Мин улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: oc:Dinastia Ming
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Ming-Empire2.jpg|300px|thumb|Юнло хааны үеийн Мин улс]]
'''Мин Улс''' буюу '''Их Миний Эзэнт Улс''' ({{zh|t=大明帝國|s=明朝, 大明帝国|p=Míng Cháo, Dà Míng Dì Guó}}) нь 1368 онд Монголын Юань гүрэн унасны дараа Хятадын байгуулсан улс ба 1644 онд [[Манж үндэстэн|манж]] нарт эзлэгджээ.
 
Мин улс ({{zh|t=大明帝國|s=明朝, 大明帝国|p=Míng Cháo, Dà Míng Dì Guó}}), (Их Мингийн Эзэнт Улс) бол 1368-1644 оны үед Хятадад оршин тогтнож байсан улс юм. Монголын Юань улсын эсрэг боссон "Улаан алчууртан"-ий бослогын толгойлогчдын нэг болох Чжу Юань Чжан У улсыг байгуулжээ. Түүний дараа өөрийн өрсөлдөгчдийг устгаж, өмнөд Хятадыг эзлэн авч, улсын нэрийг "Мин" хэмээн өөрчлөн нэрлэжээ. 1368 онд Мин улсын цэрэг Юань улсын нийслэл Хаан балгас (Дайду) хотыг эзлэн авч, цагаан хэрэм хүртэлх ихэнх нутгийг эрхшээлдээ оруулжээ. 1382 онд Юань улсын Хятад дахь эцсийн тулгуур болох Юньнань мужийн Монголчуудыг эрхшээлдээ оруулснаар бүх Хятадыг эрхэндээ оруулсан юм. XVI зууны үеэс Мин улсын хүчин чадал доройтож эхэлсэн юм. Энэ доройтлын үр дүнд бослого, үймээн их гарах болжээ. Улмаар өмнөд Хятадад Ли Зи Чэн хэмээх хүний удирдсан том бослого гарчээ. 1644 онд Ли Зи Чэн Мин улсын нийслэл Бээжин хотыг бүслэн байлдахад Мин улсын хаан амиа хорлон үхжээ. Ли Зи Чэн Бээжин хотыг эзлэн авчээ. Энэ мэдээг сонсоод Мин улсын цэргийн жанжин Ү Сань Гүй Мин улсын хойд талаас довтолж байсан Манж нартай холбоолон Бээжинг эзлэн авав. Ли Зи Чэн 1645 онд Манж нартай тулалдаж байгаад алагджээ. 1660-аад онд Манж нар бүх Хятадыг эзлэн авснаар Хятадад Манжийн Чин улс ноёрхох болжээ.
 
[[Ангилал:Хятадын түүх]]