Халхгол сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Халхгол сум
б 202.179.19.98 (яриа)-н хийсэн засваруудыг VolkovBot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 7:
[[en:Khalkhgol, Dornod]]
[[mk:Халхгол, Дорнод]]
Халхгол сум
Монгол улсын нутгийн захиргааны дүрмийн заалтаар 1924 онд орон нутгийн бүх захиргаадыг шинэчлэн байгуулах явцад хошууны их хурал хуралдаж Сүжигт вангийн хошууг 6 сумтайгаар, тамгын газрыг нь захиран тушаах, зарга шийтгэх, цэргийн, сангийн гэсэн 4 хэлтэстэй байгуулжээ. Энэ зохион байгуулалтаар гол сумыг хувааж Буйр нуур, Эрдэн, Түмэн-Өлзийт, зүүн сумыг Халхгол, баруун сумыг Цагаан уул, Дайван, Хунт, Ташгай гэж нэрлэн 6 сумтай болсон байна. 1924 онд шинэчлэн байгуулагдсан Хан Чандмань уулын ( Эрхэмсэг бэйс ) хошууг хүн ам, мал цөөн учир Баян Өлзий сум болгосноор уг хошуу нь 7 сумтай болжээ. 1928 онд Халх, Нөмрөг голын буриад хошууг Халхголын хошуунд нэгтгэсэн байна. 1925 онд хошууны сургууль, харилцан туслалцах хоршоо, 1930 онд хүн, мал эмнэлгийн салбаруудыг байгуулжээ. Халхголын дайнаас өмнө дээрх сумдыг төр засгийн шийдвэрээр нэгтгэснээр Хунт, Халхгол гэсэн хоёр сум болсон байна. 1930-д оны сүүлчээр Япон, Манжийн зүгээс өдөөн хатгаж хил хязгаарын байдал хүндрэх үед Халхгол, Хунт сумынхныг нутгийн гүн рүү, одоогийн Хөлөнбуйр сумын нутаг Шашин хурах гэдэг газар татан ирүүлж нутаглуулжээ. Сүүлд хил хязгаар тайван болоход 1946 онд буцаан нүүлгэж Баянбүрд гэдэг газар сумыг төвлөрүүлсэн байна. Энэ сумдад Завсарбулаг, Халхгол, Буйр нуур, Хунт, Эрхэт, Социализмын зам нэгдлүүд 1939 оны эхнээс байгуулагджээ. 1954 онд Хунт сумыг Халхгол сумтай нэгтгэж Халхгол сум болгосон. 1958 онд Халхгол сумыг аймгийн төвөөс хэт алслагдсан гэж үзэж Чойбалсан хотоос зүүн урд, Хэрлэн голын ойролцоо баруун Дэлгэрэх гэдэг газар нүүлгэн ирүүлжээ. 1959 онд Халхгол, Буйр нуур, Хунт, Эрхэт, Социализмын зам зэрэг жижиг нэгдлүүд нийл “ Ялалт ” гэсэн нэг нэгдэл болжээ. Энэ нэгдлийн мал сүрэг, машин техник, барилга зэргийг 1990-ээд оны эхээр хувьчилж тараасан байна. УИХ-ын 1994 оны 7-р сарын 8-ны өдрийн 62-р тогтоолоор Халхгол сумыг Сүмбэр сумтай нэгтгэж Халх гол нэртэй сум болгон Дорнод талын Мэнэн, Бадам-Иш, Тамсагбулаг, Их Хянганы салбар уулс, Нөмрөг, Соёлз, Хулд, Дархан уулнаас баруун тийш вангийн Цагаан уул, зүүн хойш Буйр нуур, Халхголыг хамарсан уудам газар нутагтай том сум болгожээ. Хуучин Халхгол сум одоо “Ялалт” нэртэй баг болжээ. Сумын нутаг дэвсгэр нь 2809299 га, үүнээс бэлчээрийн газар 1371793 га, хадлангийн талбай 353765 