Лимбэ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
copyright violation http://www.mongolianmusiccollege.com/index.php?option=com_content&view=section&layout=blog&id=11&Itemid=69
Мөр 1:
Монгол үндэсний хөгмийн зэмсэг "'''[[Хөндлөн бишгүүр]]'''"-ийн монголчууд нэрлэж заншсан нэр. '''Лимбэ'''. Төвдөөр бишгүүрийн нэр. Монголд шарын шашин дэлгэрч сүм хийдүүд олноор бий болоход эрдэмтэй лам нар олон болж төвдөөр ярих дэгжирхэж зарим зүйлийг төвдөөр нэрлэх зэрэг байснаас ийн нэрлэх болсон байж болох. Гэвч сүм хийдэд хөндлөн бишгүүрээр хөгжимдөөд байдаггүй. Харин төвд судар номонд бишгүүрийн тухай бичсэн зүйл олон бий. Төвд бишгүүрийн нэрээр нэрлэх болсон шалтгааныг эндээс сурвалжилж болно...
ЛИМБЭ
Монголчууд бидний эрт үеэс хэрэглэж ирсэн хөгжмийн зэмсгүүдийн дотроос хамгийн эртнийх нь лимбэ буюу хөндлөн бишгүүр юм. Энэхүү зэмсэг болбоос аль баруун Хан улсын үед баруун хойт дахь харь үндэстнүүдийн дунд уламжлагдан ирснээс өмнөд умард төрийн үед Дундад улсад орж ирсэн бөгөөд Сүн улсын үеэс их, бага хөндлөн лимбэ гэх хоёр төрлөөр олон газар хэрэглэгдэх болжээ. Сүн улсын хөгжмийн бичигт их, бага хөндлөн лимбийг цөм хулсаар үйлджээ. Хөндлөн лимбэ болбоос Ху-үндэстний хөгжим болно гэжээ.
Монголын хонь хурга хариулдаг багачууд уйтгараа гаргахын тулд цоорыг элдэв янзаар хэрчин нүхэлж үлээдэг байсан ба энэ нь явсаар лимбэ, бишгүүр хоёр болж галбингаа шувууны дууг дууриаж чадсан юм гэсэн домог байдаг ба "Лимбэ хэмээгч нь төвд үг болох бөгөөд хөндлөн бишгүүрийн нэр бус бишгүүрийн нэр болно гэжээ. Иймээс лимбийг хөндлөн бишгүүр гэж байсан ба энэхүү хөгжмийн урт нь нэг тохой найман ямх гэж тэмдэглэжээ. Эрт үеэс лимбийг хөндлөн бишгүүр, луут бишгүүр, хулсан бишгүүр гэх зэргээр нэрлэж байв. Харин өрнө дахинд флейт, флаут Узбек, Таджикт-най, Буриад Тувад-лимба, лимби, Түвдэд-глингву гэж нэрлэхээс гадна Ди-хулсан лимбийг дундад улсад өргөн хэрэглэдэг. Эрт үед хэнчүй, хэнди гэж нэрлэж байжээ. 6 даруул нүхтэй 61-63 см урт, театр-хөгжмийн чуулгад Курай-лимбэний нэг төрлийг Башкирын хөгжимд хэрэглэнэ. 2-5 даруултай,2 наймц гаруй цараатай. Флуер-Молдав, Румынд өргөн дэлгэрсэн, 6 (даруул) нүхтэй, мөн 2 наймц гаруй эгшиглэх зэмсгүүд олон байдаг. Лимбийг зарим нутагт хулс зэргээр бүдүүн нарийн, богино, урт гэхчилэн янз бүрээр урладаг байв. Хөндлөн бишгүүр нь ХТӨ III зууны үед хүннү нарын дотор байсан мэдээ бий. Хөндлөн лимбийг их бага 2 төрөлд хувааж, их хөндлөн лимбэ 7 өнгө, бага нь 6 өнгө нийт 13 өнгөнөөс бүрэлддэг гэжээ. Мөн үүнээс гадна 1982 онд Улаанхад хотын дүүргээс археологчдын малтан гаргасан Юань улсын үеийн хөгжмийн ангийн зургаас монгол хүний лимбэ үлээсэн дүрсийг олсон нь их Юань улс Хубилай сэцэн хааны үед лимбийг хэрэглэж байсны гэрчилгээ болой.
 
 
 
 
 
 
 
