Улаанхус сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 3:
==Хүмүүс==
Монгол улсын Нисэх хүчний анхны командлагч, генерал М.Зайсанов энэ сумын уугуул юм. Энэ сумын нутагт голлох Шеруши омгийн угсаа залгамжилсан ноён, Ахтайн Жылхышы, Жылхышийн Сүхэрбай, Дорнод Туркестан улсын Эрүүл Мэндийн сайд, генерал-майор асан Сүхэрбайн Далелхан нарыг дурдах нь зүйтэй. Монгол улсад нэрд гарсан эрдэмтэн профессор Өмирбекийн Хамбар, Абильтайн Минис, Байтазагийн Хурметбек болон Миналын Динейхан, Орайханы Шерхан, Камалашын Бихумар, Рамишын Асай зэргийн дэд эрдэмтэн докторууд, алдарт дуучин Ж.Хадуу, А.Хавлааш, Ж.Хиватдолда, уран зохиолчид Б.Имашхан, К.Махфуз, Ж.Байыт, Х.Даян, М.Хабдай, П.Мурат, И.Кенес, И.Нарау, И.Еликбай, [[улсын начин]] Нурхадыл гэх мэт алдар нэртэй хүмүүс тус сумын уугуулууд юм.
 
Улаан хус сумын товч танилцуулга
Улаанхус сумыг 1938 онд казахын шеруч хошууны бахат сум, Цагаан гол сумын зарим багаар Ховд аймгийн харьяанд байгуулжээ.1940 онд Баян-Өлгий аймагт шилжсэн 6,1 мян.км.кв газар нутагтай, 8672 хүн амтай. Аймгийн төвөөс 46 км, Улаанбаатар хотоос 1682 км алслагдсан. Баруун хойт талаараа ОХУ-ын Алтай муж, Зүүн талаар Ногооннуур, Бугат, өмнөд хэсгээр Сагсай, Баруун талаар Цэнгэл сум, БНХАУ-тай тус тус хиллэдэг. Улаанхус суманд Хурман, Бахат, Төлек, Жантекей зэрэг овгуудын үр удам голлон амьдардаг. Ашигт малтмалын хувьд нуурын голын гянтболдын орд, эмийн ургамалаас ягаан ганга, элэг хотой, цагаан дэгд, шувуун тариа, амьтдаас буга, янгир, ирвэс, Алтайн хойлог, шилүүс зэргийг нэрлэж болно. Хар ямаа, Бургас согоог, Их ойгор зэрэг түргэн урсгалтай гол, Хөх нуур зэрэг гол нууртай. Жилийн дундаж температур 1-р сард -28 хэм, 7- р сард +20 хэм, олон жилийн хур тундасны хэмжээ 180-250 мм.
 
8-н багтай. Сумын төв нь Билүү. Өнөөдөр 10-жилийн дунд сургууль, хүн мал эмнэлэг, цэргийн ангийн салбар үйл ажиллагаа явуулж байна.
Алдар гавъяатнууд: Ж.Хаду, С.Шолтай, Ө.Хамбар, Б.Хурметбек, О.Тилейхан, А.Минис, М.Зайсанов, Д.Даштуан, К.Оспан, Н.ЖанатУлаан хус сумын товч танилцуулга