Радио: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
copyright violation
Мөр 1:
'''Радио''' бол үзэгдэх [[гэрл]]ээс доош [[давтамж]] бүхий [[цахилгаан соронзон долгион]]ыг [[модуляц]]лан [[дохио]]г утасгүй дамжуулах [[технологи]] юм. Цахилгаан соронзон цацрагийн тархалт нь агаар буюу хоосон орон зайгаар тархах цахилгаан соронзон орны хэлбэлзлийг илэрхийлнэ. [[Мэдээлэл]] нь цацарч буй долгионы [[агууриг]], давтамж зэрэг шинжийг системтэйгээр өөрчилснөөр (модуляцласнаар) дамждаг. Радио долгион нь цахилгаан дамжуулагчаар нэвтрэх үед орны хэлбэлзэл нь дамжуулагч дахь хувьсах [[гүйдэл]]д шилждэг. Энэхүү үзэгдлийг ашиглан [[дуу]] болон бусад дохионд шилжсэн дамжиж буй мэдээллийг илрүүлдэг.
Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн мэдээллийн харилцаа бий болжээ. Хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох шаардлага гарснаар [[мэдээллийн хэрэгсэл]] үүсэх нөхцөл бүрэлдсэн.
* Анхны [[мэдээллийн хэрэгсэл]] тогтмол хэвлэл байсан бөгөөд тогтмол хэвлэл үүсээд дөрвөн зууныг үджээ. Харин дараагаар нь -''Радио'' бий болов. ''Радио'' тогтмол хэвлэлийг бодвол харьцангуй хожуу үүссэн ч хэд хэдэн давуу талтай. Хамгийн гол онцлог нь хэзээ ч хаана ч сонсох боломжтой маш хүртээмжтэй мэдээллийг хамгийн хямдаар түгээх хэрэгсэл юм.
* Утсан холбоогүйгээр аль нэгэн газартай холбогдож болно гэдэг санааг анх бий болгосон эрдэмтэн бол [[Америк]]ийн профессор '''Жозеф Хенри''', [[Англи]]ийн [[физикч]] '''Майкл Фарадей''' нар юм. 1864 онд [[Англи]]ийн алдарт [[физикч]] '''Жеймс Клерк Максвелл''' цахилгаан соронзон орны долгион гэрлийн хурдаар тархаж болно гэдгийг таамагласан бол энэ онолыг [[Герман]]ы эрдэмтэн '''Хейнрич Нертз''' 1880 онд баталжээ.
* [[Итали]]ийн эрдэмтэн Гуглелмо Маркони [[Радио]]г бүтээх гэсэн өмнөх бүх санааг нэгтгэж улмаар цахилгаан соронзон орны долгион, цахилгаан мэдээний дохиоллын кодыг ашиглан 1.6 км-ийн зайд агаараар мэдээлэл дамжуулж үзсэн байна. Ийнхүү Г.Маркони 1906 онд агаарааг радио дохио нэвтрүүлсэн анхны эрдэмтэн болж Нобелийн шагнал хүртсэн юм. 1900-аад оны эхээр түүний радио төхөөрөмж нь Атлантын далайг дамжин Англиас Нью-Фаундлэндэд хүрчээ.
* [[Орос]]ын эрдэмтэн '''А.С.Попов''' германы физикч '''Г.Герц'''ийн туршлагаар баталсан цахилгаан соронзон долгионы үзэгдлийг судалж зохион бүтээсэн хүлээн авагчийнхаа мэдрэх чадварыг сайжруулжээ. Утасгүйгээр харилцах харилцааны эхийг тавьсан Поповын нээлтийг үнэлж, 1900 онд Парис хотноо нээгдсэн дэлхий дахины үзэсгэлэнгийн алтан медаль олгожээ. Ингэж Г.Маркони, А.С.Полов нарын бүтээсэн цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар тодорхой орон зайд ямар ч утас ашиглахгүйгээр мэдээлэл дамжуулах арга нь холбооны шинэ хэрэгсэл болох радиог бий болгожээ. Утасгүй цахилгаан мэдээний аппарат эхний үед ОНМХ-ийн гол шинж болох олон нийтийг хамрах онцлогоос ангид байв. Үүний гол шалтгаан нь радио хүлээн авагчийн тоо бага байснаас гадна радиогийн тоног төхөөрөмж боловсронгуй болоогүйгээс мэдээллийг зөвхөн тодорхой тэмдэгтүүдийн тусламжтайгаар дамжуулах үйл ажиллагаатай холбоотой. Өөрөөр хэлбэл их бичвэрийг Морзегийн системд хэрэглэдэг цэг болон зурааст шилжүүлэх замаар дамжуулдаг байжээ. Радиог олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болгон урьдчилсан нөхцөл дэлхийн нэгдүгээр дайны өмнө болон дайны үед л бүрэлдсэн түүхтэй.