БЯЦХАН ЛИМБЭ
Бяцхан лимбийг 1970 онд хөгжим-урлаач, Төрийн шагналт Д.Индэрээ анх загвар гуулиар үйлдсэн бөгөөд хөглөгчтэй, хоёр наймц эгшиглэнэ. Бүтэц, хурууны хуваарь даруул нүх нь жирийн лимбэтэй адил. Хүчтэй үлээхэд эгшиг авиа нь хурц, сонсогдохоос гадна эгшиглэлт нь тэр бүр тэгш, цэвэр дуугарахгүй, хамгийн дээд чалхандаа чанга исгэрсэн дуутай. Үндсэн хөг нь Р-(сра) ба үүнээс дөрөвцөөр дээр эгшиглэнэ. Бяцхан лимбийн урт нь 25 см орчим байна. Цараа нь 1-р наймцын фа(f) гаас 3-р наймцын фа(f) хүртэл дуурьсана. Соль түлхүүрт бичигдэнэ. Эгшиглэх цараа доод чалхандаа хүчтэй үлээвэл наймцаар исгэрэх төлөвтэй, дунд чалхандаа хүчтэй, чанга төвөггүй сайн дуугарах ба исгэрсэн тунгалаг, тод хурц авиатай, дээд чалхандаа зөвхөн чанга исгэрсэн тодорхой авиатай, эгшгийн тодорхой дуу бараг гарахгүйд хүрнэ. Бяцхан лимбийг шаардлагатай үед дунд лимбэ, их лимбээр сольж хөгжимдөж (гарах ур боломжийн хувьд бяцхан лимбэ нь дунд лимбийн адил уянгалаг цэвэр зөөлөн эгшиглэх боломжгүй. Ялангуяа дээд чалхандаа нэлээд чахруу эгшиглэнэ. Бяцхан лимбийг ардын найрал хөгжимд хүч нэмэгдүүлэх буюу зарим тохиолдолд наймц дээгүүр бичих ба энэ нь ховор тохиолдоно.
Хөгжимдөх ур дүйн хувьд дунд лимбэтэй адил ялангуяа 16-т, 32-тын хэмжээг хөгжимдөх чимэглэлийн ая, түргэн хэмнэлтэй хөдөлгөөнт зохиол хөгжимдөх чадвар сайтай.
ИХ ЛИМБЭ
Жижиг, дунд лимбээс гадна их лимбэ гэж байдаг. 1963 онд хөгжим-урлаач, Төрийн шагналт Д.Индрээ анх шинээр хулсан загвар гаргаж хөглөгчтэй хийсэн ба нийтийн хөглөөнд тохируулан хоёр наймц эгшиглэхээр бүтээжээ. Үндсэн хөг нь ми, фа бөгөөд найрал хөгжмийн бүрэлдүүнд ордоггүй. Харин гоцлол хөгжимдөхөд тохиромжтой. Соль тулхүүрт бичигдэх ба дерөвц доор дуургарна. (цараа нь:)
- Доод чалхандаа сулавтар зөөлөн, хүнгэнэсэн эгшиглэнтэй
- Дунд чалхандаа яруу, зөөлөн,тод,уянгалаг эгшиглэнтэй
- Дээд чалхандаа бүдэгдүү зөөлөн эгшиглэнэ.
Их ба жижиг лимбэний хөг адилхан байдаг бөгөөд бүх нүхийг дарж дуугаргавал фа эгшиг дуугарна.
Их ба жижиг лимбийг дунд лимбэтэй адил хөгөнд дуугаргахын тулд дунд лимбэний үндсэн хөг эгшгээс квинт дээр бичээд, ижил дуугарна.
Их лимбэ ерөнхийдөө хүнгэнэсэн зөөлөн эгшиглэнтэй. Энэхүү их лимбээр Төрийн шагналт Д.Индрээ "Алтайн дуу" магтаал, "Ээвэн голын урсгал" зэрэг аязуудыг анх хөгжимдсөн ба хожим ҮГЖ лимбэч Ц.Бадам лимбэнд зориулсан "Хан Хөхүйн уянга" гэдэг гоцлолыг их лимбээр хөгжимдсөн нь одоо радиогийн алтан сан хөмрөгт хадгалагдаж байна. Их лимбийг (хулс ховор учир) хожим гуулиар үйлдэж эхэлсэн нь манай орны эрс тэс уур амьсгалд зохицсон зэмсэг болжээ. Дундад улсад /БНХАУ/ их лимбийг олон хөгтэй төрөлжсөн байдлаар өргөн хэрэглэж байна. Эрт үеэс монгол лимбэчдийн дунд хэрэглэж ирсэн нэг өвөрмөц барил бол дөрвөн хурууны барил буюу битүү хөгийн барил болой. Энэ барил нь таван эгшигт хөг эгшиглэгээн дээр дуурьсах дуу хөгжмийг хурууны илүү хөдөлгөөнгүйгээр барьж тоглох сонгодог барил юм. Энэ барилын онцлог нь зүүн гарын ядам хуруунуудыг хөдөлгөхгүйгээр зөвхөн долоовор, дунд хуруунуудын чөлөөт хөдөлгөөнөөр хөгжимдөх арга юм. Энэ арга барилыг монгол лимбийг маш сайн эзэмшсэн хүмүүс хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь чамин дэгжин донж маягийг харуулдаг юм. Энэ барил цөөн даруул нүхээр олон янзаар хөгжимдөх, тухайн хөгжимчнөөс ур чадвар, ухаан шаардсан сонгомол барил мөн. Энэ барилаар нугалаа, чимэг ихтэй боржигон уртын дуу, ардын богино дуунуудыг хегжимдехөд тун эвтэйхэн байдаг ажээ. Ер нь лимбэ нь ардын хөгжмийн бусад зэмсгүүдтэй нийлэмж зохицолгоо сайтай ялангуяа ардын цөөхүүл хөгжимд байнга оролцдог, чамин нугалаа, чимэглэл, хегжимдөхед ихэд тохиромжтойгоос гадна үндсэн ая хөгжимдөхөд бусад хөгжмүүдтэй дүүрэн шүтэлцээтэй, найрал хөгжимд үндсэн аялгуунаас гадна элдэв чамин чимэглэлийн үүргийг онцгой сайн гүйцэтгэнэ.
 
 
[[Ангилал:Хөгжим]]