Галилео Галилей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.6.4) (робот Нэмж байна: rue:Ґалілео Ґалілей
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Galileo.arp.300pix.jpg|thumb|right|250px|Галилео Галилей]]
'''Галилео Галилей''' (Galileo Galilei, 1564 оны 2 сарын 15 - 1642 оны 1 сарын 8) нь Италийн физикч, математикч, философич, анатомич байлаа. 18 насандаа Пизаний их сургуульд эмчийн мэргэжлээр суралцаж байсан. Галилей математик физикийг маш их сонирхдог байв. 1589 оноос Пизанскийн их сургуульд тооны багшаар ажилладаг болсон. Сүүлд нь Падуанскийн их сургуульд геометр, механик, астроном зааж эхэлсэн бөгөөд тэр үеэс эхлэн эрдэм шинжилгээний нээлтүүдээ хийж эхэлсэн байна. 1609 онд тэр өөрийн анхны телескопоо хийсэн. 1642 оны 1-р сарын 8-нд нас барсан.
Галилей нь шинжлэх ухааны түүхэнд агуу их нээлт хийснээрээ, мөн дарамт шахалтыг даван гарснаараа, хүн төрөлхтний түүхэнд мартагдашгүй агуу хүн гэдгээрээ алдаршсан юм. Харанхуй бүдүүлгийн эсрэг шинжлэх ухааны дайныг өдөөн, XX-р зууны шинжлэх ухааны үндэс болсон ажиглах аргыг нээсэн юм.Тэрээр хамгийн агуу одон оронч, физикч, математикч байлаа. Огторгуйг дуран авайгаар харж, физикийн шинэ салбар болох механикийн үндсийг тавьж, математикийн хуулиуд байгальд ч мөн үйлчилдгийг баталжээ. Галилей Италийн Писад (1564- 1642) дээд зиндааны боловч ядуу амьдралтай айлд математик, хөгжим сонирхдог эцгийн хүү болж төржээ. Гүн ухааны уламжлалт сургалтаар (Аристотелийн) хүмүүжсэн боловч бодол санаагаа нуудаггүй нэгэн болж өсчээ. Анагаах ухааныг судалж байх үедээ геометрийн сэдвээр лекц сонссон нь математик руу чиглүүлжээ.
Аавыг нь Винсенцио гэдэг байлаа. Тэрээр сайн боловсрол олж авсан, хүмүүжилтэй хөгжимчин байв. Эрүүл мэндээ сайжруулахын тулд Писагаас Флоренц руу гэр бүлээрээ нүүжээ. Галилейг 17 хүрэх үед Писагийн Анагаах ухааны их сургуульд бүртгүүлсэн байна. Гэвч Галилей сургуульдаа орсны дараа Аристотелийн физикийн хичээлийг илүү сонирхож байлаа. Аристотель, Платон нарын хуучин ном зохиол болон Аристотелийн эсрэг бичсэн номыг ч судалсан байна.
Тийн боловч эртний эргэлзээтэй хариултууд түүний сэтгэлд нийцсэнгүй. Аристотелийн хэлснийг зоригтойгоор судлан зарим нэг зүйл нь буруу болохыг баталжээ. Хэнтэй ч адилгүй энэ зан ааш, ил тод үгс нь түүнийг элдвээр хочлуулахад хүргэж байв.
1581 оны нэгэн өглөө Италийн Писан дахь сүмд хүмүүс бүгд өвдөг сөхөрсөн мөргөл хийж байхад Галилей таазанд өлгөөтэй байсан дэн савлахыг ажиглаж байлаа. Тэгээд ижил хугацаанд урагш хойш хөдлөхийг нь анзаарчээ. Сонирхолтой дэнгийн хурд нь, бас савлах зай нь ч багасаж байлаа. Судас барих аргыг мэддэг байсан учир савлахдаа ижил хугацаанд хөдөлж байгааг нь мэджээ.
Тэр үед 17 настай байсан Галилей олны хамт сүмээс гарч, аавынхаа хэлснээр Писагийн их сургууль руу явжээ. Ажиглалтаасаа үүдэн өрөөндөө туршилт хийж эхэлсэн байна. Олсны үзүүрт ачаа зүүж энгийн нэг дүүжин хийжээ. Эцэст нь олс ижил урттай байхад ямар ч ачаа адил хугацаанд савладаг болохыг тогтоожээ. Эндээс олс урт байхад хол савлаж, богино байхад ойрхон савладагийг олж мэджээ.