* 1906 онд Америкийн эрдэмтэн '''Ли Де Форест''' бүтээсэн '''аудио-электрон-вакуум'''ны лампыг радио төхөөрөмжид хэрэглэснээр амьд яриа, дуу чимээ, хөгжим зэргийг дамжуулах боломж бүрдсэн ажээ. Зохион бүтээгч 1908 онд түүхэнд анх удаа хөгжмийн нэвтрүүлгийг зохион байгуулсан бөгөөд түүний [[Парис]] дахь Эйфилийн цамхгаас дамжуулсан '''радио дохио''' нь 500 миль тойрог бүхий орчинд тархжээ. Цаашид улам боловсронгуй болсон электрон-вакуумны лампыг радиотехникт хэрэглэсэн нь радиогийн мэдээлэл уран сайхны нөөц боломжийг эрс дээшлүүлж, радио нэвтрүүлэгт олон түмний анхаарал хандуулсан юм.
* [[Дэлхийн нэгдүгээр дайн]]ы үед байлдаж байсан армиуд, усан онгоцнуудын хооронд радио холбоо тогтоох шаардлага хурцаар тавигдаж, мөн радио нэвтрүүлгийг суртал нэвтрүүлэг, эсрэг талынхны дунд хуурамч мэдээлэл тараах зорилгоор ашиглаж эхэлсэн нь радиогийн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрс нэмэгдэхэд хүргэжээ.
* Хориод оны эхэнд АНУ, Баруун Европын орнуудад хэдэн зуун туршилтын болон сонирхогчдын дамжуулагч аппарат ашиглалтад орж 1920 оны 11 дүгээр сард туршилтын [[радио станц]] '''RDKA''' ( АНУ, Питтсбург ) '''Электротехникийн Вестингаус корпораци'''ийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн явцын талаар анх удаа урьдчилж зарласан нэвтрүүлгийг дамжуулсан нь тогтмол нэвтрүүлгийн эхлэл болжээ. Үүний дараа Спрингфильд ( Массачусетс), Ньюарк ( Нью-Жерси ) болон бусад хотуудын радио станциуд тогтмол нэвтрүүлэг явуулж эхэлжээ.
1919 оны хоёрдугаар сарын 27-нд радиогоор харилцдаг морзегийн дохионы оронд “Алло, алло. Доод Новогородын радио лаборатори ярьж байна. Нэг, хоёр, гурав. Ямар сонсогдож байна” гэсэн хүний дуу санамсаргүй цуурайтжээ. Ийнхүү радио анх “хэлд орсон” нь хэвлэл мэдээллийн ертөнцөд гайхамшигт эргэлт гарсан.
* 1922-1923 оны үед дэлхийн олон оронд туршилтын болон тогтмол нэвтрүүлэг явуулж эхэлсэн нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох радиогийн хөгжилд эргэлтийн үе болсон юм. 1922 онд АНУ-д радио үйлдвэрлэлийн хөгжилд жинхэнэ тэсрэлт эхэлсэн гэж үздэг. Мөн оноос арилжааны [[сурталчилгаа]]г нэвтрүүлж эхэлсэн нь цаашид радио нэвтрүүлгийн бичлэгийн төрөл зүйлийн онцлог, шинж чанарыг тодорхойлох, төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
* 1923 онд АНУ-д хүмүүс хагас сая орчим радио хүлээн авагч ашиглаж байсан бол гурван жилийн дараа Америкийн зургаан өрхийн нэг нь хүлээн авагчтай болжээ. 1919 онд байгуулагдсан электроникийн '''Женерал Электрик''', '''Вестингауз''',''' RCA''' оролцсон '''Үндэсний нэвтрүүлгийн компани ( NBC )''' байгуулагдсан бөгөөд түүний бааз дээр бусад 24 арилжааны радиостанциас бүрдсэн томоохон сүлжээ бий болжээ.
