Гурвалжин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Хуудсыг хоослов
Мөр 1:
[[Зураг:Triangle illustration.svg|right|thumb|Гурвалжин.]]
'''Гурвалжин''' нь [[геометр]]ийн үндсэн [[дүрс]]үүдийн нэг ба гурван өнцөгтэй эсвэл [[Орой (геометр)|оройтой]] бөгөөд гурван [[шулуун]] талтай эсвэл ирмэгтэй [[олон өнцөгт]] юм.
 
[[ЕвклидDDDDийн геометFFFFFFFFFFFFFFFFFFFFDр]]т нэг шулууны дагуу үл орших аливаа гурван цэгээр гурвалжинг тодорхойлдог.
 
== Гурвалжны төрлүүд ==<!-- This section is linked from [[Пифагорын теорем]] -->
 
Гурвалжнуудыг тэдгээрийн талуудын харьцангуй уртуудаар нь ангилж болдог:
* '''[[Зөв гурвалжин]]''' гэдэг нь бүх талуудын уртууд нь тэнцүү гурвалжинг хэлнэ. Зөв гурвалжин нь мөн '''[[зөв өнцөгт олон талт]]''' дүрс юм. Тухайлбал бүх дотоод [[Өнцөг|өнцгүүд]] нь тэнцүү бөгөөд тодруулбал 60° байдаг. Энэ нь [[зөв олон талт]].<ref>{{MathWorld|title=Equilateral triangle|urlname=EquilateralTriangle}}</ref>
* '''Адил талт гурвалжин''' гэдэг нь хоёр талуудын уртууд нь тэнцүү гурвалжинг хэлнэ. Адил талт гурвалжин нь хоёр тэнцүү өнцөгтэй (тодруулбал хоёр тэнцүү талуудын эсрэг өнцгүүд) байдаг. Зөв гурвалжин нь адил талт гурвалжин болно. Харин бүх адил талт гурвалжин зөв гурвалжин байж чадахгүй.<ref>{{MathWorld|title=Isosceles triangle|urlname=IsoscelesTriangle}}</ref>
* '''Зөв биш гурвалжин''' гэдэг нь бүх талуудын уртууд нь ялгаатай гурвалжинг хэлнэ. Зөв биш гурвалжны дотоод өнцгүүд нь мөн тэнцүү биш байна.<ref>{{MathWorld|title=Scalene triangle|urlname=ScaleneTriangle}}</ref>
 
<table align="center"><tr align="center">
<td>[[Зураг:Triangle.Equilateral.svg|Зөв гурвалжин]]</td>
<td>[[Зураг:Triangle.Isosceles.svg|Адил талт гурвалжин]]</td>
<td>[[Зураг:Triangle.Scalene.svg|Зөв биш гурвалжин]]</td>
</tr>
<tr align="center">
<td>Зөв талт</td><td>Адил талт</td><td>Зөв биш</td>
</tr>
</table>
 
Гурвалжнуудыг мөн тэдгээрийн дотоод өнцгүүдээр нь ангилж болдог. Доор өнцгийн [[Хэм (өнцөг)|хэмийг]] ашиглан тодорхойлов.
* '''[[Тэгш өнцөгт гурвалжин]]''' гэдэг нь нэг дотоод өнцөг нь 90°-тэй ([[Тэгш өнцөг]]) тэнцүү гурвалжинг хэлнэ. Тэгш өнцгийн эсрэг талыг [[гипотенуз]] гэдэг ба энэ нь тэгш өнцөгт гурвалжны хамгийн урт тал нь юм. Нөгөө хоёр талуудыг нь тэгш өнцөгт гурвалжны '''катетууд''' гэнэ.
* '''Мохоо өнцөгт гурвалжин''' гэдэг нь нэг дотоод өнцөгийн хэмжээ нь 90°-ээс их байдаг гурвалжинг хэлнэ ([[Мохоо өнцөг]]).
* '''Хурц өнцөгт гурвалжин''' гэдэг бүх дотоод өнцгүүдийн хэмжээнүүд нь 90°-ээс бага байдаг гурвалжинг хэлнэ ([[Хурц өнцөг]]). Зөв гурвалжин нь хурц өнцөгт гурвалжин юм. Гэхдээ бүх хурц өнцөг гурвалжнууд нь зөв гурвалжин байж чадахгүй.
* '''Тэгш биш өнцөгт гурвалжин''' гэдэг нь өнцгүүд нь зөвхөн 90°-ээс их эсвэл бага гурвалжнуудыг хэлнэ. Тэгэхээр [[Тэгш өнцөгт гурвалжин|тэгш өнцөг гурвалжнаас]] бусад бүх гурвалжинг үүнд хамааруулж болно.
 
