Жидду Кришнамурти: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б already in subcategory
Мөр 41:
==={{anchor|үйл явц}} "Үйл явц"-ын эхлэл ба Нитяагийн үхэл<!--Энэ хэсэг [[Розалинд Ражагопал]] [[Жидду Кришнамуртийн намтар]] [[Кришнамуртийн Тэмдэглэл]]ээс холбогдсон-->===
 
1922 онд Кришнамурти, Нитя хоёр [[Сидней]]гээс Калифорниар дамжин [[Швейцари]] орохоор аялан явжээ.Тэд Калифорнид байх зуураа, Дорны Одын Америкийн салбарын нэгэн гишүүний санал болгосон харьцангүй буйд газар болох Охайн хөндийд байх нэг бяцхан сууцанд амьдарч байв. Тэнд байхдаа хожим нь Кришнамуртийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн, залуухан Америк хүн Розалинд Вильяамстай танилцсан ба тэрээр тэр хоёртой маш дотно анд болсон байна. Ингээд анх удаагаа Теософийн Нийгэмлэгийн хүмүүжүүлэгчдийн цагдалт, хяналтгүйгээр тэд найз нөхдийн хамт байгалаар аялан, зугаалж, оюун-санааны бодол эрэгцүүлэл хийн мөн Дэлхийн Багш төслийнхөө чиглэлийг төлөвлөн байлаа. Кришнамурти Нитя хоёрын санаанд Охайн хөндий маш нийцтэй санагдаж байсан бөгөөд аажимдаа дэмжигчид нь хандивийн сан бүрдүүлж сууцыг эргэн тойрных нь газрын хамт худалдан авч өгсөн ба түүнээс хойш энэ нь Кришнамуртийн албан ёсны оршин суух газар болжээ.1922 оны найм болон есдүгээр сард буюу анх Ожайд ирээд удаагүй байх үеэр Кришнамуртид " амьдралыг үндсээр нь өөрчилсэн" гэмээр эрчимтэй үйл явдлыг биеэр амсан туулсан явдал тохиолджээ. Үүнийг оюун-санааны сэхээрэлт,сэтгэлзүйн хувьсал ба бие махбодийн өөрчлөлт нэгэн зэрэг болсон хэмээн тодорхойлжээ. Эхний үйл явдалууд хоёр тодорхой зааг ялгаатай үетэй буюу: анхных нь харваас эхлэл шинжтэй гурав хоногын оюун-санааны үйл явц ба хоёр долоо хоногын дараа нь бүр удаан хугацаагаар үргэлжилж, Кришнамурти болон түүний ойр байсан хүмүүс Үйл явц гэж тайлбарлаж байсан бөгөөд энэ нөхцөл дахин дахин, янз бүрийн давтамж, эрчимтэйгээр насан өөд болтол нь үргэлжилсэн байна.Нүдээр үзсэн хүмүүсийн гэрчилснээр энэ бүхэн нь 1922-8-17 -нд Кришнамурти, шилэн хүзүүн дээр нь хатууран овойн хавдаж , ер бусын хүчтэй өвдөж байна
гэснээр эхэлжээ. Дараагийн хэдэн өдрийн турш өвчний шинж тэмдэг улам дордож, бие нь туйлын тавгүйрхэж эмзэглэн хоолонд огт дургүй болж үе үе ухаан мэдрэлгүй болж, дэмийрч байсан гэжээ. Сүүлдээ бүр ухаан алдсан мэт харагдаж байсан ч өөрөө бол эргэн тойрноо маш сайн мэдэрч байсан гэж өгүүлэсэн ба мөн тэр нөхцөлд байхдаа хачин нууцлаг оргүй хоосныг мэдэрсэн гэжээ. Дараах өдрүүдэд нь шинж тэмдэг,нөхцөл байдал улам эрчимжиж, нэг талаар хэмжээлшгүй "амар амгаланг" мэдэрчээ.
 
<blockquote>Би үзэж харсандаа маш их баяр хөөртэй байв. Түүнтэй хэзээ ч юуг ч адилтгаж чадахгүй. Би ариун тунгалаг уснаас уусан ч цангаа минь тайлагдахгүй...Би гэрэлийг харж байлаа. Бие минь бүх шаналал зовлонг анагаагч нигүүлсэлийг өөрийн тулд биш ,харин орчлон ертөнцийн төлөө мэдэрч...Агуу их хайр зүрхийг минь согтоож; зүрх сэтгэл минь хэзээ ч хаагдаж чадахгүй. Би Баяр хөөр ба мөнхийн Гоо үзэсгэлэнийн булгаас уусан. Би яг л Бурханаар согтсон мэт.</blockquote>
 
Есдүгээр сарын эхээр эхэлсэн хачин сонин нөхцөл, хоорондоо хэлхээтэй мэт эдгээр явдал буюу үйл явц хэмээн нэрлэгдэх болсон энэ байдал сүүлдээ бараг л өдөр болгон, тогтмол, тохиолдох болжээ. Эдгээр тохиолдлууд богино, түр зуурын завсарлагтайгаар Аравдугаар сар хүртэл үргэлжилсэн ба хожим нь үйл явц тасалдаж, үе үе л сэргэх болсон юм. Найман сард тусдаа болсон гурван өдрийн явдлын адилаар үйл явц янз бүрийн хүчтэйгээр өвдөх, бие нь тавгүйрхэн ихэд эмзэглэх, хааяа " хүүхэд-мэт" аашлах болон заримдаа илэрхий ухаангүй болсон байдалтай харагдах боловч хамт байсан хүмүүс нэг бол бие нь хэт өвдөлт өгч байна гэх буюу Кришна болохоор " энэ бол эхлэл" (биенээсээ гарсан гэсэн утгаар хэлсэн бололтой)гэж тайлбарлаж байжээ. Эдгээр явдлын хамт буюу
дагалдаад оршихуй, ерөөл талархал, хэмжээлшгүй их эрч хүч болон ариун нандин байдал харилцан ээлжлэн, үргэлж бусдын нүдний өмнө болж, тэдэнд мэдрэгдэж байсан гэж хамт байгсад тодорхойлон өгүүлсэн байдаг. Ихэвчлэн бусдыг байхад тэдэнд мэдрэгдсэн гэх энэ байдал сүүлдээ үйл явцаас тусдаа улам нэмэгдэн давтагдаж байсан аж.Кришнамурти өөрийн тэмдэглэлдээ болон өөр газар , ''бусад'' буюу ''тусдаан гэж ялгагдах байдлыг'' байнга ээлжлэн сольж хэрэглэн , мөн түүнчлэн энэ тусдаа ялгагдах байдал, нэвтэрч үл болом энэ хачин мэдрэмж, ухамсрын ер бусын байдалыг тухайн тэр онцлог явдлынх нь хувьд дүрслэн бичсэн байдаг.