиолч Т.Ган­болд, “Аавын минь нэр бvтэн байвал”/”Элээх тавилан”/, “Зєв явбал зєєлєн зєєлєн замбуулин” зэрэг уянгын дуунуудаараа Мон­голын ний­тийн дууны урлагт тодоос тод нэрээ дуурьсгаж яваа ая зохиогч Н.Баасандорж, хєгж­мийн зохиолч Цэдэвсvрэн нарын авьяас билэгтнvvд энэ сайхан хєглєг, хєгжимлєг нутгаас тєрєлгvй ч яах билээ. Ардын урлагийг дэлхийд сур­талч­лан дэлгэрvvлэгч “Сарны чулуу” чуулгын ахлагч, “Цvки хаус” тєвийн захирал Ч.Са­ран­чимэг гэж бvсгvй энэ нутгийн харьяат. Гурван­булаг сум амжилт бvтээлийн эзэн, алдар суутнуудын єлгий билээ. Ар­дын хувьсгалын партизан Доржготов, Г.Лхам­жав, хєдєл­мєрийн баатар С.Бат-Очир, Б.Лхагваа, ур­лагийн гавьяат зvтгэлтэн, зураач Б.Санжид, Монголын XX зууны сvvлийн хагасын тvvхийг гэрэл зур­гаар мєнхєлсєн урлагийн гавьяат зvтгэлтэн М.Цэрэн­жамц, гавьяат тээвэрчин Д.Очирбат, хvний алтан амийг олонтаа аварсан цагаан нєм­рєгт гавьяат эмч Д.Товуусvрэн, Гэгээрлийн яамны сайд асан сурган хvмvvжvvлэх ухааны доктор Б.Да­ваа­сvрэн, доктор, профессор Р.Даваа, хэлмэгд­лийн хар шуурганд єртєн амь, амьд­ралаараа хохирсон Га­даад явдлын яамны сайд асан С.Гиваабалжир, хошууч гене­рал М.Балжинням, Эрчим хvчний яамны орлогч сайд Д.Миша, тvvхийн ухааны док­тор Б.Даваасvрэн, доктор Дорж, спортын мастер Г.Цэр­маа, “Спирт бал бурам” ком­панийн ерєнхий захирал Л.Эл­дэв-Очир, Хєдєлмєрийн га­вьяаны одонт эдийн засагч Т.Галсан нараараа бахар­хана. Улсын сайн малчин Б.Магсар, Л.Шагдар, С.Цэвэг­мид, С.Жам­ба, С.Бадарч, Б.Хоовон нарыг залгамжилж БНМАУ-ын аварга малчин М.Намжилмаа, Э.Намс­рай, О.Даваацэрэн, Б.Пvрвээ, Б.Тийнаа нар тєрєн гарчээ. Эднийхээ араас шинэ цагийн мянгат малчин Баасанхvv, Д.Жамбалрагчаа нар буянт сvргээ єсгєж бумнаас дутуу­гvй явна. Улсын аварга анчин С.Дагвадорж, Д.Мєнхжаргал, аварга агент Б.Дорж, улсын залуу аварга Р.Мєнхнасан нарын ажилч гавшгай хvн олон бий. Сум орныхоо ачаа­ны хvндийг vvрэлцсэн Ш.Тv­дэв, Д.Туяа, Б.Пvрэвжав, Д.Цэдэн­дорж, Ч.Маам, Д.Даш­зэгвэ, Б.Цэдэндамбаа, Д.Бо­лор-Эрдэнэ, З.Пvрэвжав на­рын удирдах ажилтнуудын нэрийг дурдахгvй байж яахин болно. Ардын хvvхдийг сурган хvмvvжvvлэхэд Ломоно­со­вын их сургуулийг онц тєгсєгч ардын боловсролын тэргvv­ний ажилтан Мягмар, В.Бям­ба­сvрэн, Ч.Бямбасvрэн, Сан­див, Сануйхорол, Б.Туяа, С.Туяа, Ц.Энхболд, Цэдэн­содном нарын тэргvvний багш нар оюуны гэгээ тvгээж суу­даг билээ. Энэ сумаас улс орон­доо ­нэрээ гаргаж яваа зарим хvмvvсийг дурьдвал, “Зиг заг авто сервис” ком­панийн захи­рал Д.Зоригоо, “Монгол тра­вел сервис” ком­паний захи­рал Б.Батзориг, “Магнет им­порт” компанийн захирал О.Баяр­сайхан, “Жюль Верн” ком­панийн захи­рал, Мон­голын “Ротари” клу­бын ерєн­хий­лєгч С.Болдбаа­тар, “Эх vндэс” компанийн захирал Т.Ганболд, хэв­лэлийн “Нэг-Vvд” компанийн захирал Д.Долгио, “Монгол­хаан экспе­дишн” компанийн захирал Ж.Єлзий-Бодьжав, “MSC” группын дэд ерєнхий­лєгч Л.Элдэв-Очир, “Дорнын соёл” компанийн захирал П.Эр­дэнэчулуун, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерєнхийлєгч, “М.А.Т” ком­паний захирал Н.Эрдэнэбат, “Жуул­чин” компанийн захирал С.Гонгор, биотехнологийн vйлдвэрлэлийн “Хорол” ком­панийн захирал Г.Гансоном, газар зvйн хэмжил судлалын “Глобус” компанийн захирал Б.Эрдэнэбат, дипломат ал­банд олон жил зvтгэсэн, зо­хиолч Д.Доржготов гээд олны танил нэрс содон сонсогдох нь мэдээж. Нутгийн уугуул сэ­хээтнvvдийн vvсгэн бай­гуул­сан “Хєх нуурын хаялга” сан тєрєлх сумынхаа хєгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж байна. Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн тvvхт их ойгоор улсын начин хэмээх эрхэм алдрыг хvртсэн Б.Сэр-Од бол нут­гийн­хаа нэрийг єргєж яваа аавын хvv. Бєх гэснээс Гур­ван­булагт Заяын Хєх хэмээх алдарт даншгийн цолтой хvн байжээ. Бvдvvн Дарамжав хэмээх баяны тєрсєн дvv энэ хvн морь огт уналгvй явган бадарчилдаг, хаана л том наадам болно тэнд очиж тvрvvлдэг, Манжийн хааны бєхтэй тушаатай барилдаж даваад тvрvvг нь єгєхгvй болохоор єєрийгєє ємєєрєє­гvй хошуу ноёндоо гомдоод зодгоороо газар гуядаж, хєл­сєє сэвэн дэвжээн дээрээ нас барсан гэлцэх юм билээ. Зая гэгээний ойр дэргэдийн эл бєхийн шарилыг арын сайхан хангайнхан хvндэтгэн нутагтаа оршуулснаар бєх сайтай болсон гэх яриа бай­даг. Хурдан тууртаараа энэ нутаг Баян­хонгорын хойд сумдадаа л дээгvvрт орно. Наран шаргал даахьтай энх­ий хоёр охины минь хонхот бойтогны мєрийг хадгалж vлдсэн єлгий бо­лохоор энэ л сайхан хангайд сэтгэл зvр­хээрээ уяатай явдаг билээ би.
 
Өргөө гэрийн минь бүслүүр нь гурав
Өлгийтэй нялхасын бүс нь гурав
Ээжийн чанасан цайны сэржим нь гурав
Эх идээний дээж нь гурав
Эрхэм Гурван эрдэнийн
Эгнэсэн гурван холбоо гэж
Эх нутгийн минь нэрийг
Эрдэнийн гурваар нэрлэсийм бизээ...
{{Баянхонгор}}
{{stub}}