Бөхмөрөн сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 3:
==Газарзүй==
[[Ачит нуур]] тус сумын нутагт байх бөгөөд сумын төв нь уг нуураас баруун хойш 20 км зайд, [[Бөхмөрөн гол]]ын хагалбарын эхэнд оршино. Сумын нутгийн зүүн хэсэгт, [[Үүрэг нуур]]ын баруун өмнө талд [[Хархираа - Түргэний Уулс]] сүндэрлэнэ. [[Монгол]], [[Орос]]ын хил дээр орших тус сум нь мөн баруун талаараа [[Баян-Өлгий]] аймагтай хиллэдэг. Мөн Заант хад хэмээх хаанаас нь харсан ч [[заан]] шиг хад тус сумын нутагт байдаг.
==Ургамал, амьтан==
Агь, таана, хөмүүл, шаваг, шарилж , ерхөг, хиаг, хазаар өвс, харгана, хялгана, бударгана зэрэг хээр, цөлөрхөг хээрийн өвс ургамал зонхилж, чийг илүүтэй уулын сүүдэр хажууд үхрийн нүд, хад, гүзээлзгэнэ, тошлой зэрэг зэрлэг жимсгэнэ ургадаг. Ой нь уулсын зөвхөн сүүдэр хажууг бүрхэн, өвөр хажуугаар хээрийн ургамал тархсан, уулархаг нутгаар вансэмбэрүү, бадамлянхуа, алтан гагнуур, чихэр өвс, бамбай, башиг, чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг боловч үйлдвэрлэлийн аргаар өргөн ашиглаагүй байна.
 
300 гаруй сээр нуруутан байгаагийн дотор 11 зүйлийн хэвлээр явагч, 8 зүйл загас бүртгэгдсэн байна. Дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг амьтдаас гадна чоно, үнэг, суусар, тарвага ,туулай, үен зэрэг ан амьтад, харцага, ёл, бүргэд, сар, тоншуул, хун, хотон, хойлог, алтан гургалдай, галуу, нугас зэрэг жигүүртэн шувуудтай.
 
== Эдийн засаг ==