Маяа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б [r2.5.2] робот Өөрчилж байна: th:อารยธรรมมายา; cosmetic changes
Мөр 1:
[[FileЗураг:Mayamap.png|thumb|right|350px|Майягийн Сонгодог эрин, сонгодог эрингийн дараах үеийн томоохон төвүүд. Улаан нь Майячуудын нутаг дэвсгэр, хар нь бусад Мезоамерикийн иргэшлүүдийн нутаг дэвсгэр]]
'''Майя''' бол Мезоамерикт (Төв Мексикээс Гондурас Никарагуа хүртэлх түүх соёлын өлгий нутаг) МЭӨ 2000-аас МЭ 1500 онуудад оршин тогтнож байсан түүх, урлаг соёл, уран барилга, тооны ухаан, одон орон цэцэглэж асан эртний соёл иргэншил билээ.
 
Майячууд нь МЭӨ 2 дахь мянган жилийн өмнөөс тэмдэглэгдэж ирсэн бөгөөд хөгжил цэцэглэлийнх нь оргил үе МЭ 600-900 оны хооронд байв. [[Мезоамерик]]ийн голлох үндстнүүдийн нэг байсан Майячууд нь [[эртний Египет]]үүдтэй адил сэтгэл хөдөлгөм хөшөө дурсгал, ёслолын байгууламж, төвүүдийг байгуулж, [[газар тариалан]]д суурилсан эдийн засагт тулгуурлан оршиж байв. Тэдний барилга байгууламжийн [[архитектур]] гайхалтай хөгжсөн байсан бөгөөд орчин цагийн урлагийн шинжийг хүртэл агуулдаг байв. Үүний илэрлийг өнөө үед [[Майяпан]], [[Чичен Ица]], [[Паленк]]аас харж болно.
Мөр 8:
МЭӨ 2600 онд Юкатан хавьд суурьшсан ч бүтэн 2000 гаруй жилийн дараа буюу МЭ 250 онд алдар цуугаа дуурсган хүчирхэгжиж эхэлсэн гэдэг. Майячууд одоогийн Мексик, Гуатемала, Гондурас, Эл Сальвадор, Умард Белизчүүдийн өвөг дээдэс ажээ.
 
== Түүх ==
[[Зураг:Palenque Ruins.jpg|thumbnail|250px|right|"Майягийн соёлын нэг гол төв Паленкийн туурь]]
Майячуудын өвөг дээдэс 20000 гаруй жилийн тэртээ Берингийн хоолойгоор Америк тивд хөл тавьсан гэдэг. Тэд бол нүүдэлчин анчид байлаа. Архейн үе буюу МЭӨ 5000 оноос МЭ 1500 оны хооронд Юкатан хавьд суурьшин тогтож асан хүчирхэг майя улсын үндэс суурийг тавьжээ.
Мөр 14:
10-р зууны зууны үеэс эхлэн тэдний соёл иргэншил уналтанд орж эхэлсэн бөгөөд энэ нь [[газар хөдлөлт]], [[галт уулын дэлбэрэлт]]ээс шалтгаалсан байж магадгүй юм. Олон тооны ёслолын төвүүд хаягдаж эхэлсэн бөгөөд төв [[Мексик]] орчмын овог аймгуудын довтолгоонд жижиг суурингууд эдрэн сүйдэж, халуун орны ойд эзлэгджээ. Майягийн хамгийн сүүлийн төв нь 17-р зууны үед [[Испани]]чуудад эзлэгдэн мөхжээ. Гэхдээ Майячуудын удам угсаа болох 2 сая гаруй хүн өнөөдөр Юкатан хойг дээр амьдарч байна.
 