* Европт бүх нийтийг хамарсан [[радио нэвтрүүлэг]] төлөвших үйл явц бас л хориод оны эхний үед явагдсан юм. 1923 онд Их Британид Британийн нэвтрүүлгийн корпораци (BBC) байгуулагдаж, мөн энэ үед Герман, Франц зэрэг Европын орнуудад радио станциуд эх сууриа тавьжээ. Дорнод Европын орнууд ч радио нэвтрүүлэгт ихээхэн анхаарал тавьж, Чехословакт 1923 оны 5 дугаар сараас Прагийн радио тогтмол нэвтрүүлэг явуулж эхэлжээ.
Хориод он бол радио нэвтрүүлэг Латин Америкт газар сайгүй дэлгэрсэн үе байлаа. Радиостанциудыг байгуулахад гол төлөв ажил хэрэгч хүмүүс, арилжааны нэгжүүд оролцсон нь Латин Америкийн орнуудын радиогийн цаашдын хөгжилд арилжааны чиглэлийн нэвтрүүлэг давамгайлахад нөлөөлжээ.
Хориод оны хоёрдугаар хагаст Латин Америкт радио сонсогчдын тоо эрс нэмэгдэж, бүх нийтийг хамарсан хүлээн авагчдын сүлжээ бий болсон онцлогтой юм.
* 1922 онд туршилтын '''радио нэвтрүүлэг''' Азийн олон оронд, түүний дотор [[Япон]], [[Хятад]], [[Индонези]], [[Филиппинд]] эхэлжээ.
Радио Японы ажил хэрэгч хүмүүс болон холбооны салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж, радио нэтрүүлгийг зохион байгуулах Америк, Европын туршлагыг судлах болжээ. Японы улс төрийн бодлогод үндэсний эзлэн түрэмгийлэх хандлага идэвхжсэнтэй холбоотой гуч дөчөөд оны эхний үед засгийн газар радио нэвтрүүлгийн агуулгад тавих хяналтыг нэлээд хүчтэй болгосон юм. Төр засаг радио нэвтрүүлгийн хүлээн авагчдын тоог хүчээр нэмэгдүүлсэний үр дүнд 1941 оны эцэст Японы ард түмэн 6.5 сая радио хүлээн авагч ашиглаж байжээ. Энэ үед Азид радиогийн хөгжил нэлээд эрчимтэй явагдах болсон ч Европын гүрнүүд, АНУ, Японы колони болж хувирсан Азийн зарим оронд '''радио нэвтрүүлэг'''ийн дэвшлийг эзлэн түрэмгийлэгчид ихээхэн зогсонги байдалд оруулсан ажээ.
* Африк болон Арабын орнуудад '''радио нэвтрүүлэг''' төлөвших үйл явц улс төр, эдийн засгийн хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж багагүй саад бэрхшээлтэй тулгарч байв. Хамгийн гол хүчин зүйл бол колонийн ноёрхол байсан бөгөөд энэ нь зарим оронд бүр 60-аад он хүртэл үргэлжилсэн юм. '''Африк тивийн хамгийн анхны радиостанц''' 1920 онд [[Өмнөд Африк]]ийн [[Иоханнесбург]]т үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэ тивийн жинхэнэ африк хүлээн авагчдад зориулан нэвтрүүлэг явуулдаг радиостанциудыг 30-аад оны үед шашин номлогч иезуитууд Бельгийн эзэмшил дэх [[Конгод]] шашны боловсрол олгох зорилго бүхий хоёр станц байгуулснаар эхэлсэн түүхтэй.
* Хорь, гучаад оны зааг дээр дэлхий дахины 70 гаруй оронд радио нэвтрүүлэг явуулах болж, радио сонсогчийн тоо 140 орчим саяд хүрчээ. Ингээд ердөө 10-хан жилийн дотор радио маш эрчимтэй хөгжиж буй цоо шинэ '''мэдээллийн хэрэгсэл''' болохыг баталж чаджээ.
 
'Радио' гэсэн үг нь радио давтамжийн цацаргалт буюу радио дамжууллын үзэгдлийг тодорхойлоход хэрэглэгддэг.
 
[[Category:Холбоо харилцаа]]