Их газрын чулуу: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
copyright violation
Мөр 1:
'''Их газрын чулуу''' нь [[Дундговь]] [[Аймаг|аймгийн]] [[Гурвансайхан сум]]анд орших уул юм.
'''Их газрын чулуу''' нь [[Дундговь]] [[Аймаг|аймгийн]] [[Гурвансайхан сум]]анд орших уул юм. Энэ боржин чулуун хад уул нь уртаашаа 20-н км, өргөөшөө 15-н км сунаж тогтсон байгалийн үзэсгэлэнт газар юм. Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг нь юм. Энэ нь хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, ландшафтын иж бүрдлийг хамгаалах зорилгоор УИХ-ын 2003 оны 30 дугаар тогтоолоор 34093.8га газрыг улсын тусгай хамгаалалтанд авчээ.
Их газрын чулуу 2 хэсгээс тогтох бөөөд хамгийн өндөр цэг нь хойд хэсэгтээ Ерлөг уул(1706м), урд хэсэгтээ Хайрхан уул(1566м) юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагаралуудтай. Энд 40 гаруй агуй бий. Эдгээр агуйнууд нь Их газрын чулууны зүүн хэсэгт тэр орчимдоо өндөр нь болох Өлзийт Сүмбэр уулын урд хэсэгт тусгаар орших боржин цохионд байрлана. Агуйтын агуй нь боржин цохионы баруун урагш харсан хажууд байрлах ба энэ агуйд 2.2м өргөн, 5.2м өндөр зууван амаар орж 11.4м яваад мухарт нь тулна. Тоонотын агуй нь Агуйтын хадны ар бэлд оршино. Нийт урт нь 27м бөгөөд агуй төгсгөл хэсэгтээ орой дээрээ цоорой тул Тоонот гэж нэрлэжээ. Өлгийн агуй нь Тоонотоос зүүн тийш 1.4 км-т байрлах бөгөөд дээр үед энд ном судар их байсан гэдэг. Агуй байрлаж буй хадан цохионууд нь харгана, шаваг, буйлс зэрэг сөөг ургамал оролцсон хялгана-агьт хуурай хээрийн ургамалшилтай. Эдгээр агуйнууд нь үзэж сонирхоход төвөггүй, өөр хоорондоо ойрхон орших тул аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой.
 
Мөн:
''' Их дуучин Н.Норовбанзадын нэр алдрыг дуутай нь хамт мєнхлєв'''
 
Огноо: 2006-07-19 08:21:36
 
Монгол Улсын хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин, тєрийн шагналт, зууны манлай дуучин Н.Норовбанзадын 75 насны ойд зориулан
 
босгосон Уяхан замбуутивийн наран цогцолборыг нээх ёслол тvvний тєрж єссєн нутаг Их газрын чулуунд боллоо. Энэ vеэр их дууч, гавьяат жvжигчин Ж.Дорждагва, ардын жvжигчин Н.Норовбанзад нарын нэрэмжит байгалийн задгай театрыг нээж хvндэтгэлийн томоохон тоглолт хийлээ.
 
Энэ хоёр vйл явдал тєв халх, боржигон, баянбараат гэх уртын дууны чандмалсан хvрээнээс цойлон гарсан их дуучин Н.Норовбанзад агсны алдар нэрийг мєнхлєх нэгэн зорилгыг агуулснаараа онцлог байсан бгєєд дуу хуурын єлгий хэмээн нэрлэгддэг дундговийнхны дээдийн дээд баяр болов.
 
Тэгээд ч тус аймгийнхан энэ жилийн баяр наадмаа тун євєрмєц, шинэлэг байдлаар, Монголдоо тєдийгvй дэлхийн соёлын зvтгэлтэн байсан их хvнийхээ нэр алдрыг мєнхжvvлэх том vйл явдалтай хамтатган тэмдэглэв.
 
Их газрын чулуу хэмээх говийн vзэсгэлэнт газрын “Монгол толгой” гэдэг сэргэлэн дэнжид уг цогцолборын шавийг єнгєрсєн оны намар ёслол тєгєлдєр тавьж байсан бол нар, хур тэгш энэ сарын 17-нд Монголын тал нутагт анхдагч томоохон цогцолборыг бvтээн бий болгосноо харуулж, уртын дууны олон улсын наадам зохион байгууллаа.
 