<table align="center">
<tr align="center">
<td>[[Зураг:Triangle.Right.svg|Тэгш өнцөгт гурвалжин]]</td>
<td width="185">[[Зураг:Triangle.Obtuse.svg|Мохоо өнцөгт гурвалжин]]</td>
<td width="185">[[Зураг:Triangle.Acute.svg|Хурц өнцөгт гурвалжин]]</td>
</tr>
<tr align="center">
<td>Тэгш</td><td>Мохоо</td><td>Хурц</td>
</tr>
<tr align="center">
<td>&nbsp;</td><td colspan="2" align="center"><math>\underbrace{\qquad \qquad \qquad \qquad \qquad \qquad}_{}</math></td>
</tr>
<tr align="center>
<td>&nbsp;</td><td colspan="2" align="center">Тэгш биш</td>
</tr>
</table>
 
== Үндсэн чанарууд ==
Гурвалжны үндсэн чанаруудыг МЭӨ 300 жилийн орчимд [[Евклид]]ийн [[Евклидийн элементүүд|Элементүүд]] номын 1-4-р ботиудад харуулсан байдаг. Гурвалжин нь [[олон талт]] мөн 2-[[симплекс]] юм. Бүх гурважнууд нь хоёр хэмжээст дүрс юм.
 
Гурвалжны өнцгүүдийн нийлбэр нь 180 хэм байдаг. Гурвалжны [[Дотоод өнцөг|гадаад өнцөг]] (дотоод өнцөгтэй хамар өнцөг) нь нөгөө хоёр дотоод өнцгүүдийн нийлбэртэй үргэлж тэнцүү байдаг. Бусад бүх гүдгэр олон талтын адил гурвалжны бүх гадаад өнцгийн нийлбэр 360 хэм байдаг.
 
Гурвалжны дурын хоёр талын уртуудын нийлбэр нь нөгөө талынхаа уртаас үргэлж их байдаг (хамгийн багадаа тэнцүү байна). Үүнийг [[гурвалжны адил биш чанар]] гэдэг. (Тэнцүү байх тохиолдолд хоёр нь өнцөг нь тэг хэм болох бөгөөд гурвалжин нь шугаман сегмент болон хувирна.)
 
Хэрэв хоёр гурвалжны харгалзах өнцгүүд нь тэнцүү бол уг хоёр гурвалжинг ''[[Төсөөтэй чанар (математик)|төсөөтэй]]'' гэдэг. Энэ тохиолдолд эдгээр хоёр гурвалжны харгалзах талуудын уртууд нь [[Пропорциональ чанар (математик)|пропорциональ]] байна. Жишээлбэл хоёр гурвалжин нь нэг дотоод өнцөгтэй бол тэр өнцгийн эсрэг талууд нь хоорондоо параллель байна.
 
Төсөөтэй хоёр гурвалжны талаар цөөн хэдэн постулат болон теоремууд байдаг:
* Хэрэв хоёр гурвалжны дор хаяж харгалзах хоёр өнцгүүд нь хоорондоо тэнцүү бол тэдгээр гурвалжнууд нь төсөөтэй байна.
* Хэрэв хоёр гурвалжны хоёр талын уртууд нь харгалзан пропорциональ, мөн тэдгээрийн хоорондын өнцгүүд нь тэнцүү бол тэдгээр гурвалжнууд нь төсөөтэй байна.
* Хэрэв хоёр гурвалжны гурван талын уртууд нь харгалзан пропорциональ байвал тэдгээр гурвалжнууд нь төсөөтэй байна.
 