га, тариалангийн газар 45878 га байна. Сумын төв нь Улаанбаатараас 1000 км, Чойбалсан хотоос 340 км алслагдсан Хамар даваа. Энэ сумыг нутаг дэвсгэрт Японы түрэмгийлэгчдийн эсрэг Монголын ард түмний шударга дайн байлдааны дурсгал музей, домогт газрууд олон бий. Энэ нутаг нь говь, тал, ойт хээрийн байгаль хосолсон, ховор ургамал, ан амьтан, гол, нуур, булаг олонтой ой модтой нутаг юм. Халх, Нөмрөг, Нарийн, Дэгээ, Бор цагаан, Чулуут, Алтан, Могой, Азарга, Баян, Шинэ гол зэрэг том, жижиг 20 гаруй голууд, Буйр, Таван Ташгай, Хунт, Баянбүрд, Баяннуур, Мэлхийт, Өлзийт, Хотол зэрэг олон арван нууруудтай, Элст, Хайлааст, Гүү, Азаргын манхнууд, Хэрээ, Хулд, Баянцагаан, Вангийн цагаан уул, Дархан, Салхит, Улаан өндөр зэрэг олон уул, нурууд, Бадам-Иш болон Мэнэнгийн уудам тал энэ суманд багтана. Дорнод Монголын Халх, Нөмрөгийн дархан цаазат газарт дэлхийд ховордсон ан амьтан, ургамалтай. Цогтсүмбэр, Хулд, Вангийн цагаан уул зэрэг тахилгатай уул овоотой. Уул нуруу, манхнуудаар нарс, хус, хайлаас бургас, буйлс, яшил улиас, үрэл, мойлны мод ургадаг. Мөн бор гөрөөс, цагаан зээр, шилүүс, илбэнх, дорго, гахай, баавгай, хандгай, халиу, үнэг хярс, чоно зэрэг 100 орчим төрлийн жигүүртэн шувууд, булуу цагаан, тул, улаан сүүлт, цурхай зэрэг загас элбэг бий. 1950-д оны сүүл үеэс ЗХУ-ын тусламжтайгаар явагдсан атрын хайгуулаар Халхголын районд газар тариаланд тохиромжтой 273 мянган га талбай илрүүлсний 91.1 хувь нь агро үйлдвэрлэлийн 1-2 дугаар бүлэгт багтах бөгөөд 24-44 см зузаан ялзмагтай үетэй, 2.5-3.2 хувийн ялзмагтай хөнгөн ба дунд зэргийн шавранцар хөрстэй гэж тогтоожээ. Газар тариалангийн гол район болсон Зүүн Хараа, Сэлэнгэ аймгийн цаг агаараас ургамал ургах хугацаагаар 30 гаруй хоногоор урт буюу 134 хоногт хүрч жилдээ 250-450 мм тунадас унадаг байна. Энэ суманд жил бүр 1.1-1.3 сая тонн тэжээл ( тэжээлийн нэгжээр) бэлтгэж хонин толгойд шилжүүлснээр 2.5-3.0 сая толгой мал маллаж болохыг мэргэжилтэн нар тооцсон. Сум нь эх газрын эрс тэс уур амьсгалтай, агаарын дундаж температур 1-р сард -330С, 7-р сард +220C байдаг. Тус сум нь 2005 оны тооллогоор 2863 хүн амтай, эдгээр нь засаг захиргааны 3 багт харъяалагддаг. Мөн оны тооллогоор 34808 толгой малтай, үүнээс тэмээ 362, адуу 6242, үхэр 8734, хонь 11899, ямаа 7571 толгой байна. Энэ сумын Ялалт багийн нутаг дэвсгэрт Баянхошуу-Өвдөгийн хилийн боомт ажилладаг бөгөөд сумын төвөөс зүүн урагш 100 гаруй км-т Нөмрөг-Рашаантын боомтыг нээхээр засгийн газар шийдвэрлэжээ.
Эх сурвалж: "Дорнодын болор толь" ном 2006 он.