Галилей өнөө үед энгийн дүүжингийн дүрэм гэж нэрлэдэг энэ дүрмийг нээжээ. Тэгээд үүнийгээ ашиглан эмч нарт хэрэгтэй багаж хийгээд мөнгө олохын тулд худалджээ. Галилейгийн теоромуудыг тухайн үед хүлээн зөвшөөрөөгүй байна. Түүнийг этгээд, шашны эсрэг үзэлтэн гэж үзэж байлаа.
Түүний байгалийн тухай үзэл нь тухайн үедээ шинэлэг эргэлт байсан тул их сургуулийн багш, оюутнууд, сүмийн зэрэгтнүүдийн дайсан болгожээ. Тэд түүнийг ертөнцийн тухай бүхий л теоромыг эмх замбараагүй болгохоор шийдсэн гэж үзэж байлаа. Өнөөдөр бидний энгийнээр хүлээн зөвшөөрдөг ихэнх зүйлийг тэр үеийн хүмүүс эсэргүүцдэг байлаа. Харин Галилей шиг нэгний шийдэмгий, үндэслэлтэй сургаалиуд байхгүй байсан бол эртний теоромуудад шүүмжлэлтэй хандах шалтаг гарахгүй байсан биз ээ. 16- р зууны үед дэлхий, түүний эргэн тойрон дахь эрхсүүд нэг нэгэндээ татагдаж, холдож ойртдог гэж батлах байтугай бодох хүртэл ямар ч боломжгүй зүйл байлаа. Логик, сэтгэлзүй, амьтан судлал, уран зохиол зэрэг чиглэлээр судалсан Аристотелийн бүтээлүүд байдаг. Хэдийгээр Аристотель өөрийн үзэл бодлоо туршилтаар батлаагүй боловч бүтээлүүд нь хамгийн чухалд тооцогддог байлаа. Тэр физикийн шинжлэх ухаан, ялангуяа одон орны тухай бүхэлдээ буруу ойлголтыг гаргаж иржээ. Хэн ч түүнийг эсэргүүцээгүй бөгөөд дундад зууны үеийн сүм хийд, шашны сургууль, их сургуулиудад зааж байлаа. Үүнийг эсэргүүцсэн хэнийг ч болов шийтгэж байв. Цөөн тооны эрдэмтэд Аристотелийн гаригийн хөдөлгөөний талаарх теором нь буруу болохыг туршилтаар баталж, зарим нь үгүйсгэсэн ном хүртэл бичжээ. Гэвч Галилейгийн амьдарч байсан үе хүртэл түүнийг гүйцэх хүн байсангүй. Түүн шиг өөрийн үзлээ хамгаалан тэмцэх хүн байсангүй.
Аристотелийг эсэргүүцэх хүн Галилей л байв. Галилейгийн аав нь том хүүгээ их сургуульд нь үлдээхийн тулд чадах хэрээрээ мөнгө олж байсан ч гурван жилийн дараа тартагтаа тулснаар Галилейн боловсрол олох зам нь төгсчээ.
1585 онд дипломоо авалгүйгээр их сургуулиа орхижээ. Флоренцод ирээд шинжлэх ухааны ажлаа үргэлжлүүллээ. Математикч, физикч б
олохоор хатуу шийджээ. 1586 онд гидростатикийн тэнцвэрийг олсон нь дэлхий дахинд алдартай болгосон бөгөөд 1589 онд хатуу биеийн хүндийн хүчний төвтэй холбоотой судалгаагаараа Писагийн их сургуулийн математикийн салбарын боловсролын гишүүн болжээ.
Аристотель хатуу бодис нь шингэн бодисоос илүү хурдан унадаг гэж үзэж байлаа. Харин Галилей газрын татах хүчнээс хамаараад бүх биет ижил хурдтай унадагийг нээн олж баталжээ. Түүний лабораторитоо хийсэн туршилт бүр нь Аристотелийн физик буруу байсныг нотолж байлаа.