=== Үечлэл ===
Майягийн түүхийг үндсэн 4 хэсэгт хувааж үздэг:
# МЭ 300-900 Сонгодог Эрин буюу Алтан Үе
# МЭ 900-1500 Сонгодог Эриний дараах үе буюу цэцэглэлт болон сүйрэл
# МЭ 1500 Колумбийн Эрин буюу Эзлэн түрэмгийлэл хийгээд бослого
# Орчин үеийн майя
 
== Соёл ==
Тэдний барилга архитектурын ур ухаан гайхамшигтай байлаа. Огт өөр тивд амьдрах авч Египетчүүдээс, Грек, Ромчуудаас дутахгүй хосгүй гайхалтай уран барилгууд, пирамидуудыг метал ашиглалгүйгээр барьж үлдээсэн байна. Барисан барилгаа ч гайхалтайгаар чимэглэн элдвийн баримал, хээ дүрсийг сийлдэг байсан нь тэдний засал чимэглэлийн ур ухаан хэр өндөр байсныг илтгэнэ. Мөн тэд бичиг үсэг, одон орон астрономын ухаанд гаргууд суралцсан агаад календарь буюу хуанли ашигладаг байсан гэдэг.
Мөн халуун бүсийн ойг цэвэрлэн том том тариалангийн талбайнуудыг бий болгож талбайн доогуур услах байгууламж барисан нь гайхалтай. Майячуудын дунд гар урлал хөгжиж ирсэн ажээ. Ялангуяа шавар ваарыг тэд үнэхээр гаргууд хийдэг байсан ба үүнийгээ тэд хөрш зэргэлдээ Ольмек зэрэг улсуудад худалддаг байсан байна.
 
=== Хэл ===
Майя хэл нь Киче (K'iche'), Какчикел (Kaqchickel), Кекчи (Q'eqchi'), болон Мам (Mam) зэрэг хэлнүүдэд хуваагдах агаад одоогоор 300'000 гаруй хүн эдгээр хэлээр ярьдаг гэнэ. Эдгээр хүний 2/3 нь цэвэр майячууд ажээ. Мөн одоогийн зарим газрын индианчууд Испани хэлээр ярилцдаг гэнэ. Харин эдгээр үндсэн хэлнээс салбарлан гарсан 21 хэл бий гэж тогтоосон байх агаад 6 сая хүн ярилцах аж.
 
=== Шивээс ===
Шивээс хийснээр тэд бурхан тэнгэртэйгээ холбоо тогтоож, тэднээс онцгой нэгэн хүч чадлыг авах болно гэж итгэдэг байлаа. 1519 онд ирсэн Эрнан Кортес тэргүүтэй Испаничууд тэдний сүрдмээр хөшөө барималуудаас илүүтэйгээр тэдний элдвийн хээ дүрс болсон арьс, биеийг харан цочирдсон гэдэг. Учир нь тэд урьд өмнө хэзээ ч шивээсний тухай сонсч, түүнийг харж байгаагүй байв. майячуудаар шивээс хийлгэсэн цорын ганц Испани хүн бол Гонзало Гуэррэро хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.
 
Мөр 46:
Хувцаслалтын хувьд тэд ихэвчлэн доогуураа арьс, даавуугаар хийсэн хувцас өмсдөг байсан ба заримдаа өнгийн будгаар будаж, хээгээр чимсэн цамц өмсдөг байв. Эмэгтэйчүүдийн хувьд бүс бүхий цамц өмсдөг байсан ба эр эм гэлтгүй цөм адилхан гутал өмсдөг байна.
Гэрлэлтийн хувьд тэд заавал харъяат удирдагчаасаа зөвшөөрөл авсан байх ёстой агаад яг л орчин үеийн хурим шиг номлогчийн өмнө зогсоод тангараг өргөдөг байна. Харин ижил хүйстнүүдийг маш хатуу хориглодог байсан.
 
Цэрэг армийн хувьд үнэхээр төгс, тэд төрөл бүрийн илд, жад, нум сумаар өвч зэвсэглэсэн байх агаад бөмбөр нүдэх, шүгэлдэх зэрэг нууц дохионуудыг бие биедээ өгөхөөс гадна бүр олзлон авсан дайсны цэргүүдээсээ торгуулийн суманг хүртэл бүрдүүлдэг байсан байна.
 
== Гадаад холбоос ==
{{commons|Maya civilization}}
 
Мөр 110:
[[sv:Mayakulturen]]
[[ta:மாயா நாகரிகம்]]
[[th:อาณาจักรอารยธรรมมายา]]
[[tl:Kabihasnang Maya]]
[[tr:Maya uygarlığı]]