Улаанхус сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: ru:Улаанхус
No edit summary
Мөр 3:
==Хүмүүс==
Монгол улсын Нисэх хүчний анхны командлагч, генерал М.Зайсанов энэ сумын уугуул юм. Энэ сумын нутагт голлох Шеруши омгийн угсаа залгамжилсан ноён, Ахтайн Жылхышы, Жылхышийн Сүхэрбай, Дорнод Туркестан улсын Эрүүл Мэндийн сайд, генерал-майор асан Сүхэрбайн Далелхан нарыг дурдах нь зүйтэй. Монгол улсад нэрд гарсан эрдэмтэн профессор Өмирбекийн Хамбар, Абильтайн Минис, Байтазагийн Хурметбек болон Миналын Динейхан, Орайханы Шерхан, Камалашын Бихумар, Рамишын Асай зэргийн дэд эрдэмтэн докторууд, алдарт дуучин Ж.Хадуу, А.Хавлааш, Ж.Хиватдолда, уран зохиолчид Б.Имашхан, К.Махфуз, Ж.Байыт, Х.Даян, М.Хабдай, П.Мурат, И.Кенес, И.Нарау, И.Еликбай, [[улсын начин]] Нурхадыл гэх мэт алдар нэртэй хүмүүс тус сумын уугуулууд юм.
Улаан хус сумын товч танилцуулга
 
{{Баян-Өлгий}}
{{stub}}
 
Баян-өлгий аймгийн Улаан хус сум нь баруун талаараа БНХАУ, хойд талаараа ОХУ, болон баруун талаараа Цэнгэл сумтай, зүүн өмнөд талаараа Сагсай сумтай хил залгаа оршидог юм. Алтайн Таван Богдын болон Сийлхэмийн нурууны салбар уулсын хөндийд, Ховд голын эрэг дээр далайн түвшингээс дээш 1776 м өндөрт оршидог. Нутаг дэвсгэр нь 604793 га бөгөөд үүний 465543 га-г хөдөө аж ахуйн газар, тухайлбал 464424,9 га нь бэлчээр, 1020 га нь хадлан, 6,3 га нь тариалангийн газарт ноогддог. Сумын нутаг дэвсгэр бүхэлдээ Алтайн уулархаг мужид хамрагдана. Таван богд, Баян, Хүрэл хайрхан, Хар уул зэрэг томоохон уулс, Ховд, Согоог, Ойгор, Хар ямаат Шар ямаат, Чулуут, Хотон зэрэг их, бага голууд, Билүү, Улиастайн рашаанууд, Хар нуур, Даяннуур , Есөн нуур зэрэг нуурууд тус сумын нутагт оршидог. Аймгийн төвөөс 45 км, Нийслэлээс 1755 км зайд байршсан , өндөр хүчдэлийн цахилгаан шугаманд холбогдсон, малчин өрхийн 70% нь нарны цахилгаан үүсгүүртэй. Нийт 8407 хүн ам, 1859 өрхтэй, 146170 толгой малтай. 8 багтай сум.
[[Category:Баян-Өлгий аймгийн сумд]]
 
Согоог, Хөх Хөтөл зэрэг томоохон сууришсан багуудтай.
[[en:Ulaankhus]]
 
[[mk:Уланхус]]
Сумд ЗДТГ, Ахлах сургууль, Ойгорын дунд сургууль, Хөх хөтөлийн дунд сургууль, 3 цэцэрлаг, 2 их эмчийн салбар, Соёлын төв, Цахилгаан шуудан холбооны салбар, ХААН банкны салбар, “Монгол шуудан” банкны салбар, Агаарын цэргийн анги зэрэг албан байгууллагууд ажилладаг.
[[ru:Улаанхус]]
 
Ахлах сургууль, банкны салбарууд интернет, онлайн сүлжээнд холбогдсон. Сумын төвд автомат телефон станц, алслагдсан хоёр багт incomnet холбоо ажилдаг ба хэрэглэгчид Мобиком кампианий үүрэн телефоны үйлчилгээ хэргэлдэг. Сумын 4, 7, 8-р багууд монгол телевизийн 5 сувгаас гадны Казахстан улсын ба БНХАУ-ын теле нэвтрүүлэгүүдийг үзэж, эх орны болон олон улсын хэмжээнд болж буй үйл явдлын мэдээллийг өдөр тутам хүлээн авах боломж бүрдсэн.
 
Дотоод зах зээлийн боломжийн хувьд хүн ам ихтэй олон албан байгууллагуудтай, хэрэглэгч төвлөрсөн, аймгийн төвд ойр байршилтай. Харин гадаад зах зээлийн боломж нь БНХАУ-ын ШУӨЗО –ны зах зээлд гарах Даянгийн боомтоос 140 км, ОХУ-ын Уулын Алтайн зах зээлд гарах Улаан байшинтийн боомтоос 100 км зайтай буюу гадаад зах зээлээс харицангуй ойр байршилтай оршидог.
 
Тус сумын нутагт Алт, Зэс, Молибден, Гянтболд Хар тугалга, Никель зэрэг судлагдсан ордуудын илрэл байгаа ба барилгын чулуу болон шохойн чулуу, элс хайрга элбэгтэй.
 
Архелогич, түүхчдийн судалгаанаас үзэхэд Улаанхус сумын нутагт нэн эрт үеэс хадгалагдаж ирсэн Булаш , хөшөө дурсгал, хүн чулуу, түрэг бичээс , “Хадны сүг зураг” зэрэг түүх дурсгалын үнэт зүйлс, Аргаль, Ирвэс, Янгир ямаа, Хар тарвага, Цоохор ирвэс, Нохой зээх, Хойлог, Бүргэд, Шонхор зэрэг ховордсон амьтан, шувууд элбэг байгаа нь аялал жуулчлалын бизнес, ашигт малтмалын ордуудыг ашиглах үйлдвэрүүд байгуулж сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх ирээдүйтэй юм.