Өгэдэй хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б [r2.5.2] робот Өөрчилж байна: pt:Ögedei; cosmetic changes
Мөр 63:
 
 
1227 онд Чингис хаан нас барсны дараа түүний отгон хүү Тулуй Баяртүвшин хоёр жил орчим төрийн хэргийг хамаарчээ. Тулуй Алтан улстай дайтаж байсан дайныг идэвхигүй явуулж байсан тул Монголын цэрэг 1227 оны сүүлчээр л Ганьсу мужийн зүүн өмнөд хэсэг, Шэньси мужийн өмнөд хэсгийг эзэлж дуусгалаа. 1228 онд Монголын цэрэг Зүрчидийн цэргээс Дачанюань суурины дэргэд том ялагдал хүлээв. Цагаадай тэргүүтэй хан хөвгүүд, Ельюй Чуцай тэргүүтэй төрийн сайдууд, Сүбэдэй тэргүүтэй цэргийн жанжид Тулуйд бараалхаж, Өгэдэйг сууринд суулгах Чингис хааны гэрээслэлийг сануулахад Тулуй зөвшөөрч, их хуралдай хуралдахаар зарлажээ. Чингээд 1229 оны 8-р сард Хэрлэнгийн Хөдөө арал хэмээх газарт их хуралдай хуралдаж, Өгэдэйг Их Монгол улсын хаанд өргөмжилжээ. Энэ их хуралдайгаар Алтан улсыг мөхөөх, Монголын элчийг алсан ял тулгаж Гүрёо улсыг дайлах, Хорезмын үлдэгдлийг устгах, Их Монгол улсын баруун талаас дайсагнаж буй Кипчакуудыг номхотгох, Их Монгол улсын баруун талын хилийн байдлыг түвшитгэх зорилго тавьсан юм.
 
 
=== Хорезмын үлдэгдлийг устгасан нь ===