Уг хєшєє, цогцолборын зvvн урд буюу наран ургах зvгт байгалийн задгай театр, наран шингэх зvгт нь их дууч Н.Норовбанзадын тєрсєн газар Сvvдэртийн улаан овооны бууц илхэн харагдах юм билээ.
 
1950-иад онд уугуул нутаг Дэрэн сумынхаа улаанбулангийн намхан тайзнаас урлагийн аугаа хvн болох замаа эхэлсэн Н.Норовбанзад гуай 1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойн ємнєхєн Бvх ард тvмний урлагийн их наадамд шалгаран оролцож алтан медалийн эзэн болсон бол тvvнээс ганцхан жилийн дараа Москвад болсон Дэлхийн залуучууд оюутны их наадамд монгол ардын уртын дуу “Сэрvvн сайхан хангай”-гаар мєн л алтан медаль хvртэж. Энэ нь Монголын урлагийнхны дэлхийн чанартай арга хэмжээнээс хvртсэн анхны алтан медаль байлаа. Тvvнээс хойш Монголын Норовбанзад гэх нэр дэлхийн тавцанд дуурсаж эхэлсэн гэж хэлж болно. Н.Норовбанзад Азийн соёлын сангийн шагнал хvртсэн Монголын цорын ганц хvн нь. Бас тvvний бvтээлийн дээжийг ЮНЕСКО-гийн соёлын євд бvртгэн авсан юм. “Уяхан замбуутивийн наран” цогцолборыг нээх ёслол дээр Дундговь аймгийн Иргэдийн хурлын тэргvvлэгчдийн дарга С.Yржин хэлэхдээ,
 
-Мянганд ганцхан удаа тохиож байгаа Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн vеэр, дуу хуурын єлгий Дундговь нутгаас тєрєн гарч дэлхийн урлагийн тавцанд нэрээ дуурсгасан их дуучныхаа нэр, алдрыг, дуутай нь хамт мєнхєлсєн энэ сайхан цогцолборыг барьж байгуулах санааг анх сэдсэн “Норовбанзад” сан, Монголын урчуудын эвлэлийн хорооныхонд талархал илэрхийлье.
 
Дундговь нутгийг дуу хуурын єлгий хэмээн нэрлэдэг болоход алдарт дуучин Н.Норовбанзадын оруулсан хувь нэмрийг бид бахархан дурсаж хvндэтгэн энэ цогцолборыг нээх ёслолыг нутгийн ард олныхоо сэтгэлд нийцсэн эрхэм дээд баяр болгож байгаа юм. Монгол ардын уртын дууг сайхан дуулдаг дуучин олон ч Норовбанзад агсан шиг цээл тунгалаг хоолойн эр чадал, дууныхаа утга агуулгад уусан шингэж чаддаг дуучин одоогоор дахин тєрєєгvй байна. Ингэснээрээ их дуучныхаа алдар нэрийг дуутай нь хамт мєнхєлснєєр тvvний vлгэр дууриал, хосгvй авьяас билгийг хойч vеийнхэндээ євлvvлэн vлдээхэд “Уяхан замбуутивийн наран” цогцолборын агуулга оршиж байгаа юм гэлээ.
 
Уг цогцолбор, хєшєєний нємрєгийг яг нар мандах мєчид авч тууз хайчлах ёслол болоход хуурчид хуураа татаж, цогцолборыг хvрээлэн зогссон дуучид “Уяхан замбуу тивийн наран” уртын дуугаар мялаалга єргєлєє.
 
“Норовбанзад” сангийн тэргvvн, их дуучны охин Б.Дэлгэрмаа,
 
-Энэ гайхамшигтай сайхан цогцолборыг бvтээсэн явдалд сангийнхаа болон сайхан ээжийн vр хvvхэд, ах дvvсийн ємнєєс чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье. Энэ цогцолбор ардын урлаг, тvvний дотор уртын дууг шvтэн бишрэгчдийн хvндэтгэл vзvvлж хайрлан хамгаалж байдаг хамгийн дурсгалт газар боллоо. Энд болж буй ёслол, урлагийн тоглолт, баяр наадмыг сайн зохион байгуулж хуран цугларсан олныхоо сэтгэлд нийцэхvйц болгож чадсан Дундговь аймгийн удирдах нєхєд, нутгийн ард олон, ахан дvvст талархаж байна. Энд би ээжийнхээ олон сайхан шавь нарыг бахархан харж баярлаж байна. Тэд монгол ардын уртын дууг vеийн vед дэлгэрvvлж, хойч залуу vедээ євлvvлж, ээжийн маань зорьсон бvхнийг гvйцэлдvvлж байгаад хэмжээлшгvй баярлаж байна гэсэн юм.
 