Галилейгийн хичээл дээрээ хийдэг тайлбар бүр нь, Аристотелийн талын эрдэмтдийг айлган уурлуулж байв. Гэвч тэр тэднийг тоолгүй, туршилтаа үргэлжлүүлсээр байлаа. Хөдөлгөөнийг судлах явцдаа улам их ер бусын нээлтүүдийг хийжээ. Тэр хэвтээ гадаргуунд эргэлдэж байгаа бөмбөг зөвхөн хүрсэн хэсэг дэх үрэлтийн хүчээр агаарын эсрэг нөлөөлснөөр зогсдогийг ажиглажээ. Нийтээр хүлээн зөвшөөрсөн үзлийн эсрэг зоригтой тэмцсэн учраас олны дотор алдартай болжээ. Дээрх Аристотелийн дүгнэлт зөв мэт боловч хийсэн туршилтууд буруу болохыг нь баталдаг юм. Галилей гаригууд нарыг тойрон эргэлддэг тухай Коперникийн теоромыг залуудаа олсон байсан ч шүүмжлүүлэхээс айн олонд мэдэгдээгүй юм.
Бенедикт байх үедээ дуран авайн талаар судалсан бөгөөд Падовт ирснийхээ дараа юмыг гурав дахин өсгөдөг дуран авайг хийжээ. Дараа нь үүнийгээ сайжруулснаар өсгөх хүч нь 32 дахин их болжээ. Түүний зохиосон дуран авайг огторгуйн налуу өнцгийг тодорхойлох зорилгоор одон орны судалгаанд зориулан анх Европт ашиглаж эхэлжээ. 1609-1610 онд Галилей одон орны маш олон туршилт хийсэн байна. Сар нь эрдэмтдийн үзэж байгаачлан өө сэвгүй биш харин барзгар гадаргатай болох, мөн Сүүн зам нь олон одны бөөгнөрөлөөс тогтдог болохыг олж нээжээ.
Аристотель огторгуйн эрхэс нь төгс бөөрөнхий байдаг гэж үзсэнээр сар ч мөн бөөрөнхий гэдгийг баталсан. Харин Галилейн сарны гадаргын тухай баталгаа нь Аристотелийн дээрх баталгааг няцааж байлаа. Түүний одон орны судалгаа нь улам боловсронгуй болж байв. Шөнө дуран авайгаар тэнгэрийг ажиглан огторгуйд хэн ч мэддэггүй олон од байдгийг нотолжээ. Бархасвадь гариг дагуултай гэдгийг, Буд Сугар гаригууд нь Дэлхийгээс өөр Сар шиг бүтэцтэй болох, бүх гаригууд Нарыг тойрон эргэдэг болохыг олж нээсэн нь Коперникийн теоромыг баталсан нээлт байлаа.
Аристотелийн унаж буй биетийн талаарх үзлийг няцаажээ. Дараа дараагийн одон орны тухай зарим нээлтүүд нь түүнийг шашны Судрын эсрэг үзэлтэн болгожээ. Тиймээс түүнийг тэрс үзэлтэн гэж буруутгажээ.
1633 Галилей шүүхийн өмнө өөрийгөө арайхийн хамгаалсан байна. Өвдөг сөгдөн, бууж өгч, өөрийн үзлээсээ татгалзахаас өөр аргагүй болжээ. Амьдралынхаа сүүлийн он жилүүдийг Флоренцоос холгүй орших Аркетрид өнгөрүүлсэн байна.
1634 оноос эхлэн амьдралынхаа сүүлийн 8 жилийг энд өнгөрүүлсэн тэрээр 1637 онд бүрмөсөн хараагүй болжээ. 1642 оны 1-р сарын 8-нд нас барах хүртлээ амсхийх завгүй ажилласаар байлаа. 1638 онд хамгийн чухалд тооцогддог механиктай холбоотой хоёр шинэ сэдвээр нотолгоо хийн, математик талаас нь баталжээ.
Аристотель болон Птолмайосын сургаалыг ягштал номлож байх тэр үед Галилейгийн үзэл онолыг өөртэй нь хамт дуусах нь хэмээн хамтрагчид нь харамсаж байлаа. Галилей биет хэрхэн хөдөлдгийг нээсэн бол Ньютон хэрхэн хөдлөхийг баталжээ.
Сүм хийд 12 жил маргажээ
Шашин болон шинжлэх ухааны хооронд гарсан хамгийн анхны, чухал маргаан бол өнөөгийн Нарны аймаг гэж нэрлэгдсэн одны аймгийн төв нь Нар уу эсвэл дэлхийн бөмбөрцөг үү гэсэн асуулт байлаа. Дундад зууны эрдэмтэд Аристотелийн үзэл эсвэл Ариун судартаа тулгуурлан дэлхий бол орчлонгийн төвд оршдог, хөдөлгөөнгүй биет гэж үздэг байсан нь туршилтаар батлаагүй зүйл байлаа.
