Гаутама Будда: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
→‎Нэр: N. Solongo
Мөр 3:
 
==Нэр==
Будда гэж Санскрит хэлний "сэргэн дэлгэрсэн , buyu Sereh , jinhene amidraliin unen , utga uchriig olj medehiig hicheeh tusam hun toorogdoloos aajmaar serne" gesen utga bas baij bolno. гэсэн утгатай бурханыг заасан үг болно. Энэ үгийн утгыг тайлахдаа "мунхагын харанхуйн нойрноос сэрж, эрдэм мэдлэг бүхэнд билиг оюун нь лянхуа цэцэг адил дэлгэрсэн учраас сэргэн дэлгэрсэн Бурхан болой" гэж хуучин сударуудад тайлбарласан байдаг. Бурхан шашины номлол ёсоор энэ ертөнцөд сайн цагийн мянган бурхан ирэхээс эдүүгээ бидний амьдран байгаа энэ цагийн бурхан нь Буддха Шакьяамүни бөгөөд дараачийн эрин үеийн бурхан бол Буддха Майтрия буюу манайханы хэлдэг Майдар бурхан гэдэг. Буддха Шакьяамүни бол тэдгээр мянган бурханы дөрөвдэхь нь бөгөөд түүнээс урьд Дивангара, Гаргасүнди, Кайшаб нэртэй гурван бурхан заларч ирж байсан гэдэг.
 
Монгол хэлний "бурхан" гэдэг үг мөн Уйгур, Түрэг хэлнээс дамжиж орж ирсэн энэхүү Буддха гэдэг үгнээс гаралтай гэдэг. Эртний Уйгур хэлэнд Энэтхэгийн санскрит хэлний Буддха гэдэг шинээр орохдоо үгийн дундхи <д> үсгүүд нь <р> болон дуудагдаж, <х> үсэг нь тодоор дуудагдсанаас <бурха> болоод дээр нь <н> дагавар нэмэгдсэнээр <бурхан> гэдэг үг үүссэн гэж тайлбарладаг.