Тэс сум (Увс): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 7:
[[en:Tes, Uvs]]
[[mk:Тес, Увс]]
- Тэс
2009 оны 11-р сарын 05, Нийтэлсэн Тооромт
 
Аймгийн нутгийн зүүн хойд хэсгээр ОХУ-тай хиллэж оршдог. Улаангомоос 158 км. Хүн ам ихтэй. Баяд ястангууд амьдардаг. Засаг захиргааны 11 багтай. Шар суурийн заставаар ОХУ руу нэвтрэх байнгын гарцтай.
 
Нутгийн хойд хэсгээрээ ой ширэнгэтэй бөгөөд чацаргана, хад, долоогоно, зэдгэнэ, нохойн хошуу зэрэг жимс ургадаг. Бусад хэсгээрээ тал хээр, элсэн манхан хосолсон байгальтай. Тэсийн гол, Нарийний гол, Жирээгийн гол, Үхэгийн гол гээд том жижиг олон голтой ба эдгээр нь нутгийн баруунаар орших Увс нуурт цутгана. Цаг уурын эрс тэс уур амьсгалтай.
 
Тус сум нь бөх, морь, уран бугуйлч, урчуудаараа бахархдаг. Сумын дунд сургуулийн дэргэд бөхийн "Улаан гуталт" клуб хичээллэдэг бөгөөд клубын өсвөрийн тамирчид самбо, жү-до бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож алт мөнгө хүрэл медалиар энгэрээ мялааж байгаа билээ. Дасгалжуулагчаар нь спортын мастер, аймгийн арслан Ю.Баттогтох ажилладаг. Гар урлал их хөгжсөн. Гэрийн бургасан мод, баяд, дөрвөд эмээл, түүний мөнгөн тоноглол, хазаар зэргийг ихээр хийж хавь ойрын аймаг сумдад нийлүүлдэг.
 
Тус сумаас төрсөн бөхчүүд болон бугуйлчид:
 
-Гавъяат тамирчин, олимпийн хүрэл медальт, улсын начин Т.Артаг
-Гавъяат дасгалжуулагч, улсын начин Д.Баатаржав
-Гавъяат тамирчин, самбо бөхийн дэлхийн олон удаагийн аварга Г.Жамсран
-Улсын заан Д.Бумбаяр,
-Улсын харцага Э.Батбаатар
-Улсын харцага Ч.Чулуунбаатар
-Улсын начин "Улаан гуталт" М.Цэрэндорж
-Улсын начин Ц.Лхамаа
-Улсын начин Д.Нэгдэл
-Улсын начин Л.Цэвээн
-Улсын начин Д.Жавзанжамъян
-Улсын начин Н.Мөнхжаргал
-Улсын уран бугуйлч тэмцээний анхны аварга Т.Төгсжаргал
-Улсын уран бугуйлч тэмцээний 4 удаагийн аварга Б.Аюуш
-Улсын уран бугуйлч С.Пунсанцог
 
 
Тэс сумын төв байгуулагдсан товч түүх
2010 оны 01-р сарын 27, Нийтэлсэн Тооромт
 
Тэс сум нь хувьсгалын өмнө Бат ерөөлт , Үнэн сүсэгт төгс хүлэг далай хааны аймгийн Тандижүгнээн хошуу, Жажин балын хошуу, Засагт гүн Дандарын хошуу эдгээр гурван хошуунаас бүрджээ.
 
1924 онд Улсын анхдугаар хурлаас батлагдсан Улсын анхдугаар Үндсэн хуулийн дагуу тус оронд феодалын засгийг устгаж засгийн эрхийг жинхэнэ ард түмний гарт шилжүүлэн авснаар орон нутгийг засаглаж байсан хаад, ноёд, ван, бээл, бээс, гүн засаг тайж нарын улс төрийн хэмжээгүй эрхийг хязгаарлан, хэргэм ямбыг хурааж, тэдний захирч байсан хошуудын суурин дээр хувьсгалын шинэ хошуу сум байгуулах тухай УБХ-ьи шийдвэрийг үндэслэн Ховдын хязгаарын нутгийн захиргааны дүрэм ёсоор тэндээ томилогдсон телөелегч Раднаабазар, Шош, Баруун зүүн чуулгын газраас туслалцуулахаа томилсон төлөөлөгч Жийгүүр, Цэнд, Халтар нарын хүмүүс ирцгээж 1924 оны 10-р сары сүүлчээр хүн ам, мал хөренгийн тооллого явуулж, ард олныг хуралдуулан нам, засгийн газраас явуулсан ээлжит бодлогыг тайлбарлан таниулсны үндсэн дээр засаг ноён Паньдаа, Гүн Жажинбал, Дандар нарын эрхийг хязгаарлаж хошуудын тамгыг шилжүүлэн авч
 
Паньджүгнээн захирч байсан 400 гаруй өрхөөр Баяр даргатай “Дэлгэр Тэс” , Гүнд Сахилт даргатай “Залаа хайрхан” гэдэг 2 сум 6 баг , 30 аравт болгож
 
Гүн Жажин балын захирч байсан өрхийг сум хүрэхгүй гэж үзэж 3 баг 15 аравт болгон даргаар нь Баярлахын Пүрэв Мээрэнг сонгож гүн дандарын хошууны цөөхөн өрхийг дээрх 2 хошуу суманд таслан өгчээ.
 
