Сант сум (Өвөрхангай): Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1:
'''Сант''' нь [[Өвөрхангай]] [[Аймаг|аймгийн]] [[сум]] юм. 1931 онд байгуулагдсан.
Нутаг дэвсгэр нь 256406 га, хүн амын тоо нь 3878. Төв нь [[Улаанбаатар]] хотоос 400 км, [[Арвайхээр]] хотоос 110 км зайтай оршдог ''Майхан'' нэртэй суурин. Талархаг гадаргатай, Нарт, Зодох, Чих, Өгзөг зэрэг далайн түвшнээс дээш 1509 м-1724 м өндөрт өргөгдсөн уулстай. Нэгдүгээр сарын дундаж температур (-7,0)-(-15,8) долоодугаар сарын дундаж температур +11,8-+19,8 , жилд дунджаар 150-200мм тунадас унадаг. Нунтаг хүрэн, мараалаг, нимгэн, цайвар хүрэн хөрс зонхилдог. Хужир, мараа элбэг. Жижиг бутлаг үетэн, хялгана, бут сөөг, харгана, алаг өвс, ботуул зонхилсон хээрийн ургамалтай. Тарвага, туулай, үнэг, мануул зэрэг амьтадтай. Сант сум 2001 оны байдлаар 126,7 мянган малтайгаас тэмээ 801, адуу 5685, үхэр 2096, хонь 70,4 мянга, ямаа 47,7 мянга байв. Сургууль, эмнэлэг, соёл, худалдаа үйлчилгээний газартай.
Тус суманд 1955 онд байгуулагдсан 15 ортой дээд, дунд мэргэжлийн эмч, мэргэжилтнээр хангагдсан хүний их эмчийн салбар, 1971 онд байгуулагдсан холбооны орчин үеийн техникээр тоноглогдсон аймаг, хотуудтай телефоноор харьцдаг, үндэсний нэвтрүүлэгийн интелсат систем, Оросын нэвтрүүлэгийг Орбитын станцаас шууд үзүүлэх холбооны салбартай. Банкны салбар 1974 онд, цаг уурын харуул 1938 онд тус тус байгуулагджээ.Мөн мал эмнэлэг зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Соёлын байгууллага 1945 онд Улаанбулан, 1971 онд клуб, 1991 онд соёлын өргөө, 2001 оноос Нутгийн Иргэдийн Хөгжлийн Төв болж зохион байгуулагдан 200 хүний суудал бүхий байртай, 12 мянган номтай номын сантайгаар тус тус үйл ажиллгаагаа явуулж байна.
'''Сүм хийд'''
|