Дуурь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
Дуурь.Опера \opera\хэмээх нэр нь монголоор дуурь хэмээн орчуулагдан буусан нь ихээхэн оновчтой үг юм. Дуурь нь хөгжим, дуу, шүлэг, жүжиг, бүжиг, хувцаслалт, дүрслэх урлаг, тайз чимэглэл, гэрэл чимэглэл гэх мэт урлагийн олон төрлийг өөртөө нэгтгэсэнээрээ "Нийлмэл урлаг" юм.Дуурь нь гоцлол дуучид, цөөхүүл дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим зэргийн хамтын хүчээр "босох" ба тэдгээрийг Удирдаач нэгтгэн тоглуулдаг. Дуучдын хоолойг эр, эм хүйс болон бүдүүн нарийн өнгөөр нь ялгадаг. Үүнд: эмэгтэй хоолойг сопрано, меццо-сопрано,контральт, эрэгтэйг нь контртенор, тенор, баритон, ба-ас. Дуурь нь бүлэг, үзэгдэл гэсэн бүтэцтэй байдаг. Мөн удиртгал, оршилтой байж болдог. Дуурьт речитатив, ариозо,дуу, ари, дуэт, трио, квартет, цөөхүүл зэрэг дуулаачийн төрлүүд хамрагдана. Үүнээс ари, монолог, каватина зэрэг төрлүүдэд нь дуурийн гол дүрүүдийн дотоод сэтгэлийг голчлон илэрхийлсэн байдаг.
Дуурь нь гоцлол дуучид, цөөхүүл дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим зэргийн хамтын хүчээр "босох" ба тэдгээрийг Удирдаач нэгтгэн тоглуулдаг. Дуучдын хоолойг эр, эм хүйс болон бүдүүн нарийн өнгөөр нь ялгадаг. Үүнд: эмэгтэй хоолойг сопрано, меццо-сопрано,контральт, эрэгтэйг нь контртенор, тенор, баритон, ба-ас. Дуурь нь бүлэг, үзэгдэл гэсэн бүтэцтэй байдаг. Мөн удиртгал, оршилтой байж болдог. Дуурьт речитатив, ариозо,дуу, ари, дуэт, трио, квартет, цөөхүүл зэрэг дуулаачийн төрлүүд хамрагдана. Үүнээс ари, монолог, каватина зэрэг төрлүүдэд нь дуурийн гол дүрүүдийн дотоод сэтгэлийг голчлон илэрхийлсэн байдаг.
Өрнийн хөгжим-дуулаачийн урлагийн хамгийн том төрөл болох энэхүү урлаг нь 16-р зууны сүүл үед бий болжээ. 1597 онд онд зохиогдсон Якоб Перигийн "Дафна" дуурийг энэ төрөлдөө анхдагч нь гэж түүхэнд бичжээ (харамсалтай нь энэ дуурь нь бичлэгээрээ үлдээгүй). 1609 онд Италийн хөгжмийн зохиолч Клаудио Монтеверди өөрийнхөө "Орфей" дуурийг бичсэн нь хөгжмийн урлагийн түүхэнд томоохон нээлт болсон гэж үздэг.
Дуурь нь анхандаа орд, харшийн хүрээнд цөөхөн язгууртнуудын зугаа цэнгэл байсан бол 1637 онд Венец хотноо анх удаа олон нийтэд зориулагдсан театр байгуулагдсанаар олны хүртээл болж эхэлжээ. Ийнхүү дуурь нь түгээмэл болж эхэлсэн ба анхны театрын барилгаас хойш 65 жилийн дотор 7 театр байгуулж түүнд нь 40-д хөгжмийн зохиолчийн 357 дуурь тоглогдсон гэдэг. Энэхүү анхдагч хөгжмийн зохиолчдын тоонд Германы Генрих Шютц («Дафна», 1627), Францын Камбер («La pastorale», 1647), Английн Пёрселл нарын нэрийг түүхэнд тэмдэглэн үлдээжээ.