Монголын түүх: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
→‎12-р зууны байдал: хаан хан хоёр ялгаатай
No edit summary
Мөр 32:
Жужань буюу Нирун улс нь 330-555 оны хооронд Байгаль нуураас Говь цөл, Харшаараас Солонгос хүртэлх нутгийг захирч оршин тогтножээ. 402 онд [[Шэлүнь]] буюу Жарун ширээнд сууж хаан цолыг хэрэглэх болсон ба Шэлүний үеэс хойш хүчирхэгжсэн. 552 онд Нируны удирдлага доорх Түрэг угсаатан бослого хийж, 555 онд мөхөөжээ. Түрэгүүдийн байгуулсан [[Түрэгийн эзэнт гүрэн]] нь [[Монголын эзэнт гүрэн|Чингисийн гүрнээс]] өмнөх нүүдэлчдийн хамгийн хүчтэй гүрэн байжээ.
 
Нируны зарим хэсэг Монголоос гарч 6-р зууны үед [[Ижил мөрөн|Ижил мөрний]] хөндийд хүрээд [[Авар]] хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Монголд үлдсэн ард нь [[Татар аймаг|Татар аймгуудын]] овогаймгуудын өвөг дээдэс болжээ.
 
== Түрэг ==