В эс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: Оршил '''В-эсүүд''' нь шингэний дархлааны (үүний нөгөө талд эсийн дархлааны хариу урвалыг Т-Эс хар...
(Өөрчлөлт алга)

16:07, 15 Нэгдүгээр сар 2011-ий байдлаарх засвар

Оршил В-эсүүд нь шингэний дархлааны (үүний нөгөө талд эсийн дархлааны хариу урвалыг Т-Эс хариуцдаг) хариу урвалд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. В- эсийн үндсэн үйл ажиллагаа бүл эсрэг төрөгчид хариу болгон эсрэг биеийг үүсгэх юм. энэ үүргийг эсрэг төрөгч гаггагч эсүүд биелүүлж, үр дүнд нь эсрэг төрөгчийн харилцан үйлчлэлээр идвэхжисэний дараа санагч В-эс болж хөгждөг. В- эсүүд олдмол дархлааны тогтолцооны нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. "В" гэдэг энэ тодотгол нь, В- эс боловсордог шувууны Фабрициусын уутнаас гаралтай юм. Сүүгээр бойжигчидын хувьд өсвөр В- эс ясны чөмгөнд хэлбэрждэг тул Backronym гэж нэглэгддэг байжээ.

В-эсийн хөгжил

Өсвөр В- эсүүд нь ихэнх сүүгээр бойжигчидын ясны чөмгөнд үүсдэг. Харин туулайн В- эс аппендикс саккулус ротундус хэмээх эхтэнд хөгждөг. Өсвөр шатандаа байгаа ясны чөмгөний эсүүд IgМ ээр баяжсаны дараа дэлүүрүү шилжих ба тэдгээрийг шилжилтийн В-эсүүд гэдэг ба энэ эсүүдийн зарим нь бие гүйцсэн В лимфоцит болж ялгаран хөгждөг.

В- эс нь хэд хэдэн шатыг дамжин хөгжих бөгөөд шат бүрт эсрэг биеийг хариуцсан локусууд дээр агуулагдах геномд өөрчлөлт орж байдаг. Аливаа эсрэгбие хоёр ижил хүнд гинж, хоёр ижил хөнгөн гинжээс тогтох ба эдгээрийн генүүд нь V (хувьсамхай) хэсэг, C(тогтмол) хэсэгийг бүрдүүлдэг. Хүнд гинжний V хэсэг нь V, D, J гэсэн гурван дэд хэсэгтэй байдаг. Эдгээр нь V, D, J дэд хэсгүүд нь VDJ рекомбинаци хэмээх үйл явцын дүнд санамсаргүйгээр хоршиж В- эс тус бүр давтавдашгүй нэг хувь иммуноглобулины домайныг үүсгэдэг. Хөнгөн гинжний V хэсэгт үүнтэй төстэй хоршилт явагдах ба ялгаа нь гэвэл үүд V, J гэсэн хоёрхон дэд хэсгүүд оролцдог. В-эсийн хөгжлийн өөр өөр шатанд иммуноглобулин хэлбэржих үйл явцыг доор тодорхойлов.




Үе шат Хүнд гинж Хөнгөн гинж Ig IL-7 Хүлээн авуур? CD19?
Эхлэл B эс Эхлэл уртаараа Эхлэл уртаараа - Тийм Үгүй
Эрт Pro-В эс D-J хоршил явагдана Эхлэл уртаараа - Тийм Үгүй
Төгс Pro-В эс V-DJ Хоршил явагдана Эхлэл уртаараа - Тийм Тийм
Том Pre-В эс VDJ бүрэн хоршисон Эхлэл уртаараа IgM Цитоплазмд Тийм Тийм
Жижиг Pre-В эс VDJ бүрэн хоршисон V-J хоршил явагдна IgM Цитоплазмд Тийм Тийм
Өсвөр В-эс VDJ бүрэн хоршисон VJ бүрэн хоршсон IgM гадаргууд Үгүй Тийм
Боловсорсон В-эс VDJ бүрэн хоршисон VJ бүрэн хоршсон IgM ба IgD гадаргууд Үгүй Тийм

