Асуд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 11:
 
== XV зууны үед ==
XV зууны үед Асуд аймгийн Аругтай тайш хүчирхэгжиж, Ойрадын тайш Үгэчи Хашихагийн дэргэд нэгэн хэсэг байжээ. Үгэчи Хашиха алагдсаны дараа Аругтай тайш Ойрадын Батула чинсанд олзлогдож, нэгэн хэсэг байж байгаад улмаар суллагдаж, Элбэг Нигүүлсэгч хааны хүү Өлзийтөмөрийг доголон Төмөрийн ордноос залж авч ирээд Буяншир хэмээх цол олгон Монголын хаанд өргөмжилж, Ойрадын Батула чинсантай тэмцэлдэх болжээ. Мин улсын хаан Юнло Буяншир хаанд бууж өгөхийг тулган шаардсан захидал илгээсэнд Буяншир хаан түүнийг эс тоов. Түүний улмаас Мин улсын хаан Юнло Монгол руу 100000 цэрэг илгээв. Буяншир хаан, Аругтай тайш нар Мин улсын цэргийг бут цохиж, тэдний тэргүүлэгч таван том жанжныг алсан байна. Монголчууд энэ ялалтынхаа эрчээр Мин улс руу довтолж, Датун зэрэг мужуудыг нь цөлмөн сүйтгэжээ. Үүнийг сонсоод Мин улсын хаан Юнло өөрийн биеэр 500000 цэрэг удирдан Монгол руу довтолжээ. Мин улсын их цэрэг ирж яваа тухай мэдээг аваад Буяншир хаан баруун зүг рүү доголон Төмөрийн дэргэд очих санал тавихад Аругтай тайш түүнийг эс зөвшөөрч маргалдсан тул Аругтай тайш цэргээ авч зүүн зүг рүү явжээ. Буяншир хаан Хэрлэн мөрний орчим Мин улсын цэрэгтэй тулалдаж ялагдаад баруун зүг рүү зугатжээ. Түүнийг доголон Төмөрийн зүгт явж байтал нь Батула чинсан довтолж алаад тамгыг нь олзлон авч, түүний хүү Дэлбэгийг Монголын хаанд өргөмжилжээ. Аругтай тайш түүний эсрэг Адай тайжийг хаанд өргөмжилж Батула чинсантай тэмцэлдэх болов. Дэлбэг хаан, Батула чинсан нар Туул голын орчим Мин улсын цэрэгтэй дайтаж их хохирол амссан байна. Адай хаан, Аругтай тайш нар үүнийг ашиглан Ойрад руу довтолж, Батула чинсанг алж, эхнэр, хүүхэд, албат, хөрөнгийг нь олзлон авчээ. Батула чинсаны хүү Бахамуг Аругтай тайш урьд Батула чинсанд олзлогдож, арган доор хөмрүүлж, Аругтай хэмээх нэр авсан өшөөгөө авч, тогоон доор хөмөрч Тогоон хэмээх нэр өгчээ. Удалгүй Адай хаан Тогооны эх Самар хатны ятгалгаар Тогооныг суллаж, Ойрад руу буцаажээ. Тогоон Ойрадад очоод эцгийнхээ суурийг залгамжилж, улмаар бүх Ойрадыг нэгтгэжээ. Мөн Чингис хааны угсааны Тодбухыг Тайсун цолтойгоор Монголын хаанд өргөмжилсөн тул Адай хаан, Аругтай тайш нарын эзэшлээсэзэмшилээс бусад Монголын газар нутаг Тогоон тайшийн захиргаанд оржээ. Адай хаан, Аругтай тайш нар Тайсун хаан, Тогоон тайш нартай тэмцэлдсээр байсан бөгөөд эн тэмцлийн явцад Аругтай тайш өөрийн хүүгийн хамт Тогоон тайшид алагдсан юм. Аругтай тайшийн харъяат албатуудыг Ойрадууд хоорондоо хувааж авсан ба Аругтай тайшийн зарим албатууд нь Аругтай тайшийн нэг хүүгээр удирдуулан баруун зүг рүү нүүж, доголон Төмөрийн улсад очиж суужээ. Адай хаан Доржбай чинсаны хамт Ойрадуудтай тэмцэлдсээр байсан ба улмаар Мин улс, Ойрадын хамтарсан цэрэгт ялагдаж алагджээ. Тогоон тайш нас барсны дараа түүний хүү Эсэн тайшийн сууринд сууж, бүх Монголыг Тайсун хааны манлайлал доор нэгтгэв. Гэвч 1450-иад оноос нэгдсэн Монгол улс дотоодын хямралд автагдаж, Тайсун хаан, Эсэн тайш зэрэг төрийн том зүтгэлтнүүд бүгд алагдав. Энэ хямралын улмаас Ойрадын нэгдэл суларч, хэдэн хэсэг болон задарчээ. Энэ үед Асуд аймаг Ойрадын бүрэлдэхүүнд байж байгаад улмаар зүүн Монголын захиргаанд оржээ. 1480 онд Батмөнх Даян хаан Монголчуудыг захирах болсон үеэс хойш Асудууд говийн өмнөх Монголчуудын дотор багтах болжээ.
 
== XVI-XVIII зууны үед ==