Хоёр гурвалжны харгалзах өнцөг бүр, мөн тал бүрийн уртууд нь хоорондоо тэнцүү бол тэдгээр гурвалжнуудыг тэнцүү гэдэг. (Нийт 6 ширхэг). Тэнцүү гурвалжны талаар цөөн хэдэн постулат болон теоремууд байдаг:
* ТӨТ Постулат: Хэрэв хоёр гурвалжны харгалзах талууд нь тэнцүү, мөн тэдгээрийн хоорондын өнцгүүд нь тэнцүү бол хоёр гурвалжин тэнцүү байна.
* ТТТ Постулат: Хэрэв хоёр гурвалжны бүх талууд нь харгалзан тэнцүү бол хоёр гурвалжин тэнцүү байна.
* ӨТӨ Постулат: Хэрэв хоёр гурвалжны хоёр өнцөг, тэдгээрийн хоорондын талууд нь харгалзан тэнцүү бол хоёр гурвалжин тэнцүү байна.
* ӨӨТ Теорем: Хэрэв хоёр гурвалжны хоёр өнцөг, аливаа нэг тал нь харгалзан тэнцүү бол хоёр гурвалжин тэнцүү байна.
* Гипотенуз-Катетын теорем: Хэрэв хоёр тэгш өнцөгт гурвалжины гипотенуз болон аль нэг катет нь харгалзан тэнцүү бол тэдгээр хоёр тэгш өнцөгт гурвалжнууд нь тэнцүү байна.
 
Тэгш өнцөгт гурвалжин болон төсөөтэйн зарчмыг ашиглан [[тригонометрийн функц]]ууд болох [[синус]], [[косинус]]ыг тодорхойлж болдог. Эдгээр нь [[тригонометр]]т судлагддаг, өнцгийн [[функц]]ууд юм.
 
Евклидийн геометрт гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180° байдаг. Үүгээр гурвалжины хоёр өнцөг нь мэдэгдэж буй үед нөгөө өнцгийг нь тодорхойлох боломжтой болдог.
 
[[Зураг:Pythagorean.svg|Pythagorean.svg|thumb|Пифагорын теорем]]
 
Гол теорем болох [[Пифагорын теорем]] нь аливаа тэгш өнцөгт гурвалжны [[гипотенуз]]ын уртын квадрат нь нөгөө хоёр талынхаа уртуудын квадратуудын нийлбэртэй тэнцүү байдаг гэсэн теорем юм. Хэрэв гипотенузын урт нь ''c'', хоёр катетын уртуудыг ''a'' болон ''b'' гэвэл нь теорем нь
 
:<math>a^2 + b^2=c^2 \,</math>
 
хэлбэртэй болно.
Урвуу нь ч мөн үнэн буюу хэрэв гурвалжны талуудын уртууд дээрх тэгшитгэлийг хангаж байвал гурвалжин нь тэгш өнцөгт гурвалжин болно.
 
Тэгш өнцөгт гурвалжны зарим нэг чанарууд:
* Тэгш өнцөгт гурвалжны хурц өнцгүүдийн нийлбэр 90 хэм байдаг.
* Хэрэв тэгш өнцөгт гурвалжны катетууд нь тэнцүү байвал катетуудын эсрэг талын өнцгүүд мөн тэнцүү байх бөгөөд улмаар нийлбэр нь 90 хэм учир өнцөг бүр нь 45 хэм байна. Пифагорын теорем ёсоор гипотенузын урт нь катетын уртыг хоёроор үржүүлж язгуур авсантай тэнцүү байна.
* Хурц өнцгүүд нь 30 болон 60 хэм байх тэгш өнцөгт гурвалжны хувьд гипотенуз нь хамгийн богино катетын уртаас хоёр дахин их байдаг.
 