В эс боловсох явцдаа аль нэг шатанд нь доголдол гарвал уг эс апоптозийн замаар үхэх ба энэ тохиолдолыг клони сөнөх гэж нэрлэдэг. В эс ясны чөмгөнд тасралтгүй үүсч байдаг. Эсийн гадаргуу дээрх В эсийн хүлээн авуурууд биед орж ирээд байгаа тодорхой эсрэгтөрөгчтэй тохиолдоход тэр В эс олширч, анх эсийн гадаргуу дээр байсантай адил холбогдох хэсэг бүхий тэдгээрийн хүлээн авууруудыг чөлөөт хэлбэрээр гадагшлуулдаг. Ингэж идвэхжсэний дараа тухайн эс үржээд, түрүүчийнхтэй адил эсрэг төрөгчийг танигч В санагч эсүүд хэлбэрждэг. Энэ хадгалагдсан мэдээлэл нь, тэр эсрэг төрөгч ирээдүйд биед дайралт хийхэд түүнээс илүү хүчтэй, илүү үр дүнтэй хамгаалах олмол дархалааны тогтоолцоог бүрдүүлдэг.

В эсийн мемраны хүлээн авуурууд түүний амьдарлын туршид өөрчлөгдөж хувьсаж байдаг. TACI, BCMA , BAFF-R –ууд нь өсвөр ба боловсорсон В эсүүдэд аль алинд байдаг. Энэ гурван хүлээн авуур бүгд Belimumab –ээр дарангуйлагддаг. Эхний болон эсцийхээс бусад В эсийн хөгжлийн бүх шатанд CD20 хүлээн авуур байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь эрт Pro-В эсээс санагч эс хүртэлх хөгжлийн шатыг багтаадаг харин, Эхлэл B эс буюу плазмын эс багтдаггүй.

Дархалааны тэвчил

Залуу лимфоцитууд, Т эсүүд, өсвөр В эсүүд нь ясны чөмөгнөөс гарахын өмнө өөрийн эд эсэд үйлчилгээтэй эсэхээ дархлааны тогтолцоонд хянуулдаг. Ясны чөмгөнд (тунгалгийн төв эрхтэн) үндсэн тэвчил бүрэлддэг. Өсвөр В эсүүдээс өөрийн эсрэг төрөгчид хүчтэй холбогддог хүлээр авууртай В эс байвал цаашид боловсордоггүй. Хэрэв В эс өөрийн эд эсэд өндөр идвэхтэй бол дараах гурван зам байдаг.

  • Клони сөнөх: өөрийн эсрэг төрөгчид өвөрмөц В эс гол төлөв апоптозисийн замаар устгагдаг.
  • Хүлээн авуурын засагдал: өөрийн эд эсэд үйлчлэлтэй хүлээн авууртай В эсүүдэд хэлбэржилтэнд дахин орох боломжийг гаргадаг. Энэ үйл явц рекомбици идвэхжүүлэгч генийн (RAG) үйлчлэл үргэлжлэх зарчмаар явагдна. RAG –н туслалцаа В эсийн хүлээн авуурын хөнгөн гинжний генийн дахин бүрдүүлэлт хийж биелдэг. Хэрэв өөрийн эд эсдээ үйлчилгээгүй хүлээн авуурыг үүсгэдэг болгож засварлахад алдаа гарвал апоптозис явагдах болно. RAG-1 ба RAG-2 генүүдэд гажилттай бол хавсарсан үйлчлэлтэй дархаллын дутмагшил (Severe Combined Immunodeficiency (SCID) )өвчин үүсдэг . энэ нь Т, В эсийг боловсрох явцад шинэ хүлээн авуур үүсгэх чадвараа алдахад хүргэдэг.
  • Анерги: уусмал байдалтай жижиг өөрийн эсрэгтөрөгчтэй муухан холбогддогВ эсүүд холбогдох үедээ тэр чигтээ хариу үйлдэл үзүүлэхгүй байдалд орохыг анерги гэдэг.