Тийм боловч тухайн үед өөр үзэлтэй хүмүүс ч байсан юм. Коперникийн үзлээр бол дэлхий хөдөлгөөнгүй биш бөгөөд хоногт нэг удаа өөрийн тэнхлэгээ эргэдэг, жилд нэг удаа нарыг тойрон эргэдэг байна. Италийн физикч, одон орон судлаач Галилео Галилей нь уламжлалт сэтгэлгээнээс огт өөр энэ теоромыг дэмжиж байсан бөгөөд өөрийн дуран авайгаар хийсэн ажиглалтандаа үндэслэн номноос бус туршилтаар нотолсон байна. Ингэснээрээ дарамт шахалтыг эсэргүүцсэн агуу хүний тоонд орсон бөгөөд түүний амьдралын тухай театрт хүртэл тогложээ.
Хожим Ньютоны гүйцээх, Аристогийн физикээс орчин үеийн физикт шилжих замыг анх эхлүүлсэн Галилей, физик, математик, одон орныг судлан, “хөдөлгөөн”- ийг илүү их анхааран судалжээ. Иймд сонгодог физикийн үндсийг тавьж, Нар төвтэй огторгуйн системийн бүтцийг гаргаж иржээ. Аристо, ямар нэг биед хөдлөхийн тулд хүч шаардлагатай бөгөөд биетэд хүч үйлчлэхэд хөдөлдөг байна гэжээ.
Галилейгийн үзсэнээр биеийг тайван орхиход ямар нэг хүч үйлчлэх хүртэл өөрийн хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. (хөдөлж байвал хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ, хөдөлгөөнгүй байвал мөн л түүнийгээ үргэлжлүүлнэ.) Үүнийг тайван байх хууль гэж нэрлэжээ.
Үүгээрээ Аристогийн физикийг бут цохижээ. Биеийн хувьд хөдөлгөөн нь нэг цэгээс нөгөөд хүрэх геометр шилжилт бөгөөд биед өөрчлөлт оруулдаггүй. Иймээс бие нэгээс илүү хөдөлгөөнтэй байж болно. Биеийн явсан зам нь эдгээр хөдөлгөөнүүдийн нийлбэртэй тэнцэнэ. Харвасан сум жигд шулуун хөдөлгөөнөөр парабол замаар доош унадагийг харуулжээ. Тэрээр хөдөлгөөний хурдатгалыг өөрчлөхийн тулд хүч хэрэгтэй гэж үзжээ. (Хожим нь Ньютоны механик хөдөлгөөний нэгдүгээр хууль болжээ. F=m * a)
Түүний хувьд жинхэнэ амьдрал гээч нь математикийн уялдаа холбоо байв. Туршилт, математикийн бодлогыг нэгтгэн орчин үеийн синтезийн аргыг бий болгожээ. Биетийн чөлөөт уналтыг судлан, ижил хэмжээтэй хоёр биетийн нягт ихтэй нь эхэлж газарт унаж байхыг мэджээ (Аристо ч үүнийг гаргаж ирсэн юм). Гэвч хоосон орчинд (унахад саад болох зүйл байхгүй хоосон агааргүй орчинд), нягт нь ямар ч байсан бүх биет ижил өндрөөс, ижил хугацаанд унадагийг баталжээ. Ажиглалт нь бие унахдаа тогтмол хурдаар бус, ялгаатай байхыг харуулжээ. Тэгээд өөрийн туршилтаараа “чөлөөт уналтын хууль”- ийг баталж, чөлөөтэй унаж буй биеийн зам нь хугацааны квадраттай шууд пропорциональ гэжээ: S= (1\2) gt2 (g: газрын татах хүчний хурдатгал) Сүмийн таазнаас дүүжилсэн дэнгийн савлах хөдөлгөөнийг ажиглан (савлалт бүр нь ижил хугацаатай байхыг харж) дүүжингийн хуулийг нээжээ. Үүнийг дүүжин цагт хэрэглэж болно гэж үзжээ. Физикийн нээлтээ теором болтол нь батлан, Коперникийн Нар төвтэй сансрын тухай теоромыг батлахын тулд судалгаа хийжээ.
1609 онд Голландын нүдний шилчин хол байгаа зүйлийг томруулдаг линз зохион бүтээснийг дуулаад (гэрэл хугарах, ойх үзэгдлийн тухай мэдлэгтээ тулгуурлан) анхны дуран авайг бүтээжээ. Батламиусийн одон орны үзлийг бүрэн няцаасан ажиглалтуудыг хийж эхэлсэн бөгөөд Siderius Nuntius (Одны мэдээчин) номдоо үр дүнг нь бичжээ.