Бүх гурвалжны хувьд талууд болон өнцгүүдийн харилцан шүтэлцлийг [[косинусын теорем]] болон [[синусын теорем]]оор илэрхийлнэ.
 
== Ишлэл ==
<references/>
 
== Гадаад холбоос ==
{{Commonscat|Triangles}}
 
[[Ангилал:Олон өнцөгтүүд]]
 
{{Link FA|km}}
{{Link FA|pt}}
 
[[an:Trianglo]]
[[ar:مثلث]]
[[arz:مثلث]]
[[ast:Triángulu]]
[[ay:Mujina]]
[[az:Üçbucaq]]
[[bat-smg:Trėkompis]]
[[be:Трохвугольнік]]
[[be-x-old:Трыкутнік]]
[[bg:Триъгълник]]
[[bn:ত্রিভুজ]]
[[br:Tric'horn]]
[[bs:Trougao]]
[[ca:Triangle]]
[[ckb:سێگۆشە]]
[[co:Triangulu]]
[[cs:Trojúhelník]]
[[cv:Виç кĕтеслĕх]]
[[cy:Triongl]]
[[da:Trekant]]
[[de:Dreieck]]
[[el:Τρίγωνο]]
[[en:Triangle]]
[[eo:Triangulo]]
[[es:Triángulo]]
[[et:Kolmnurk]]
[[eu:Hiruki]]
[[fa:مثلث]]
[[fi:Kolmio]]
[[fr:Triangle]]
[[ga:Triantán]]
[[gan:三角形]]
[[gl:Triángulo]]
[[he:משולש]]
[[hr:Trokut]]
[[hsb:Třiróžk]]
[[ht:Triyang]]
[[hu:Háromszög]]
[[hy:Եռանկյուն]]
[[id:Segitiga]]
[[io:Triangulo]]
[[is:Þríhyrningur]]
[[it:Triangolo]]
[[ja:三角形]]
[[ka:სამკუთხედი]]
[[kk:Үшбұрыш]]
[[km:ត្រីកោណ]]
[[kn:ತ್ರಿಕೋನ]]
[[ko:삼각형]]
[[ku:Sêgoşe]]
[[la:Triangulum]]
[[li:Driehook]]
[[lmo:Triàngol]]
[[ln:Mbata-isáto]]
[[lo:ຮູບສາມແຈ]]
[[lt:Trikampis]]
[[lv:Trīsstūris]]
[[mk:Триаголник]]
[[ml:ത്രികോണം]]
[[mr:त्रिकोण]]
[[ms:Segi tiga]]
[[new:त्रिकोण]]
[[nl:Driehoek (meetkunde)]]
[[nn:Trekant]]
[[no:Trekant]]
[[nrm:Trian]]
[[pl:Trójkąt]]
[[pnb:تکون]]
[[ps:درېڅنډی]]
[[pt:Triângulo]]
[[qu:Kimsak'uchu]]
[[ro:Triunghi]]
[[ru:Треугольник]]
[[scn:Triànculu]]
[[sco:Triangle]]
[[sh:Trokut]]
[[simple:Triangle]]
[[sk:Trojuholník]]
[[sl:Trikotnik]]
[[so:Saddax-xagal]]
[[sq:Trekëndëshi]]
[[sr:Троугао]]
[[su:Juru tilu]]
[[sv:Triangel]]
[[sw:Pembetatu]]
[[ta:முக்கோணம்]]
[[te:త్రిభుజం]]
[[tg:Секунҷа]]
[[th:รูปสามเหลี่ยม]]
[[tl:Tatsulok]]
[[tr:Üçgen]]
[[uk:Трикутник]]
[[ur:مثلث]]
[[uz:Uchburchak]]
[[vi:Tam giác]]
[[vls:Drieoek]]
[[war:Trayángguló]]
[[yi:דרייעק]]
[[yo:Anígunmẹ́ta]]
[[zh:三角形]]
[[zh-classical:三角形]]
[[zh-min-nan:Saⁿ-kak-hêng]]
[[zh-yue:三角形]]