Сократ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 32:
Сократ хэт ягшмал үзэлт зовлон эдлэгч биш, үзэл санаа, үнэмшлээ сохроор баримтлагч биш, харин философийг бишрэн зовогч, амьдрал үхлийн хооронд чөлөөтэй сонголт хийсэн итгэл төгөлдөр мэргэн ухаантны ёсоор энэ хорвоог орхисон хүн билээ. Сократын хувьд сайн муугийн тухай шударга шударга бус явдлын тухай ойлголт харьцангуй гэдэг нь нууц биш байсан. Аль нэг үйлдэл нэг тохиолдолд сайн, өөр тохиолдолд муу болдгийг тэрбээр ойлгож байлаа. Ийм учраас Сократ ёс зүйн нийтлэг тодорхойлолт эрж хайсан нь философийн сэтгэлгээний түүхэнд түүний байгуулсан асар их гавьяа билээ. Сократ оюун санааны үнэ цэнийг тэргүүн зэрэгт тавьж түүнийг бүтээх нь хүний амьдралын гол зорилт гэж үзсэн байна. Өөрийгөө танин мэдэх тухай Сократын сургаал нь “Хүн - шинжлэх ухаан - техник” , “Шинжлэх ухаан - ёс зүйн нигүүлсэнгүй үзэл” гэсэн асуудлаар сүүлийн үед дэлхий даяар өрнөсөн өргөн хэлэлцүүлгийн нэг нэн чухал сэдэв болсон нь их учиртай. Эртний философичийн шийдвэрлэх гэж байсан асуудлууд эдүгээ ач холбогдлоо алдаагүй байна. Ийм учраас сократ хүн төрөлхтний нэгэн мөнхийн дагуул байсан, байх ч болно.
 
== СургаалиудСургаалууд ==
* Эд хөрөнгө, алдар нэр гэдэг, үнэндээ, хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй.
* Огт хэрэглэхгүйгээр амьдарч болох хичнээн ч олон эд өлөг байдаг юм бэ дээ?
Мөр 55:
* Яадаг ч байсан гэрлэ. Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал, гүн ухаан судлахгүй юу.
* Сэтгэлйиг анагаахгүйгээр биеийг эмнэж болдоггүй.
* Байгалиас надад оногдсон биеэ төгс төгөлдөржүүлэхийг хичээхдээ би гимнастик хийдэг.
 
== Эх сурвалж ==