Алтай сум (Ховд): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: mk:Алтај, Ховд
No edit summary
Мөр 7:
[[en:Altai, Khovd]]
[[mk:Алтај, Ховд]]
 
Алтай сум нийслэлээс 1750 км, аймгийн төвөөс 324 км алс, БНХАУ, Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат, Ховд аймгийн Yенч, Мөст, Цэцэг сумтай хиллэнэ. Хонин ус, Тахь ус, Бор Цонжийн говьтой, Цагдуултай, Дайргат, Алаг тэх, Халзан бүргэдтэй зэрэг сүрлэг өндөр уулстай, өвөлдөө 45 хэм хүртэл хүйтэрдэг, зундаа 40 хэм хүртэл халдаг эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм.
 
Алтай сумын Засаг захиргаа 1924 онд Бодончийн голын “ Их асгат” гэдэг газар Эрдэнэ уулын сум нэртэйгээр 4 орон тоотойгоор байгуулагдан Баясгалан мээрэн захирч байсан бөгөөд сумын анхны даргаар Янсан ажиллаж засаг захиргааны нэгжийг 10-т, 25-тын дарга нараар дамжуулан явуулж байжээ.
 
1925 онд засаг захиргааны шинэ хуваариар, “Алтай сум” гэж нэрлэжээ. 1924-1925 онуудад нам, эвлэлийн үүр, 1928 онд гар үйлдвэрийн артель, 1929 онд мал эмнэлэг, 1934 онд хүн эмнэлэг зэрэг байгууллагууд байгуулагджээ. Сум байгуулагдсанаас хойш 30 гаруй дарга томилогдон ажиллаж, 1943 онд Улсад 3 дугаар байр эзлэн мөнгөн сүлд бүхий Засгийн газрын жуух, Сүхбаатарын цээж баримал, 40,0 мянган төгрөг, шилжин явах туг, улаан булангийн шинэ гэрээр, “Алтайн хөгжил” нэгдэл 1971 онд улсад 2 дугаар байр эзэлж үүрт хадгалах диплом, 25 мянган төгрөг, 1976 онд улсад 3 дугаар байр эзэлж, 10,0 мянган төгрөг, 1981 онд МАХН-ын 60 жилийн ойгоор социалист уралдаанд түрүүлсэн хамт олонд олгодог дурсгалын дипломоор тус тус шагнагдаж байсан хөдөлмөрч, дайчин уламжлалтай ажилсаг хамт олон юм.
 
Сумын Засаг даргын Тамгын газар нь 1992 оны 10-р сард байгуулагдаж Засаг даргаар И.Гансүх, Н.Чадраабал, И.Бямбажав, Д.Баатарсүрэн нар ажиллаж байсан ба 2008 оноос И.Бадамцэцэг ажиллаж байна.
 
Тамгын газар нь 11 орон тоотойгоор төр засгийн бодлого шийдвэрийг ард түмэнд хүргэж, төрийн үйлчилгээгээр иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх, Засгийн газрын болон бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхэм зорилготойгоор төрийн ажлын цар хүрээ, үүрэг ролийг дээшлүүлэн ажиллаж байна.