Үйл ажиллгаанууд

Хүний бие сая сая В эсүүдийг өдөр тутам бий болгож байх ба энэ олон эсүүд нь цус болон тунгалагийн тогтолцоогоор эргэлдэн дархалааны тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүрэн идвэхжих хүртлээ эсрэг бие үүсгэдэггүй. онцлог хүлээн авуур уураг В эс бүрийн гадаргууд байх ба энэ хүлээн авуур (B cell receptor (BCR)) нь тухайн нэг эсрэг төрөгчтэй холбогдоно. Энэ В эсийн хүлээн авуур бол мемрантай холбогдсон иммуноглобулин бөгөөд энэ нь бусад төрлийн лимфоцитээс В эсийг ялгах ялгаа болж өгдөг. Энэ хүлээн авуур уураг нь эзэн эсээ идвэхжихэд оролцдог. В эс эхний удаад түүний төрөл төстэй эсрэг төрөгчтэй тохиолдоход Т туслагч эсээс нэмэлт дохио хүлээн авдаг. Үүний улмаас В эсийн Плазмын болон Санагч В эс гэсэн хоёрын аль нэг болж ялгаран хөгждөг. Эдгээр эсийн аль нэг нь болж хөгжилгүй завсрын ялгаран хөгжих шатанд орж хөгжилийн эхний шатны төвийн үйлчлэлээр В эсүүд иммуноглобулины генийхээ хувьсамхай хэсэгт их хэмжээний өөрчлөлтөнд орж магадгүй өөр ангийн эсэд шилждэг. В эсийн бусад үйл ажиллагаанд эсрэг төрөгч таних, цитокайне үүсгэх, тунгаллагийн эд зохион байгуулах зэрэг ордог.

Клони үүсгэлт

В эсүүд клони хэлбэрээр байдаг. Тухайн эсрэгбие түүний ялгаран хөгжсөн төрөл бүтээгдэхүүн нь аль нэгэн өгөгдсөн эсрэг төрөгчийн эсрэг өвөрмөц биологийн макромолекулаас тогтсон гадаргуугийн ижил бүтэцүүдтэй(epitope) таньж холбогдож чаддаг, иймээс бүх В эсүүд тухайн нэг эсээс хөгждөг. Клони үүсгэлт нь дархлааны санамж бүрэлдүүлэхэд оролцох чухал үйл нөлөөтэй байдаг. Өөр өөр эсрэгтөрөгчийг таних чадвартай 109 гаран клониуд байдаг учир иммуны хариу урвалын үйлчлэх хүрээ хангалттай олон төрөл байдаг. Ганцхан В эс ба өвөрмөц чанараараа ижил эсийн нэг клони нь түүний өвөрмөц эсрэг төрөгч орж ирэхэд олон ижил В эсүүдийг үүсгэн хуваагддаг. Плазмын эсэд ялгаран хөгжсөн В эсийн ихэнх нь анх олширхыг өдөөсөн эпитоптой ижил эсрэгбиеийг цусанд ялгаруулдаг. Харин цөөн хэсэг нь зөвхөн ижил эпитопийг таньж чадах санагч эс болж үлддэг. Энгэхдээ халдварын мөчлөг бүрт үлдэц санагч эсийн тоо өсдөг. Энэ өсөлт хүчтэй холбогдох чадвартай тухайн нэг эсрэгтөрөгчтэй холбогддог амьд үлдсэн В эсээс хамаарсан боловсорсон эс үүсэх эрчмээр тодорхойлогдоно. Энэ олширлын үр дүнд хоёрдогч дархлааны хариу урвал гэгдэх дархлааны хариу урвалын өвөрмөц чанар сайжирдаг. Анх удаагаа эсрэг төрөгчтэй тулгарч байгаа В эсүүдийг гэнэ В эсүүд гэнэ.

