Дуурь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 4:
Дуурь нь хөгжлийнхөө явцад "opera seria"(итал.), "tragédie lyrique" буюу сүүлд "grand-opéra"(франц.), хошин маягийн дуурь болох "semiseria", хошин дуурь: opera-buffa (итал.), "opéra-comique"(франц.), романтик дуурь, түүхэн, утга уянгын зэрэг олон төрлөөр баяжин хүрээгээ тэлжээ.
Дуурийн урлагт К.Глюк, В. Моцарт, Ж.Россини, Ж.Верди, Р.Вагнер, Ж.Пуччини, П.Чайковский, М.Мусоргский олон хөгжмийн зохиолчид авъяас хөдөлмөрөө зориулсан байдаг.
1942 онд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар "Учиртай гурван толгой" хэмээх дуурийг(Д.Нацагдоржийн зохиол, Ц.Дамдинсүрэнгийн цомнол) зохиосон нь манай улсын хувьд анхдагч бүтээл болсон юм. Түүнээс хойш монголын хөгжмийн түүхэнд С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал зэрэг олон хөгжмийн зохиолчид дуурийн урлагт уран бүтээлээ зориулсан билээ.