1. Бархасвадь гаригийн 4 дагуулыг (Ио, Европа, Ганимад, Каллисто) тодорхойлжээ. Уламжлалт ухааны дагуу одноос гадна огторгуйн биет нь 7- оос илүүгүй гэж үзэж байлаа. Кеплерийн хуулийн дагуу эдгээр нь Нарны аймгийн бяцхан бүрдэл хэсэг юм. Эдгээр эрхсийн хөдөлгөөн нь Нарны гаригийн хөдөлгөөнтэй адил юм. (Коперникийн систем)
2. Дуран авайгаар Сугар гариг Сар шиг хэлбэр нь өөрчлөгдөн харагддагийг олжээ. Ингэснээрээ Коперникийн таамаглалыг баталсан байна (Гэвч эдгээр туршилт нь тухайн үед олон зуун жил үргэлжилсэн үзлийн эсрэг байсан тул дуран авайгаар тэнгэрийг судлах явдлыг сайшаан үздэггүй байжээ).
3. Саран дээр уул толгод, тал хөндий байдгийг харжээ. Сар нь Дэлхийтэй адил бодисоос тогтсон (Аристогийн үзлээс огт өөр байлаа) гэж үздэг.
4. Наран дээр байдаг “хар цэгийг” ажиглан гадарга дээр нь байдаг толбо гэж үзжээ. Олон жилийн настай толбыг судлан, Нар 26 хоногийн тойрогтой болохыг тогтоосон. Тэр үеийг хүртэл эдгээр толбоны тухай хоёр янзын үзэл байв:
i. Буд гариг Нарны урдуур өнгөрснөөр бий болдог сүүдэр гэж үздэг. Гэтэл Галилей Буд гариг Нарны урдуур өнгөрөхөд 7 цаг үргэлжилдэг бол толбо нь удаан байдгийг ажиглажээ.
ii. Эдгээр толбо нь Нар, Дэлхийн хоорондох огторгуйн жижиг биеттэй холбоотой. Хэрэв тийм бол өөр өөр цэгээс ажиглахад Нарны толбо байрлал нь өөрчлөгдөх байсан.
Сүүн зам нь үүл биш, харин олон одны бөөгнөрөл юм.
Санчир гаригийн эргэн тойрондох эрхэст ойролцоо хоёр хэсэг буюу дагуулыг ажиглажээ. Эдгээр нь удалгүй алга болсныг тогтоогоод “Магадгүй Санчир гариг хүүхдүүдээ идсэн байх” хэмээн гайхан хошигнож байжээ. Дуран авайны чадвар муу байсан тул энэ нь Санчир гаригийн бүслүүр гэдгийг ойлгоогүй байна. Санчрын бүслүүр дэлхийгээс харагдах өнцгийн байрлалаас шалтгаалж заримдаа харагдахгүй. Дэлхий болон Санчирын тойрог замын хөдөлгөөний үед Санчир гаригийн бүслүүрийг энгийн нүдээр олж харахад төвөгтэй байдаг.
1616 онд түүнийг Коперникийн загварыг хүлээн зөвшөөрч, бусдад зааж, нотлохыг шашин хоригложээ. Гэвч 1632 онд “Анхны ертөнцийн тухай яриа” зохиолоо бичсэнээр энэ хөдөлгөөний үр дүнгийн талаар тархжээ. Ромын шашны зүгээс Галилейн эсрэг авсан хоригийг цуцлахын тулд (346 жилийн өмнөх шийдвэрийг няцаахын тулд) 2- р Пап Жон Пауль 1979 онд санал гаргажээ. Энэ талаар 12 жилийн турш зөвлөлдсөний дараа 1992 онд Галилейг өршөөжээ. Хамгийн гайхалтай нь хэн ч эсэргүүцэхгүй зүйлийг 12 жил ярилцсан байна. Коперник, Кеплерийн дараа гаригийн хөдөлгөөнийг математик талаас нь батлах нь чөлөөтэй болжээ. Галилей газар дээрх хөдөлгөөнийг ч математиктай холбож болохыг харуулжээ. Тэрээр “Хүнээс гадуур, түүний хүссэнтэй огт холбоогүй ертөнцийг математик аргаар ойлгож болно” гэж хэлмээр байна гэжээ.
 
 
[[Ангилал:Физикчид]]