Бүрэн сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Төв аймгийн Бүрэн сум
copy-paste from official site 182.160.15.68Яриа) хэрэглэгчийн 172072 засварыг цуцлах
Мөр 1:
'''Бүрэн сум''' нь [[Төв]] аймгийн сум юм. Хуучин Өнжүүл сум, Бүрэн сумын төв байсан [[Булангаа]] суурин одоогийн сумын төвөөс зүүн урагш 43 км зайд оршино.
 
{{Төв}}
{{Төв}}Ардын хувьсгалаас өмнө Бүрэн сум нь Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуунд харъяалагдаж байсан түүхтэй.
Ардын хувьсгалын үр нөлөөгөөр 1922 онд орон нутгийн засаг захиргааг өөрчлөх ажил явагдаж 1923 онд хуучин захиргаадыг шинэ захиргаагаар сольсон байна. Монгол Улсын ардын засгийн газрын 1923-01-05-ны өдрийн 57-р хурлаар баталсан “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”-ийн дагуу явагдаж хуучин феодалын хамжлагын харилцааг утсгасны үндсэн дээр ардын засгийн газраас аймаг, хошууд, сумдыг газар усны нэрээр нэрлэх тогтоол гаргаж Түшээт хан аймгийн Богд хан уулын аймаг, Зоригт вангийн хошууг Хүнцэлцавчилт уулын хошуу сумыг Бүрэн хэмээн нэрлэх болжээ.
Олноо өргөгдсөний 12-дугаар он буюу 1923 оны тавдугаар сарын 16-ны өдрийн хурлын даргад Жамъян, дэд даргад Төмөр, нарийн бичгийн даргад Дэндэвдорж нарыг сонгож, сум, баг, арван гэрийг хэрхэн байгуулах асуудал хэлэлцээд, Бүрэн, Батхаан, Эрдэнэсант, Өндөрширээт уулын хэмээх дөрвөн сум байгуулж, хошууны даргаар Өсөхбаяр, туслагчаар захирагч Дэндэвдорж, залангийн тушаалд Цэнд зайсан нарыг сонгон баталжээ. Энэхүү өөрчлөлтөөр ардчилсан засаг захиргаа байгуулах ажил тус хошуунд амжилттай явагдаж, арван өрхөөр нэг арван, тавин өрхөөр нэг баг, 150 өрх аж ахуйтнаар нэг сум зохион байгуулжээ. Хошууны төв нь тэр үед эдүгээгийн манай сумын нутаг Баянгүн уулын энгэрт төвлөрч байжээ. Энэ үед мөн хошууны даргаар “тарган” хэмээх хочтой манай сумын Дондог гэдэг хүн ажиллаж байсан баримт бий. Түүнээс өмнө үед Төмөр занги, Санж занги нарын хүмүүс урд сумын зангиар ажиллаж байжээ.
БНМАУ-ын Засаг захиргааны хоёр дахь хувиарын дагуу Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 02-дугаар сарын 07-ны өдрийн 5-р тогтоолоор Хүнцэлцавчилт уулын хошуу нь Бүрэн, Эрдэнэсант, Өндөрширээт гэсэн гурван сум болсон бөгөөд 1931 оны эхээр Бүрэн сум нь Ажнайн худгийн зүүн дэнж дээр хоёр гэртэй байгуулагдаж, дараа нь Дунд худагт, тэгээд Баянтөхөмийн хөвөөнд тулгын чулуугаа тулж, гал голомтоо асаан өдгөө хүртэл суурьшсан байна.
1931 онд Бүрэн сумын дээд эрхийг барих анхдугаар их хурал хуралдаж сумын дарга С.Балжиннямын илтгэлийг сонсож байсан түүхтэй.
Манай суманд 1935 оноос нам, эвлэл,хоршоо зэрэг төрийн бус байгууллага, сайн дурын бага сургууль, хүн, мал эмнэлэг байгуулагдан эдүгээ хүртэл ажиллаж иржээ.
Сумын түүхэн хөгжилд 1949 онд авто өртөөгөөр морин өртөөг халсан, 1960-аад оны дундаас утсан харилцаагаар холбогдсон, 1970-аад оноос агаарын харилцаанд АН-2 онгоц үйлчилсэн, сум дундын эмнэлэг, бүрэн бус дунд сургуультай болсон, 1980-аад оноос зурагтын нэвтрүүлэгтэй болж, 1997 онд төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон.
1951 онд Ардын Их Хурлын анхны сонгууль явагдаж, төр засгийн тогтолцоог шинэчилсэнтэй уялдаж орон нутгийн засаг захиргааны үндсэн нэгж болох сум, багийн захиргааг Ардын Депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаа болгожээ.
Бүрэн сумыг 1956 онд татан буулгаж 1, 7, 8, 9-р багийг Өнжүүл суманд, 4, 5-дугаар багийг Эрдэнэсант суманд 2, 3, 6-р багийг Дэлгэрхаан суманд шилжүүлсэн.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн тэр үед БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга байсан Ж.Самбуу гуай:
Би чинь хаана төрсөн гэж хэлэх болж байнаа гэж нэг л дуугарсан юм гэсэн яриа байдаг.
Ховорхон сайн хүү төрүүлснээрээ үеийн үед дурсан бахархаж байдаг юм.
Ингээд 1957 онд Өнжүүл сумын 2, Дэлгэрхаан сумын 1, Эрдэнэсант сумын 1 багаар дахин сэргээн байгуулагдсан байна.
Бүрэн суманд 1959 онд Мөнхцэнгэл, Бүрэндэлгэрэх, Баянтөхөм гэсэн гурван нэгдэл байсныг нэгтгэн “Бүрэндэлгэрэх” нэгдлийг байгуулж, 16 өрх айл санал хүсэлтээ нэгтгэн хувийн аж ахуйгаасаа 1167 толгой мал, 10 мянга шахам төгрөгний үндсэн хөрөнгөтэй ардын үйлдвэрлэлийн нэгдлийг байгуулж байв. Гишүүдийн саналаар анхны нэгдлийн даргаар Чойжилын Амгааг сонгож байсан.
 
[[Ангилал:Төв аймгийн сумд]]