Их дуучны нэр алдрыг дуучинтай хамт мєнхєлсєн “Уяхан замбуу тивийн наран” цогцолбор нь гэр хэлбэрийн томоохон дугариг хvндэтгэлийн тавцан, євєр талд нь “Н.Норовбанзадын гэгээн дурсгалд зориулав”, ард талд нь “Уяхан замбуутивийн наран” дууны vгийг уйгаржин монголоор сийлбэрлэсэн бичээс бvхий сvрлэг чулуун хєшєє, хєшєєний дээр хоёр морины толгой зєрєлдєж байгаа (энэ дуу дуучин хоёр уулзаж байгааг харуулсан)-гаар дvрсэлсэн томоохон бvтээл болжээ.
 
Уг цогцолборын суурийн хананд
 
Дээд тэнгэрээс Монголд унасан эрдэнэ
 
Дэлхийд багтдаггvй гэгээн аялгууг одонд хvргэсэн хатан хаан
 
гэсэн алтан vсгийн бичээс бий. Уг бичгийн дор Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх Yндэсний хороо, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, “Норовбанзад” сан, их дуучны vр хvvхэд, тєрєл тєрєгсєд, шавь нарын сэтгэлийн єргєлєєр бvтээн босголоо гэжээ.
 
Уг цогцолбор бvтээлийн эзэн нь Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач П.Цэгмэд юм.
Цогцолбор нээх ёслолын vеэр уртын дуу, морин хуураа залуу авьяастнууддаа євлvvлэхийн бэлгэдэл болгож гавьяат жvжигчин, морин хуурч Н.Дагийранз, гавьяат жvжигчин дуучин Ж.Дvнжмаа нар сод авьяастан хоёр хvvхдэд морин хуур, хадаг бэлэглэв. Мєн нар, саран тамгатай бор азарга сэтэрлэж онголов.
Энэ vеэр “Норовбанзад” сангаас Монгол Улсын хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин, тєрийн шагналт, зууны манлай дуучны гэр vзэсгэлэнг нээсэн юм. Задгай театрын ємнєх талбай дахь vзэсгэлэнгээс Н.Норовбанзад агсны эдэлж хэрэглэж байсан эд зvйл, гавьяа шагнал, амьдрал уран бvтээлийг нь харуулсан гэрэл зургуудыг олон зуун хvн vзэж сонирхлоо.
 
Говь нутгаас тєрсєн хоёр алдартан Ж.Дорждагва, Н.Норовбанзад нарын нэрэмжит Монголд анхны задгай театрыг нээх тоглолт хурсан олны сэтгэлд vнэхээр хvрсэн гэж хэлж болно. Нэгэнт энэ арга хэмжээ, хєшєє цогцолбор нээх ёслол нь Их Монгол улс байгуулсны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын нэгэн хэсэг болж буй болохоор театр нээх ёслолыг vзэхэд “Монголын нууц товчоо”-г уншсантай адил санагдлаа гэж хvмvvс ярилцаж байв. Сvрлэг хадан байц дунд том дугуй тайз барьж байгуулжээ. Гэвч урлагийн тоглолт нь зєвхєн тэр тайз дээр биш єнгє бvрийн гэрэл сvлэлдсэн байгалийн цогцолбортоо єргєн дэлгэр болсноороо онцлог байлаа.
 
Ёслолын эхэнд байгалиа магтсан хєгжим эгшиглэхтэй зэрэгцэн буга урамдаж, єндєр байцын оройд туссан гэрлийн vзvvрт чоно, янгир зогсч харагдах юм. Монголчуудын амар тайван амьдрал vргэлжилж байх нэгэн vзvvлбэрийг их аян дайны дуу цочоон морьт баатрууд давхилдан тайз дээр их тулалдааныг харуулав. Дараа нь Чингис хаан залран ирж ард олноо амар амгалан жаргуулж байгаагаар тоглолт эхэлсэн. Саяхнаас Тєв Халхын дуулалт жvжгийн театр хэмээн нэрлэгдэх болсон Дундговь аймгийн театрынхан уртын болоод уянгын дуутай, дуулалт жvжигтэй сор тоглолтоо энд vзvvлсэн юм.
 
[[Ангилал:Дундговь]]