Хошууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Хошууд бол Ойрадын нэгэн овог аймаг юм. XV зууны үед Хасарын угсааны Өрөгтөмөр ноён харъяат а..."
(Өөрчлөлт алга)

03:15, 24 Хоёрдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Хошууд бол Ойрадын нэгэн овог аймаг юм. XV зууны үед Хасарын угсааны Өрөгтөмөр ноён харъяат албатаа дагуулан Ойрадын Тогоон тайшид дагаар орсоноор Хошууд аймаг үүсчээ. XVI зууны үед дөрвөн Ойрадын холбоог Хошуудын ноёд захирч байлаа. XVII зууны үед Хошуудын зарим хэсэг Хөх нуур, Ижил мөрний эрэгт очиж суужээ. XVII зууны үед Хошуудын ноёд Ойрадын төрийн дээд эрхийг Чорос аймгийнханд алдсан боловч Хөх нуур, Түвдийг захирсан Хошуудын хант улсыг байгуулж, оршин тогтносоор байжээ. XVIII зууны үед Хошуудын хант улс Зүүнгарын хаант улсын цэрэгт цохигдож мөхсөн бөгөөд Манжийн Чин улс Түвдээс Зүүнгарын цэргийг хөөн гаргасанаар Хөх нуур, Түвдийн газар нутаг Манжийн Чин улсын захиргааанд оржээ. Түүний дараа Хошууд, Түвдүүд Манжийн эсрэг бослого гаргасан боловч дарагджээ. XX зууны үед Хошуудууд Хятадын ДИУ болон БНХАУ-ын захиргаанд орсон юм. Хошуудууд одоо үед Хөх нуур, Түвд, Алаша, Эзний гол зэрэг газарт голлон нутаглах бөгөөд ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орон, Монгол улсын Ховд аймагт цөөн тоогоор оршин суудаг.