Франц Шуберт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: sq:Franz Schubert
No edit summary
Мөр 7:
Ф. Шубертийн хөгжим бол чөлөөтэй хөврөх гүн бодрол, сэтгэлийн их уянга, намуун тансаг дуулал юм. Тэрээр цөөн хэдэн жил туурвисан гэхэд 1000 гаруй зохиолын өв санг үлдээсэн ажээ. Хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, 9 [[симфони]], 9 [[удиртгал]], [[төгөлдөр хуур|төгөлдөр хуурын]] 22 [[сонат]], аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол, үүнээс 600 гаруй [[дуу]] нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог. Жирийн хүмүүсийн амьдрал, сонирхол, сэтгэлийг сайн мэдэрч, түүнийгээ төгс илэрхийлдэг байсанд Ф. Шубертийн [[уянгын реализм|уянгын реализмын]] онцлог оршдог. [[Ардын дуу]], [[хөгжим]], [[бүжиг]] бол түүний сонат, симфони, цөөхүүл хөгжмийн нь үндэс болсон байдаг. Романтикуудын хамгийн дуртай төрөл нь дуу байсан ба Ф. Шуберт ч амьдралынхаа туршид дуу бичсэн гэхэд болно. Тэрээр зарим өдөр 8 дуу зохиож байсан гэдэг. Хөгжмийн зохиолчийн системийн мэдлэг, дунд боловсрол ч үгүй байсан тэр хүн зөвхөн авьяас билэг, нөр хөдөлмөр хоёроороо суутны зэрэгт хүрсэн юм.
 
Ф. Шуберт насан туршдаа ядуу амьдралтай өлөн зэлмүүр байж, өвчин эмгэгт ээрүүлж явсан боловч гунил, гутралд орж байсангүй. Эцэг нь түүнээс ургийн холбоогоо тасалж, сэтгэлтэй бүсгүй нь ядуу зүдүү гэж голж, ганцаардахад хүрчээ. Тэрээр [[1818]]-[[1822]] оны үед гуйлгачин шахам болж, гэртээ тавьсан хөгжмийнхөө хөлсийг ч төлж чадалгүй болтлоо ядарчээ. Өөрөө өчнөөн төчнөөн гайхамшигт зохиол бичивч худалдаж авах, тоглох газар олдохгүй байв. АмвдАмьд ахуйгааахуйдаа алдарт 9 симфонийнхоосимфонийхоо нэгээс бусдыг нь сонсож чадаагүй юм. Өөрийг нь ганц удаа баярлуулсан үйд явдал болсон нь түүний амьдралын сүүлийн жилд анд нөхөд нь зохион байгуулж тоглуулсан уран бүтээлийнх нь концерт байв. Австрийн хөгжмийн их зохиолч Ф. Шубертийг гэрээслэлийн нь дагуу хөгжмийн суут зохиолч Бетховенийг тавьсан газарт оршуулжээ. Энэ их хүн Л. Бетховений суу билгийг үргэлжлүүлэгчийн хувьд түүнтэй зэрэгцэн орших тавилантай байжээ.
 
Ф. Шубертийн “Төгсөөгүй” симфонийг “Ертөнцийн хөгжмийн хамгийн гайхамшигт туурвилын нэг” гэж урлаг судлаачид, их Бетховений симфониудтай эн зэрэгцүүлж үнэлдэг билээ.