Компьютерын ухаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Компьютерийн шинжлэх ухаан''' нь мэдээлэл ба [[тооцоолол|тооцооллын]] онолын үндсүүд болон тэдгээрийг [[компьютер]]ийн системд хэрэгжүүлэх практик аргуудыг судалдаг. Үүнийг ихэвчлэн мэдээллийг үүсгэх, дүрслэх, хувиргах алгоритмийн процессуудын систематик судлал гэж тайлбарладаг. Компьютерийн шинжлэх ухаан олон дэд салбартай. Жишээлбэл [[компьютер график]] тодорхой үр дүнгийн тооцооллыг голчлон судалдаг байхад [[тооцооллын цогц байдлын онол]] тооцооллын асуудлуудын шинж чанарыг судална. Бусад нь ч гэсэн тооцооллыг хэрэгжүүлэх тал дээр төвлөрдөг. Жишээлэхэд [[програмчлалын хэлний онол]] тооцооллыг дүрслэх аргуудыг судалдаг байхад [[компьютерийн програмчлал]] тодорхой нэг тооцооллын асуудлыг шийдэхийн тулд тодорхой нэг [[програмчлалын хэл]]ийг ашигладаг, харин [[хүн-компьютерийн харилцаа]] компьютер болон тооцооллыг хүмүүст хэрэгтэй зүйл болгох тал дээр төвлөрдөг.
 
Зарим хүмүүс компьютерын шинжлэх ухааныг компьютерын тухай шинжлэх ухаан ([[Мэдээллийн технологи]] зэрэг) гэж андуурах юмуу эсвэл өөрсдийн тоглоом тоглох, веб хуудас харах, баримт бичиг боловсруулах гэх мэт ажлуудтай холбоотой гэж боддог. Гэвч компьютерийн шинжлэх ухааны зорилго нь тоглоом, веб браузер зэрэг програм хангамжуудын шинж чанарыг ойлгож тэр ойлголтынхоо тусламжтайгаар шинэ програм үүсгэх эсвэл байгаа нэгнийг сайжруулахад оршдог.
 
[[Ангилал:Компьютерийн шинжлэх ухаан| ]]