Энэ үед хошууны даргаар Өлзийтийн Цэдэвжав, захирагчаарЭнхтайж , Мээрэнгээр
 
Чангалдай , бичээчид Ш.Мишигдорж , зарлагаар Цэмбэл, Маасгай, галчаар Гонгор нарыг томилон ажиллуулж, хошууны даргад 30 лан , захирагч мээрэн нарт 20лан, зарлагад 5 лан, галчид 3 лангийн цалин тус тус олгож байжээ. Гэтэл 1926 онд дээрх сум баг аравтыг “Дэлгэр Тэс ”, “Сайн Өлзийт”, “Тэс Дэлгэр” нэртэй 3 сум болгон шинэчлэн зохион байгуулж , энэ зохион байгуулалтаар 1929 оны сүүлч хүртэл явж байгаад 1930 онд гурван жижиг сумыг нэгтгэж даргаар нь Энхийн (Гарьсин) Мятав, нарийн бичгийн даргаар нь Зүүнговь сумын харъяат Гээвээн Цэрэндорж нар томилогдон ажиллаж одоогийн 6-р багмйн нутаг "Их бэлчир" гэдэг газар сумын төвийг байгуүлснаар Засаг захиргааны анхны нэгж болон 8 багтайгаар 1959 оны 3-р сар хүртэл ажиллаж иржээ. 1940 онд сумын төвийг одоогийн "Тооромтын аманд" суурьшуулжээ. Үүгээр суурин газрын түүхэн шинэ үе тус суманд тавигджээ.
 
Тэс суманд анх 1937 онд Ичинхорлоо эмчтэй Малын бага эмчийн салбар, 1930 онд Х.Лосол даргатай Харилцан туслалцах хоршоо, 1938 онд Л .Сүрэн захиралтай нэг багш, 3 ажилчинтай анхны бага сургууль, Саюу эмчтэй 6 ажилчинтай хүний бага эмчийн салбар, 1947 онд Э.Мятав эрхлэгчтэй Сүү, тосны завод, 1959 онд Цэнд эрхлэгчтэй эмийн сан, 1958 онд С.Балжинням эмчтэй малын их эмчийн салбар, 1949 онд 2-р бага сургууль, 1959 онд Дашийв захиралтай 3-р бага сургууль, 1962 онд В.Гомбо захиралтай 7 жилийн дунд сургууль зэрэг нам , улс олон нийт, аж ахуй, соёл гэгээрлийн байгууллагууд тус тус байгуулагдсан байна.
 
Мөн тус суманд 1954 оны 4-р сард одоогийн 1,2,3 багийн нутагт 7 өрхийн 17 хүнтэй 82 толгой малтай Авирмэдийн Довчин даргатай “Шинэ амьдрал” нэгдэл байгуулагдаж, хамтын аж ахуйн үндэс суурь тавигдаж, 1956 онд “Тэс гол” “Лениний зам" нэгдлүүд байгуулагдаж улмаар 1959 онд 3 жижиг нэгдэл нийлж, Лениний зам нэгдэл байгуулагджээ. Ийнхүү Тэс сумын төв байгуулагдаж сумын анхны даргаар Д.Лхамсүрэн, Анхны
 
Бичээчээр эвлэлийн үүрийн дарга Ш.Мишигдорж нар ажиллаж эхэлжээ.
 
Сумын захиргааны дарга, Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс
 
1. Торойн Сахилт 16.Төмөрийн Зандан
2. Энхийн Мятав 17.Дамдины Цамба
3. Итлээн Төмөр 18.Гомбожавын Чулуун
4. Баяны Хумбаа 19.ЛхамсүрэнгийнАюуш
5. Өнөрийн Шутгаа 20.Дашийн Гомбосүрзщ
6. Бичээчийн Мягмар 21.Гэндэний Норов
7. Цэвэгийн Дэчин 22.Надмидын Далай
8. Дэгээдийн Жамъян (Ө/х сум) 23.Жалцавын Магсар
9. Чойжилсүрэн (Ц/х сум) 24.Жамсрангийн Ядмаа
10. Хөхийн Лосол (3/говь сум) 25.Чагнаан Лхамсүрэн
11. Дамчаан Лхамсүрэн 26. Норслойн Чимэд
12. Шушаан Сайжрах 27. Мантайн Дашзэгвэ
13. Гэндэн (Давст сум) 28. Жамсрангийн Ядмаа
14. Балдангийн Харцага 29. Жангарайн Александр
15. Түвшиний Жамъян
 
 
Мэдээллийн эх сурвалж http://tes.blog.gogo.mn/