Фернан Магеллан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: hy:Ֆերնան Մագելան
б робот Өөрчилж байна: eu:Fernando Magallanes; cosmetic changes
Мөр 1:
[[ЗурагФайл:Hernando de Magallanes del museo Madrid.jpg|thumb|200px]]
 
'''Фернан Магеллан''' ({{lang-pt|Fernão de Magalhães}}, {{lang-es|Hernándo de Magallanes}}, 1480 - 1521 оны 4 сарын 27) нь [[Португал]]ын далайчин, эрэлчин ба түүхэнд анх удаа [[Европ]]оос баруун тийш [[Номхон далай]]г гатлан [[Дэлхий]]г бүтэн тойрсон аяллыг удирдсан хүн юм. Тэрээр Португалын Себросад төрсөн ба бага байхдаа ордны дагуулаар орсон байна. 1505 онд 25 настайдаа анхны усан онгоцны аялалд гарчээ. 1512 онд [[Лисбон]]д буцаж ирээд дараа жил нь [[Марокко]] дахь тулаанд оролцсон ба энэ үедээ баруун хөлдөө шарх авснаас үүдэн хөл муутай болжээ. Магеллан Португалаас гарч [[Испани]]д очсон бөгөөд тэнд гэрлэсэн байна.
Мөр 7:
 
== Номхон далай ==
[[ЗурагФайл:Detail from a map of Ortelius - Magellan's ship Victoria.png|thumb|left|Викториа хөлөг онгоц]]1520 оны 11 сарын 28-нд Магеллан болон түүний баг хоолойг гатлан том далайд гарчээ. Энэ уудам далайгаар аялах замд нэг ч шуурга тааралгүй тайван дөлгөөн байсанд баярласан Магеллан "Номхон далай" нэрийг өгсөн ажээ. Гэвч үүнээс цааш дахин тамын зам угтаж байлаа. Далайд гарснаас хойш эцэс төгсгөлгүй их ус үргэлжлэн, дунд нь хүнгүй 2 арал таарсан ч 100 өдрийн турш хоол хүнс сэлбэж чадалгүй өлсөж зовсон байна. 1521 оны 3 сарын 6-нд арай гэж хүн амьдардаг арал таарч хоол хүнс дээрэмдсэн боловч нутгийн иргэдэд эргээд дээрэмдүүлжээ. Энэ нь одоогийн [[Гуам]] арал гэж үздэг. 3 сарын 16-нд [[Филиппин]]ий хамгийн өмнөд хэсэг болох Хомонхон аралд хүрэв. 3 сарын 28-нд Филиппиний Сэбү аралд очив. Тэнд буухдаа удаан хугацаанд авч явсан малай зарц болох Энрикэг элчээр явуулсан ба тэрээр тэндхийн уугуул хүмүүсийн хэлийг ойлгож байлаа. Энэ нь урьд зүүн зүг уруу гарсан далайн замд таарсан малай хэлтэй дахин таарсан буюу өөрөөр хэлбэл Магеллан дэлхийг бүтэн тойрсон гэсэн үг юм.
 
== Үхэл ба аяллын төгсгөл ==
[[ЗурагФайл:Magellan's voyage EN.svg|450px|thumb|right|Магеллан болон түүний багийнханы аялсан зам]]Сэбү арал дээр Удирдагч болох Ража Хумабонтой уулзаж, түүнийг [[Христийн шашин]]д итгүүлдэг. Ражаг Хаан гэж хүлээн зөвшөөрөхийг ойр орчмын арлуудаас шаардсан боловч хөрш Мактан арлын толгойлогч [[Лапу Лапу]] эсэргүүцэж Магеллантай дайтав. Энэхүү тулаанд Магеллан ялагдаж 4 сарын 27-нд амиа алджээ.
Үлдсэн хөлгийн багийнхан маш цөөхүүл байсан бөгөөд нилээд эвдэрсэн Консепшон онгоцоо Сэбү аралд шатааж хаяв. Ингээд сүүлчийн 2 хөлгийн ахмадууд ахлан дахин замдаа гарч, төөрч будилсан ч 1521 оны 11 сарын 8-нд анх зорьж гарсан бариа болох Малакка (Молука) аралд хүрлээ. Их хэмжээний халуун ногоо ачсан Тринидад хөлөг эвдэрч том засвар хийхээс аргагүй болсон байна. Ингээд Викториа хөлөг дүүрэн халуун ногоо ачаад ганцаар Өрнөдийг чиглэн харих замд гарсан болно. 1521 оны 11 сарын 21-нд арлаас хөдөлсөн Викториа онгоц 1522 оны 9 сарын 6-нд Испанид буцаж ирсэн бөгөөд 3 жилийн аян замаас эсэн мэнд буцаж ирсэн нь ердөө 18 хүн байлаа. Магелланы аялал Дэлхий бөөрөнхий гэдгийг нотолсон ба [[Их Нээлтийн үе]]д маш том нөлөө үзүүлсэн гэж үздэг.
Мөр 48:
[[es:Fernando de Magallanes]]
[[et:Fernão de Magalhães]]
[[eu:FernãoFernando de MagalhãesMagallanes]]
[[fa:فردیناند ماژلان]]
[[fi:Fernão de Magalhães]]