В эсийн хэлбэрүүд

  • Плазмын В эсүүд нь эдэд цусны эргэлтэд байдгаас илүүтэйгээр тохиолддог. Плазмын В эс нь тулгараад байгаа эсрэг төрөгчийн эсрэг ихээхэн хэмжээний эсрэг биеийг нийлэгжүүлэн гаргадаг. Энэ гаргасан эсрэг бие нь микробуудтай холбогдож тэднийг устгах, фагоцит эсэд тэднийг хялбархан баригддаг болох, хавсрагын тогтолцоог идвэхжүүлэх үүргүүдийг гүйцэтгэдэг. Заримдаа В эсийг эсрэгбиеийн үйлдвэр гэж онцолдог. Электрон микроскопын зурагт В эсэд түүний цитоплазмд эсрэгбиеийг нийлэгжүүлэх үүрэгтэй том хэмжээний барзгар эндоплазмын тортой нь харагддаг. Энэ төрлийн эс богино хугацаанд амьдрах ба дархлааны хариу урвалыг өдөөгч хүчин зүйл багасхад апоптозод ордог. Цааш амьдрахад шаардлагтай клонийг өдөөгч олон төрөл хүчин зүйлүүд тасралгүй тохиолдохоо зогсох үед дээрх апоптозын үйл явц болдог.
  • Санагч В эс анхдагч дархлааны хариу урвалын туршид биед орж ирсэн эсрэг төрөгчид өвөрмөц идвэхжсэн В эсээс хөгждөг. Эдгээр эсүүд нь удаан хугацаанд амьдрах чадвартай бөгөөд өмнөхтэй ижил эсрэг бие хоёрдох удаагаа биед орж ирэхэд түргэн хариу урвал үзүүлж чаддаг.
  • В-1 эсүүд IgM-ийг IgG ээс илүү их хэмжээгээр нийлэгжүүлдэг ба хэд хэдэн өвөрмөц хүлээн авууртай. Эдгээр нь олон янзын эсрэгтөрөгчид бага хүчээр холбогддог. Олон танигчтай иммуноглобулинууд нь гол төлөв бусад иммуноглобулинуудтай болон өөрийн эсрэг төрөгч, бактерийн түгээмэл полисахаридуудтай холбогдох эрмэлзлэлтэй байдаг. Энэ хэлбэрийн эс тунгалагын зангилаа дэлүүнд цөөн тоогоор байх ба хэвлийн хөндий, цээжний хөндийд ихээр тохиоддог.
  • В-2 эсүүд нь дэлүү тунгалгын зангилаанд байх В эсүүдийн ихэнхийг бүрдүүлэх ба жижиг хэмжээтэй удаан хугацаанд амьдардаг, бага хэмжээний гадаргуугийн IgM, их хэмжээний IgD, хэд хэдэн төрлийн гадаргуугийн хүлээн авуурыг агуулдаг.
  • Маржинал зоны В эс нь дэлүүний хоригийн бүсэд анатомын хувьд тусгаарлагдсан, цусны эргэлтэнд ордоггүй боловсорсон В эс юм.
  • Фоликулын В эс нь тунгалын эрхтэн болон зангилаа дэлүүний фоликулд байдаг .




B cell types

 
A suspected plasma cell. Plasma cells are normally detected in tissue rather than circulation.
  • Plasma B cells (also known as plasma cells) are large B cells that have been exposed to antigen and produce and secrete large amounts of antibodies, which assist in the destruction of microbes by binding to them and making them easier targets for phagocytes and activation of the complement system. They are sometimes referred to as antibody factories. An electron micrograph of these cells reveals large amounts of rough endoplasmic reticulum, responsible for synthesizing the antibody, in the cell's cytoplasm. These are short lived cells and undergo apoptosis when the inciting agent that induced immune response is eliminated. This occurs because of cessation of continuous exposure to various colony stimulating factors required for survival.

