Эсперанто: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 203.91.117.4 (яриа)-н хийсэн засваруудыг Luckas-bot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 1:
{{ Инфобокс Хэл
| name = Эсперанто
| image = [[Файл:Flag of Esperanto.svg|120px|border]]
| caption = Эсперанто хэлний далбаа
| creator = [[Л. Л. Заменхоф]]
| date = 1887
| setting = [[Олон улсын туслах хэл]]
| speakers = Унаган хэлтэн: 200 - 1000 (1996, тооцоо); (# чөлөөтэй ярьдаг: тодорхойгүй)
| fam2 = [[Олон улсын туслах хэл]]
| posteriori = Үгийн санг [[Романс хэлнүүд|Романс]], [[Герман хэлнүүд]]ээс; авиа зүйг [[Слав хэлнүүд]]ээс
| agency = [[Академио де Эсперанто]]
| iso1 = eo
| iso2 = epo
| iso3 = epo
}}
'''Эсперанто'''
Хамгийн их тархсан зохиомол хэл. Олон улсын харилцаанд өргөн хэрэглэгдэж байгаа.
Европын гол хэлнүүд, ялангуяа латин, грек хэлний хэлзүйн онцлог, үгийн сангийн үндсэн дээр тулгуурлаж бүтээсэн хэл.
Польшийн эмч Людовик Лазар Заменхоф гэдэг хүн зохиожээ.
Үгийн санг латин буюу латин гаралтай хэлний үгс бүрдүүлдэг.
Хэлзүйн 16 дүрэмтэй,сурахад хялбар хэл юм.
Энэ хэлийг сайн сураад авбал Европын бусад хэлийг сурахад дөхөмтэй болно.
Одоогоор энэ хэлээр хичнээн хүн ярьж байгаа нь тодорхойгүй.
Албан ёсны статистик мэдээ хараахан байхгүй боловч албан бус мэдээгээр 20,000,000 (хорин сая) орчим хүн энэ хэлээр хэлэлцдэг байна. Олон улсын нэлээд олон байгууллага Эсперанто хэлийг үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Монголд Эсперанто хэл мэддэг хүн цөөн боловч Монголын Эсперанто-Нийгэмлэг 2010 оны 6 дугаар сард Азийн эсперанточдын 6 дугаар Их хурлыг Улаанбаатар хотноо туйлын амжилттай зохион байгуулж хуралдуулжээ. Эл хуралд Ази тивээр үл барам Африкаас бусад 4 тивийн 200 гаруй эсперанточ хуран чуулсан байна.
 
'''Эсперанто хэлний тухай товчхон'''
 
'''Эсперанто хэл'''
 
Эсперанто бол улс, үндэстэн хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, энх тайван, хүн төрөлхтний хиах дүүсэг ёс, найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой бүтээсэн энхийн хэл юм.
 
'''Эсперанто хэлийг бүтээгч'''
Эл хэлийг Польшийн эрдэмтэн Л.Л.Заменхоф 1887 онд зохиожээ.
 
'''Эсперанто гэдэг үгийн учир'''
Эспер- гэдэг нь эгээрэх, найдах, мөрөөдөх гэсэн утгатай үгийн үндэс, -ант- бол тухайн үйлийг эрхлэгч гэсэн утгыг заадаг дагавар, -о- нь жинхэнэ нэрийн төгсгөл, эгээрэгч, найдан мөрөөдөгч гэсэн үг. Эрдмийн зэрэг горилогчийг бид, аспирант хэмээдэг байсан билээ.
 
'''Сурахад хялбар хэл'''
Европ зүгийн хэлний дүрмийг тунгаан авч хялбарчлан, мөн тэр зүгийн олон хэлнээ орсон үгсийг үгийн сангийнхаа гол нөөц болгосон, сурахад хялбар, өөртөө угсаатны соёл агуулаагүй, төвийг сахьсан хэл билээ. Эрдэмтэн судлаачид Эсперанто хэлийг сурахад үндэстний хэлнүүдээс арав дахин хялбар гэдгийг нэгэнт нотлон тогтоожээ.
 
