Монголчуудын Япон руу хийсэн довтолгоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
Хаадын сангаас:
 
[[Хубилай]] 1260 онд [[Юань]] гүрний хаан сууринд өргөмжлөгдөөд даруй зургаан жил өнгөрөөд байхад Японы[[Япон]]ы хаанаас [[Хубилай]] хаанд элч зарж хүндэтгэл үзүүлсэнгүй. Бэлэг дурсгал ч илгээсэнгүй. Гэтэл...
 
...Хубилайгаас өмнөх Хятадын[[Хятад]]ын хаадтай Японы хаад байнгын харилцаатай байдаг байжээ. Үүнийг Хубилай хаанаас японы ванд илгээсэн анхны Жуу бичиг нотолж байна.
 
Хубилай хаан нарийн учир шалтгааны улмаас анхныхаа Жуу бичгийг Японы ванд 1266 онд буюу "Их Монгол улс байгуулагдсаны 60 жилийн ой"-оор явуулсан нь учиртай бизээ. Тэнгис далайгаар тойрон хүрээлэгдсэн Япон улс нь дөрвөн зууны туршид Хятадын эх газраас тусгаарлагдсан байжээ. IX зууны дунд үе хүртэл хятадууд Буддизмыг хавчин хяхаж байсан нь япончуудыг хөндийрүүлжээ, Хятадтай харилцах соёлын болон худалдаа наймааны аливаа харилцаагаа бараг бүхэлд нь таслахад хүргэсэн байжээ.
Мөр 10:
Тиймээс Хубилайн хувьд Японыг эзэлж хараат болгоно гэхээсээ илүү хятадуудын дунд нэр хүндээ өсгөх гэсэн зорилгын үүднээс хийж байсан болов уу. Хубилай хаан ийнхүү Наран мандах улстай харилцаж эхлэхээр шийдсэн аж.
 
Энэ үеийг хүртэл монголчууд хэзээ ч тэнгис далайд тулалдаж байсангүй. Гэвч Хубилай хаан анх удаа тэнгис далайг гаталж, арлын Японтой дайтахаар хөнөөлт шийдвэр гаргажээ. Солонгосчууд[[Солонгос]]чууд япончуудад угийн дургүй ч монголчуудын төлөвлөсөн шиг Японыг ноёлох явдалд зууч болохыг хүсэхгүй байжээ.
 
Хубилай хаан 1266 оны намар, Хятадад шинэ эзэнт гүрэн тогтсон тухай хэл хүргэж, эзэн хаанд алба гувчуур төлсүгэй хэмээн Японд анхныхаа элчийг зарав. Тэнгис далайг гатлахад туслагтун хэмээн солонгосчуудад зарлиг буулгав. Арга буюу Хубилай хааны элчүүдийг хүлээж авсан солонгосчууд Японы арлуудыг тойрон хүрээлэх тэнгис далайн догшин давалгаа, аймшигт шуургын тухай дүрслэн ярьж, тэднийг айлгаад эл явдлаас нь буцаахаар чармайв.