Идэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
Идэр сум нь Завхан аймгийн 24 сумын нэг нь юм.
Завхан аймгийн төв Улиастай хотоос зүүн тийш, Тэлмэн, Тосонцэнгэл, Отгон, Алдархаан, Яруу сумдтай хиллэн Хангайн нурууны баруун хэсгийн уулын царам өндөрлөг, Идэрийн голын эхэн биед оршино.
Сумын төв нь Зуун мод / 48°13′13″N 97°22′40″E/, аймгийн төв Улиастайгаас 78 км, Отгонтэнгэр уулнаас 65км, Улаанбаатар хотоос 912км зайтай оршино.
Цэцэрлэг, Дархан-Уул, Загастай, Мануустай гэсэн дөрвөн баг, 800 гаруй өрх, 3 мянга орчим хүн ам, 49,9 мянган толгой малтай. Гол эрхлэх аж ахуй нь мал аж ахуй. Тус нутгийн олон өрх айл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Улиастай зэрэг төв суурин газарт тархан суурьшсан байдгаас нэлээд нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байдаг.
Цэцэрлэг, Дархан-Уул, Загастай, Мануустай гэсэн дөрвөн баг, 800 гаруй өрх, 3 мянга орчим хүн ам, 49,9 мянган толгой малтай.
Гол эрхлэх аж ахуй нь мал аж ахуй.
Цэцэрлэг, Дархан-Уул, Загастай, Мануустай гэсэн дөрвөн баг, 800 гаруй өрх, 3 мянга орчим хүн ам, 49,9 мянган толгой малтай. Гол эрхлэх аж ахуй нь мал аж ахуй. Тус нутгийн олон өрх айл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Улиастай зэрэг төв суурин газарт тархан суурьшсан байдгаас нэлээд нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байдаг.
 
==Газарзүй, амьтан ургамал==
Идэр сум нь 3,8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, нутгийн 14,5%-ийг ой мод эзэлдэг.
Дунджаар далайн түвшнээс 2000-3000м өндөр өргөгдсөн уулын болон ойт хээрийн бүсэд багтдаг.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд хамгийн дулаан нь + 32оС хэм, хүйтэн нь -52оС хэм хүрдэг.
Зун нь богино, өвөл нь урт. 6 болон 8-р сард гэнэтийн цочир хүйтрэл болдог.
Line 17 ⟶ 22:
Буга, согоо, хүдэр, аргаль, янгир, бор гөрөөс, шилүүс, гахай, чоно, үнэг, хярс, дорго, жирх, чандага, туулай, мануул, тарвага, зурам, үен, солонго, өмхий хүрэн, нохой зээх зэрэг хээрийн ан амьтан, хотон, хойлог, тас, бүргэд, сар, тогоруу, тоодог, ууль, цорхируул, өвөөлж, ятуу, хөхөө, хун, ангир, галуу, нугас зэрэг шувууд, тул, зэвэг, алгана, хайруус зэрэг загастай. Жонш, хувирмал хаш, оюу, зос, зэсийн хүдэр, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай.
 
Сэвжидбалбар уул, Бөхөн шарын нуруу зэрэг тахилгат уулс, Алаг ямаат, Гялгар, Зостын шомбон, Нураг, Овоот, Битүүт, Баруун, зүүн, дунд эхний уулс, Манхан, Мануустай, Нэрст хавтгай зэрэг уул толгод, Идэр, Ямаат, Жаргалант, Туна, Загастай, Цагаан гол, Халуун ус, Баруун жаргалант зэрэг гол, Цагаан, Ногоон, Ходоод, Ямаат, Товог, Дээд, доод Заваг, Таг, Үст, Гялгарын зэрэг нуур, мөн 200 гаруй булаг шанд, тоором, горхитой.
Мөнхүү энэ нутаг нь Монгол улсын хамгийн том голуудын тоонд зүй ёсоор багтдаг [[Идэр гол]]ын эх нутаг учраас Идэр хэмээн нэрийдсэн байна. Газар тариалан эрхэлж болохуйц өвөрмөц сайхан тал нутаг ихтэй ба Загастайн даваа нь тус сумын нутагт байдаг.
 