'''Хүн төрөлхтний соёлын нэг ололт, баялаг мөн''' Улс түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, олон улсын соёлын харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрий нь үнэлж НҮБ-ын ЮНЕСКО 1954, 1980 онд хоёр удаа тогтоол батлан Эсперанто хэлийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарал хандуулахыг гишүүн орнууддаа уриалсны дээр Л.Л.Заменхофыг “Хүн төрөлхтний суутнуудын нэг” гэж зарлажээ.
Дэлхийн Эсперанто-холбоо нь Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО-той албан харилцаат байгууллагын статустай олон улсын байгууллага бөгөөд улс бүрт салбар, төлөөлөгчийн газартай.
 
'''Эсперанто хэлний ач тус'''
 
• Бүх орны эсперанточидтой харилцах, андлан нөхөрлөх, мэдлэг, мэдээлэл олж авах, солилцох
 
• Дэлхийн Эсперанто-Холбооны гишүүн эсперанточ залуучуудын, багш нарын, сэтгүүлчдийн, зохиолчдын, төмөр замчдын, мөн нийгэм, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, боловсрол, экологи, анагаах ухааны болон шашны зэрэг мэргэжил сонирхлоороо нэгдсэн эсперанточны олон салбар байгууллагын үйл ажиллагаанд оролцох
 
• Аливаа нэг угсаатны хэлний хүч түрэлт, давамгайллыг хазаарлаж хэлний тэгш эрхийг хангах, дэлхийдахины хэлний асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр болох.
 
'''Эсперанто хэл манай оронд'''
Монголын анхны эсперанточ Н.Хаянхярваа гэж хүн байжээ. Тэрээр лам хүн байсан бөгөөд 1920-иод онд Туркт ажиллаж байхдаа эл хэлийг сурсан байна. 1923 онд эх орондоо эргэн ирж хэлээ зааж сургах, гадаадын зохиолчдын зохиол бүтээлийг монголчлох зэргээр Эсперанто хэлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
 
'''Монголын нэртэй эсперанточид'''
Билгүүн номч Б.Ринчин, нэрт эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ, Чой.Лувсанжав, Ч.Догсүрэн агсан, ардын жүжигчин Б.Дамчаа.
 
'''Монголын эсперанточдын гол гол бүтээл туурвил'''
 
• Н.Хаянхярваагийн орчуулга “Нүцгэн хаан” Ханс Андэрсэн, ”Бөгтрөгтэй морьхон” Ершов. 1920-иод он.
 
• Б.Дагва “Монгол-Эсперанто, Эсперанто-Монгол толь”
 
• Б.Ринчин “Эсперанто хэл өөрөө сурах бичиг”
 
• Ч.Догсүрэнгийн орчуулга “Фараон” Прус Болеслав. Гурван дэвтэр роман, 1960, 1970, 2000; ”Тамын зовлон эдэлсэн минь” японы баримтат тууж, 1995; ”Дорнодахины охин тэнгэрийн алтан мутрын иллэг” Масаюүки Саионжи. япон бариа заслын ном, 1994; ”Ах дүү хоёр арслан зүрхт” хүүхдийн тууж, 1998; “Эсперанто хэл хорин нэгдүгээр зуунд” Ли Чон Ён, 2002
 
• Б.Дорж “Арнэ ноёнтон” Сэлма Лагэрлоф. Тууж. 1970
 
• Ш.Янсанжав “Эсперанто-Монгол толь” 1995, ”Монгол-англи-орос-Эсперанто компьютерийн толь” 2003, ”Монгол-англи-орос-Эсперанто нийгэм, улс төрийн толь” 2005
 
'''Сургалт'''
 
