Даатгал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Даатгал гэж юу Даатгал нь анх үүссэн цагаасаа хойш байгалийн гамшиг, ..."
 
ДААТГАЛЫН ТУХАЙ ТОВЧХОН
Мөр 8:
Даатгалын хамгаалал гэдэг нь даатгалын компаниудын үзүүлж байгаа ажил үйлчилгээ юм. Санхүүүгийн энэ үйлчилгээ нь банкны үйлчилгээтэй төстэй. Даатгалын компанийн үйл ажиллагаа нь хоёр салбартай. Энэ нь анхдагч болоод давхар даатгал юм. Анхдагч даатгал гэдэг нь харилцагчиддаа даатгалын баталгааг олгох явдал юм. Даатгалын ихэнх компани анхдагч даатгалын үйл ажиллагаа явуулдаг. Давхар даатгал гэдэг нь даатгалын компани өөрийн хүлээж авсан эрсдэлээ өөр нэгэн даатгалын компанид шилжүүлэх явдал юм.
Даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, хяналт, зохицуулалт
Монгол Улсын Даатгалын тухай хууль нь анх 1997 онд батлагдаж, дараа нь 2004 онд шинэчлэгдсэн. Энэ хуулийн дагуу 2009 оны байдлаар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ердийн даатгалын зуучлагч 4 компани, даатгалын 1,167 төлөөлөгч даатгалын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байна.
Даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих замаар даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо юм.
Даатгалын зуучлагч төлөөлөгч
Даатгалын үйлчилгээг харилцагчид хүргэдэг 2 төрөл байдаг бөгөөд эдгээр нь “даатгалын зуучлагч” ба “даатгалын төлөөлөгч” юм. Даатгалын зуучлагч нь даатгуулагчид үйлчилж түүнд зөвлөмж заавар өгөх чиг үүрэгтэй байдаг бол даатгалын төлөөлөгч нь даатгалын байгууллагыг төлөөлөн төв байр нь байгаа газраас өөр газарт үйлчилгээг нь хүргэдэг. Даатгалын зуучлагчийн үндсэн үүрэг нь даатгал хийлгэхээр зорьж буй даатгуулагчид мэргэжлийн зөвлөгөө өгөх, эрсдэлийг нь үнэлж хамгийн тохиромжтой даатгалыг санал болгох явдал юм. Харин даатгалын төлөөлөлгч нь даатгалын компанийн нэрийн өмнөөс борлуулалт хийж, даатгалын компанийн өмнө үүрэг хүлээдэг.
Даатгалын хэлбэр
Даатгал нь сайн дурын ба заавал гэсэн хэлбэртэй байдаг. Заавал даатгалыг хуулиар тогтооно. Даатгалын байгууллагад эдгээр хэлбэрийн даатгал хийх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицууоах хороо олгодог.Хөрөнгийн даатгал дотроо гэр хашаа байшингийн эд хогшлын цахилгаан хэрэгслийн гэх мэтээр хуваагдана
Давхар даатгал
Даатгалын компани нь өөрийн хүчин чадлаас хэтэрсэн хэмжээний хариуцлага эрсдэлийг даатгасан тохиолдолд энэ эрсдэлээ багасгах зайлшгүй шаардлагатай болдог. Иймд даатгалын компани өөрийн эрсдэлийн зарчим хэсгийг дахин өөр компанид даатгуулдаг. Энэ үйл ажиллагааг давхар даатгал гэж нэрлэдэг. Давхар даатгалын үндсэн зорилго нь даатгуулагчийн өмнө хүлээх үүргээ баталгаажуулж байгаа хэрэг юм. Даатгалын үндсэн баримт бичиг нь даатгалын гэрээт баталгаа байдаг бол давхар даатгалын хувьд энэ баримт нь давхар даатгалын гэрээ байдаг. Энэ гэрээнд давхар даатгагч даатгуулагчийн нэр хаяг даатгалын зүйлийн талаарх мэдээлэл даатгалын хугацаа эрсдэл зарим хасалтууд үнэлгээ анхны даатгагчид ноогдох шимтгэл зэрэг мэдээллийг тусгасан байдаг.
Бичил даатгал
Дунд болон түүнээс дээш орлоготой хүмүүс өвдөх хөрөнгө нь гэнэтийн ослоор устаж гэмтэх зэрэг эрсдэл тохиолдсон үед хадгаламжаасаа мөнгөө авах зэргээр эрсдэлийг давах чадавхи харьцангүй хүндрэл багатай байдаг бол эмзэг бүлгийн хүмүүст ийм боломж бараг байдаггүй. Бичил даатгал нь аливаа улс орны ядуу буурай өрх толгойлсон эхчүүд нийгмийн эмзэг хэсэгт зориулсан даатгал юм.