Хошууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Хошууд''' бол [[Ойрад]]ын нэгэн овог аймаг юм. XV зууны үед [[Хасар]]ын угсааны [[Өрөгтөмөр]] ноён харъяат албатаа дагуулан Ойрадын [[Тогоон тайш]]ид дагаар орсоноор Хошууд аймаг үүсчээ. XVI зууны үед дөрвөн Ойрадын холбоог Хошуудын ноёд захирч байлаа. XVII зууны үед Хошуудын зарим хэсэг [[Хөх нуур]], [[Ижил мөрөн|Ижил мөрний]] эрэгт очиж суужээ. XVII зууны үед Хошуудын ноёд Ойрадын төрийн дээд эрхийг [[Цорос|Чорос]] аймгийнханд алдсан боловч Хөх нуур, [[Түвд]]ийг захирсан [[Хошуудын хант улс]]ыг байгуулж, оршин тогтносоор байжээ. XVIII зууны үед Хошуудын хант улс [[Зүүнгарын хаант улс]]ын цэрэгт цохигдож мөхсөн бөгөөд [[Манж Чин улс|Манжийн Чин улс]] Түвдээс Зүүнгарын цэргийг хөөн гаргасанаар Хөх нуур, Түвдийн газар нутаг Манжийн Чин улсын захиргааандзахиргаанд оржээ. Түүний дараа Хошууд, Түвдүүд Манжийн эсрэг бослого гаргасан боловч дарагджээ. XX зууны үед Хошуудууд Хятадын ДИУ болон БНХАУ-ын захиргаанд орсон юм. Хошуудууд одоо үед Хөх нуур, Түвд, [[Алшаа аймаг|Алшаа]], Эзний гол зэрэг газарт голлон нутаглах бөгөөд [[ОХУ]]-ын [[Бүгд Найрамдах Халимаг Улс]], [[БНХАУ]]-ын [[Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон|Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орон]], [[Монгол улс]]ын [[Ховд]] аймагт цөөн тоогоор оршин суудаг.
 
[[Ангилал:Монгол үндэстэн]]