Line 23 ⟶ 29:
 
==Сумын үүсэл хөгжил==
Завхан аймгийн Идэр сумыг 1931 онд Монгол улсын засаг захиргааны шинэчилсэн хуваарийн дагуу Цэцэрлэг мандал уулын аймгийн Шажинбат сэвжидгацал уулын хошууны Чандмань сум, Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошууны Идэр цэцэрлэг сум хоёрыг нэгтгэж одоогийн сумын төв байрлаж байгаа Дайргатын буланд төвтэйгээр Завхан аймагт харъяалуулан байгуулжээ.
Идэр сумын одоогийн эдэлбэр газар нутагт анх засаг захиргааны бие даасан нэгж бий болсон нь 1807 онд байгуулагдсан Хамба хутагтын шавь юм.
 
1807 онд Манж Чин улсын Сайшаалт ерөөлт хааны зарлигаар Хамба хутагтад тамга олгон Сайн ноён хан аймгийн Далай (чойнхор) вангийн хошуу буюу Халхын умар замын дундад дахь зүүн этгээд (одоо Архангайн Тариат, Цахир, Хөвсгөлийн Жаргал зэрэг хэд хэдэн сум), тус хошуунаас 1739 онд салж гарсан Баатар бэйлийн хошуу буюу Халхын умар замын баруун этгээдийн адгийн хошуу (одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл, Тэлмэн сум)-аас нутаг таслан өгч шавь захируулжээ. Тус шавь нь Идэрийн голын эхэн биед баруун ба баруун урд талаараа Сайн ноён хан аймгийн Улиастайн цэргийн хүрээний газартай, хойд, баруун хойд талаараа Засагт хан аймгийн Цогтой гүний хошуу, зүүн хойд, зүүн талаараа Сайн ноён хан аймгийн Баатар бэйсийн хошуу, зүүн урд талаараа Далай (чойнхор) вангийн хошуутай зах нийлж байжээ.
1867 онд Ялгуусан хутагтын шавийг байгуулахад дөрвөн хошуу, шавиас нутаг тасалж өгөхөд Хамба хутагтын шавиас Заваг, Цулын шил, Номхон, Таван толгой, Хандын эрэг, Улаан үзүүрээс баруун талын нутаг буюу товчоор Идэрийн эхний нутаг Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавьд шилжжээ.
Тус шавь нь Идэрийн голын эхэн биед баруун ба баруун урд талаараа Сайн ноён хан аймгийн Улиастайн цэргийн хүрээний газартай, хойд, баруун хойд талаараа Засагт хан аймгийн Цогтой гүний хошуу, зүүн хойд, зүүн талаараа Сайн ноён хан аймгийн Баатар бэйсийн хошуу, зүүн урд талаараа Далай (чойнхор) вангийн хошуутай зах нийлж байжээ.
 
1867 онд Ялгуусан хутагтын шавийг байгуулахад дөрвөн хошуу, шавиас нутаг тасалж өгөхөд Хамба хутагтын шавиас Заваг, Цулын шил, Номхон, Таван толгой, Хандын эрэг, Улаан үзүүрээс баруун талын нутаг буюу товчоор Идэрийн эхний нутаг Засагт хан аймгийн Ялгуусан хутагтын шавьд шилжжээ.
Хамба номун хан хутагтын шавь 1807 оноос 116 жил, Ялгуусан хутагтын шавь 1867 оноос 56 жил оршин тогтноод Ардын засаг 1923 онд хуучин төрийн байгуулалтын бүтцийг эвдсэнээр Хамба хутагтын шавьд Чандмань, Ялгуусан хутагтын шавьд Идэр Цэцэрлэг сум үүсч, тус 2 сум 1931 онд нэгдсэнээр Идэр нутгийн одоогийн эдэлбэр газрыг хамарсан засаг захиргааны нэгж дахин бий болжээ.