• Монгол улсын Их сургуулийн дэргэдэх Эсперанто хэлний 2 жилийн курс, 1982-1984
 
• Монгол улсын Их сургуулийн дэргэдэх Эсперанто хэлний 2 жилийн курс, 1987-1989
 
• Монгол мэдлэгийн Их сургуулийн дэргэдэх жилийн курс, 1993-1994
 
• Их Монгол Дээд сургуулийн дэргэдэх жилийн курс, 1996-1997
 
• Монголын оюутны Үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх 45 хоногийн курс, 1994
 
• Нийгмийн ухааны Дээд сургуулийн албан сургалт, 2007 оноос жил бүр аялал жуулчлалын хоёрдугаар курсын оюутнууд
 
• Монгол, японы эсперанточдын зуны уулзалт, 1995-2000, 2003-2007
 
'''Монголын Эсперанто-байгууллагууд'''
 
• Монголын Эсперанто-Нэгдэл, 1970-1991
 
• Монголын Эсперанто-Холбоо, 1991-2002
 
• Монголын Эсперанто-Нийгэмлэг, 2003-
 
'''Монголын Эсперанто-хөдөлгөөний зорилго, зорилт'''
Эх орондоо Эсперанто хэл, түүний хүмүүнлэг үзэл санааг түгээн дэлгэрүүлж, дэлхийдахины хүн ардын харилцан ойлголцол, найрамдал, нөхөрлөл, эв нэгдлийн үзэл санаа, энх амгалан байдлыг бэхжүүлэхэд Эсперанто хэл, Эсперанто-хөдөлгөөний гүйцэтгэх үүрэг, оролцоо, ач холбогдлыг өргөжүүлэх үйлст өөрийн хувь нэмрийг оруулах.
 
• Эсперанто хэлний сургалт, судлал, орчуулгыг өргөжүүлэх
 
• Эсперанто бүтээл туурвилыг хөхиүлэн дэмжих, сурталчлах
 
• Дотоод, гадаадын эсперанточид, Эсперанто-байгууллагуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Эсперанто-их хурал, чуулга уулзалт, үзэсгэлэн яармаг, тэмцээн наадамд тогтмол оролцох, зохион байгуулах
 
• Соёл, боловсрол, шинжлэх ухаан-технологи, анагаах ухаан, эдийн засаг-бизнес, аялал жуулчлалын зэрэг төрөл бүрийн салбарын хамтын ажиллагаанд Эсперанто хэлийг ашиглах, хэрэглээг нь нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх.
 
== Гадны холбоос ==
* [http://www.lernu.net lernu.net]
* [http://mongolio.info Монголын эсперанточдын сайт]
 
[[Ангилал:Хэл судлал]]
 
{{Link FA|cs}}
{{Link FA|eo}}
{{Link FA|ja}}
{{Link FA|ru}}
{{Link FA|sv}}
 
[[ab:Есперанто]]
[[af:Esperanto]]
[[als:Esperanto]]
[[am:ኤስፔራንቶ]]
[[an:Esperanto]]
[[ar:إسبرانتو]]
[[arz:إسبيرانتو]]
[[ast:Esperanto]]
[[ay:Ispirantu aru]]
[[az:Esperanto]]
[[ba:Эсперанто теле]]
[[bar:Esperanto]]
[[bat-smg:Esperanto]]
[[bcl:Esperanto]]
[[be:Эсперанта]]
[[be-x-old:Эспэранта]]
[[bg:Есперанто]]
[[bm:Esperanto]]
[[br:Esperanteg]]
[[bs:Esperanto]]
[[ca:Esperanto]]
[[ce:Ésperanthoyn mott]]
[[ceb:Esperanto]]
[[crh:Esperanto tili]]
[[cs:Esperanto]]
[[csb:Esperanto]]
[[cu:Єспєра́нто]]
[[cv:Эсперанто]]
[[cy:Esperanto]]
[[da:Esperanto]]
[[de:Esperanto]]
[[dsb:Esperanto]]
[[el:Εσπεράντο]]
[[en:Esperanto]]