Memory B cells are formed from activated B cells that are specific to the antigen encountered during the primary immune response. These cells are able to live for a long time, and can respond quickly following a second exposure to the same antigen.

Эсрэг төрөгч В эсэд танигдах

В эсийн Т эсээс ялгагдах ялгаа нь өөрийн эсрэг төрөгчийг хэрхэн яаж танихад оршдог. В эс түүний уугуул хэлбэрт өөрийн эсрэгтөрөгчийг таньдаг. Тэд цус болон тунгалагт уусмал байдалтай эсрэг төрөгчийг В эсийн хүлээн авуурууд буюу мембранд холбогдсон иммуноглобулинуудаараа таньдаг. Харин Т эс өөрийн эсрэг төрөгчөө бэлтгэгдсэн байдлаар нь таньдаг. Эсрэг төрөгч таниулагч эсийн МНС молекулууд Т эсийн хүлээн авууруудад танигдаж нэгэн пептидийн хэсэг үүсгэснийг Т эс таньдаг.

В эсийн идвэхжил

В эс антигенийг таних нь В эс идвэхжихэд (Плазмын эсүүдэд эцсийн байдлаар хувьрах, Клонийн байдалтай олшрох) шаардлагтай хүчин зүйл нэг хүчин зүйл ба үүнээс өөр замаар бас идвэхждэг. Ямар нэгэн эсрэг биетэй тулгараагүй гэнэн В эс Т эсээс хамааралтай ба хамааралгүй замаар идвэхждэг.

Т эсээс хамааралтай идвэхжил

Эхлээд өвчин үүсгэгч макрофаг, сэртэнт эс зэрэг эсрэг төрөгч зэрэг эсрэгтөрөгч илчлэгч эсүүдээр залгигдаж улмаар энэ үүсгэгчийн уургууд нь богино хэмжээний пептидүүд болон задраад МНС II ангийн уургуудтай холбогддог. Энэ бүрдэлүүд нь эсийн мемраны гадаргуу дээр гарч ирдэг. Энгээд макрофаг идвэхжээд өвөрмөц олон дохиог илчлэгдсэн пептидийг тахих Т эсрүү хүргэдэг. Улмаар Т эс аутокринүүдийг үүсэхийг өдөөснөөр санагж болон үйлчлэгч Т эсийн ялгаран хөгжил, олшрол явагдана. Т туслагч эсүүд иммунологийн синапс хэмээх үзэгдлийн нөлөөгөөр өвөрмөц В эсүүдийг идвэхжүүлдэг. Идвэхжсэн В эсүүд нь улмаар өвчин үүсгэгчийг дарангуйлах үйлчлэлтэй эсрэгбиеийг өвчин үүсгэгчийг эзэн амьтанаас хавсрагын тогтолцоо, фагоцитууд цэвэрлэх хүртэл хугацаанд нийлэгжүүлнэ. Ихэнх эсрэгтөрөгчид Т эсээс хамааралтай байдаг нь эсрэгбие хамгийн ихээр үүсэхэд Т эсийн туслалцаа үлэмж хэрэгцээтэй байдаг. Т эсээс хамааралтай эсрэг төрөгчийн хамтаар,тэр эсрэгтөрөгчийн эхний дохио В эсийн хүлээн авууруудад холбогдож, хоёрдох дохио давхар өдөөгдсөн Т эсээс ирдэг. Т эсээс хамааралт эсрэг биеүүд Th2 гэдэг тусгай төрлийн Т эсэд В эс дээр МНС II ангийн уургуудаар илчлэгддэг. В эс эсрэгбиеийг Анхдагч Th эсэд илчлэхэд, Т эс В эсийг идвэхжүүлэгч цитокинүүдийг гадагшлуулдаг. Энэ цитокинүүд В эсийг олширч, плазмын эсүүд болж ялгаран хөгжихөд голлох үүрэгтэй. IgG, IgA, IgE –руу изотип шилжих ба санагч эсийн үе шилжих нь Т эсээс хамааралтай эсрэг төрөгчийн хариу урвалын үед тохиолддог. Энэхүү изотип шилжихийг анги шилжих рекомбинаци гэдэг. Энэ шилжилт нэг удаа тохиолдсон бол тухайн В эс өмнөх изотип болох IgM, IgD-ээ цаашдаа удаан нийлэгжүүлэхгүй.

