Зүүнхангай сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Зүүнхангай''' нь [[Увс]] [[Аймаг|аймгийн]] [[сум]] юм. Уг сум 1924 онд байгуулагджээ.
Сумын төв нь Жаргалант. Хүн ам 2500 орчим, 150000 орчим толгой малтай.
==Газарзүй==
[[Хан Хөхийн нуруу]]ны зүүнтөгөсгөлийн хэсэт байралдаг. Баруун талаас [[Увс]] Аймгийн [[Өндөрхангай сум]], хойд талаасаа Увс аймгийн [[Баруунтуруун сум]], зүүн талаасаа [[Завхан]] аймгийн [[Тэс cум]], [[Баянхайрхан сум]], [[Сонгино сум]], сумуудтайуудтай, Өмнө талаасаа Завхан аймгийн [[Сантмаргац сум]]уудтай тус тус хил залган оршдог. Улаанбаатар хотоос 1080км зайд, Увс аймгийн төв Улаангом хотоос 360км зайд оршдог. 1905 оны газар хөдлөлийн ул мөр болох Ханхөхий Булнайн хагарал Зүүнхангай сумын нутгийн таллан хуваадаг. Хойд хэсгээрээ ой уулархаг, өмнөд хэсгээрээ талархаг газрын гадрагтай.
==Хүн ам Эдийн засаг==
Хүн ам 2500 орчим, 150000 орчим толгой малтай. Жаргалант, Даланбулаг, Баянгол гэсэн багуудад хуваагддаг. Зүүнхангай сум нь эртэд олонтойгоороо Увс аймагтаа төдий улсдаа алдартай. Хүн амын орлогын ихэнх хэсгийг уламжлалт бэлчээрийн мал аж ахуй бүрдүүлдэг. Үүнээс гадна давс олборлолт, ан агнуур, алт олборлолт зэрэг эдийн засгийн бусад эх үүсвэрүүдтэй.
==Түүх==
Хүн амын үндсэн хэсэг нь Элжигэн нар бөгөөд, Элжигэн овог нь Хамаг монголын ханлигийн Дарлигин хэмээх хэсэгт нь хамрагдаж байгаад Чингэс хааны анхны 13 хүрээний (хүрээлэн бууж, хамтдаа нүүгч овог) нэг болж байжээ. Улмаар Батмөнх Даяан Хааны отгон хүү Гэрсэнз Жалайр Хунтайжийн Хоёрдугаар хүү Ноёнтойд Бэсүд ба Элжигэн нарыг өгч захируулжээ. Манжийн үед Засагт хан аймгийн Ачит вангийн хошуу гэж нэрлэгдэж байгаад, 1923 оноос Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу гэж, тухайн үеийн өөрчлөн байгуулалтаас хамаарч нэрээ Элжигэн нарын хошуу нэрээ өөрчилж байжээ. Одоо Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сумын бүх хэсэт, Баруунтуруун сумын өмнөд зүүн хэсэгт Элжигэн нар нь оршин суудаг.