Мах: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: be-x-old:Мяса
No edit summary
Мөр 1:
==Caitanya-mańgala==
Śrī Caitanya Caritāmṛta Ādi 8.38
'caitanya-mańgala' śune yadi pāṣaṇḍī, yavana
seha mahā-vaiṣṇava haya tatakṣaṇa
SYNONYMS
caitanya-mańgala — the book named Caitanya-mańgala; śune — anyone hears; yadi — if; pāṣaṇḍī — great atheist; yavana — a nonbeliever in the Vedic culture; seha — he also; mahā-vaiṣṇava — great devotee; haya — becomes; tatakṣaṇa — immediately.
TRANSLATION
'''If even a great atheist hears Śrī Caitanya-mańgala, he immediately becomes a great devotee.'''
 
[[Зураг:FoodMeat.jpg|thumb|280px|Үхэр, гахай, тахианы мах]]
Хүн төрөлхтөн анх бий болохдоо л аливаа амьтны махыг идэж ирсэн. Гэхдээ газар зүйн байршил, уур амьсгал, улс үндэстэний ёс заншлаасаа шалтгаалан төрөл бүрийн амьтны махыг идэж иржээ. Амьтан бүрийн мах янз бүрийн найрлага, шим тэжээлтэй байдаг. Махыг дотор нь ангийн, малын, гэрийн тэжээмэл амьтны, далайн амьтны гэх мэтээр ангилдаг. Малын махыг монголчууд тураг мах, дотор мах гэж ангилдаг. Дотор маханд таван цул эрхлэн, гэдэс дотрын мах орох бөгөөд ясан дээр тулгуурласан булчинлаг махыг тураг мах хэмээн нэрлэдэг. Далайн орныхон голдуу загас, хавчны махыг хэрэглэдэг байхад эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улирал хосолсон, нүүдэлчний соёл иргэншилтэй монголчууд өөх тос, уураг ихтэй ан амьтан, малын махыг янз бүрээр боловсруулан хэрэглэж иржээ. Монголчуудын хүнсэндээ хэрэглэдэг мах нь ихэвчлэн төмөр, ус, шороо, уургийн бүтэцтэй бөгөөд төрөл бүрийн амин дэмээр баялаг. Монголчууд зун, намрын улиралд халуун учир махны хэрэгцээгээ багасгаж, цагаан идээг ихэвчлэн хэрэглэж ямаа, тэмээний борц голдуу иддэг. Харин өвөл, хавар хүйтэн сэрүүн учир илчлэг, өөх тос ихтэй хонь, үхэр, адууны махыг хэрэглэдэг. Адууны мах нь халуун чанартай учир янз бүрийн ханиад томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах чадалтай. Хонины мах хүч тамир оруулж, дархлааг сайжруулдаг учир амаржиж төрсөн хүнд хонины махаар шөл хийж өгдөг. Монголчуудын махыг боловсруулан хэрэглэж ирсэн нэг чухал арга бол ямаа, тэмээ, үхрийн махыг борцолж (хатааж) удаан хугацаагаар иддэг, Энэ нь бас халуун дулааны улиралд амт чанараа алдаж муудахгүй, нүүдэллэн явахад ачаа тээшинд хөнгөн авсаар аргыг олсон хэрэг. Харин адууны махыг борцолдоггүй. Казакууд каз хийж иддэг.