Т эсээс үл хамаарах идвэхжил

Олон эсрэг төрөгчүүд Т эсээс үл хамааралтай байдаг. Эндгээр эсрэгтөрөгчүүд В эсийг идвэхжүүлэх хоёр дохийг хоёуланг нь хүргдэг. Сэрээ булчирхайг нь авсан хулгана Т эсээс хамааралгүй эсрэгтөргчид хариу үйлдэл үзүүлж чаддаг. Олон бактериуд давхардсан карбогидратын эпитоптой байдаг нь В эсэд байх эсрэгтөрөгчийг хүлээн авах авуурууд IgM тэй хэрж холбогдсоноор В эсийг өдөөдөг. Т эсийн оролцоо байхгүй үед IgM ийн нийлэгжлээр хариу урвал үзүүлдэг. Хавсарсан Вакцинууд нь эдгээр гадны молекулуудын эсрэг хүчтэй дархалааны хариу урвалыг бий болгодог. Хоёр төрлийн Т эсээс хамааралгүй идвэхжил байдаг. Эхнийх нь эсээс хамааралт, удаах хэлбэр нь Т эсээс хамааралгүй идвэхжил орно.

В эсийн эртний үүсвэр

Nature Immunology сэтгүүлийн 2006 оны аравдугаар сарын дугаарт загас, хоёр нутантай төстэй эрний сээр нуруутны В эсийн талаар төрөлхийн дархлааны тогтолцоотой хамтарсан үйл ажиллагаа бүхий фагоцитозын боломжийн талаар нийтэлжээ. Энэ өгүүлэлийн зохиогчид Эртний фагоцитоз явуулагч В эсүүд макрофаг болон лимфоцитын завсрын үүргийг гүйцэтгэдэг гэдэг таамаглал дэвшүүлжээ. Хүний B эсүүд нь эсрэг биеүүдтэй холбогдсон өвчин үүсгэгчийг эндоцитозийн замаар залгиурддаг боловч В эсээр илчлэгдсэн МНС II анги Th2 боломжит туслалцааг авах замаар энэ үйлдэл явагдаж В эсийн олшролтыг өдөөдөг. Энэ бол МНС II –ийн илчлэлтийн хүчээр явагдах ба өвчин үүсгэгчийн ажиллагааг бууруулахад тийм ч чухал арга биш.

Нэрийн үүсэл

B эс гэдгийн B нь Bursa of Fabricius с гаралтай, энэ нь шувууны эрхтэн ба тэр эрхтэнд b эсүүд боловсордог. Ихэнх хөхтөн амьтдын чөмгөнд гүйцэд боловсроогүй b эсүүдийг тодорхойлсон, B эс гэдэг үгийг үргэлжлүүлэн ашигласан хэдий ч цусны бусад эсүүд нь чөмгөн дэхь ялгаран хөгжөөгүй үүсэл эсүүдээс бий болсон байдаг. Bone(яс) ба Bursa(уут)гэдэг хоёр үг нь хоёулаа 'B'үсгээр эхэлдэг.

B эсээс хамааралтай эмгэг

Үе мөчний артрит, чонон хөрвөс зэрэг олон аутоиммуны өвчин нь b эсийн нийлэгжүүлсэн эсрэг биеийн оролцоотойгоор үүсдэг.

Мөн үзэх